Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хулгайч, хумслагчийн хамсаатан дотроосоо юм биш үү?

2020-4-07
0
ЖИРГЭХ

 

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориотой хууль бус бараа таваар ямар нэг аргаар нэвтрэх нь бий. Үүнд хил, гаалийн алба хаагчид буруутай юу эс бөгөөс нэлээд том артай, зохион байгуулалт өндөртэй бүлэг этгээдийн татаас нөлөөлж байгааг өнөөг хүртэл хэн ч шалгааж тогтоосон зүйл байдаггүй.

Хамгийн хачирхалтай нь дэлхий нийтэд коронавирусний цах тахал дэгдсэнтэй холбогдуулан хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг дэлхий нийтэд багассан гэх тооцоог BBC мэдээлжээ. Тэгвэл коронавирусний нөхцөл байдал бидэнд яаж нөлөөлсөн бэ. Эдийн засгийн эргэлт талаасаа харвал, эрсдэлтэй байдал үүсэхэд ойрхон байгаа ч зарим төрлийн гэмт хэрэг буурсан сайн дүнтэй байгаа аж.

Энэ нь дээр хэлсэнчлэн хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлт манай улсад ч эгсэн багассан гэх мэдээлэл. Энэ бол таатай мэдээ. Нөгөө талаараа татварын бодлого өөрчлөгдөх тоолонд хаашаа ч юм бэ, алга болчихоод байдаг байсан шар алтны урсгал дотооддоо шингэх болжээ.

Учрыг тодруулбал, улсын хилээр шар алтыг хууль бусаар зөөдөг юм биш байгаа гэсэн хардлага 1995 оноос эхлэн гарч эхэлсэн байдаг. Энэ хугацаанд ганц нэг кг алт тээвэрлэсэн этгээдүүдийг баривчилж байснаас биш тоомохон тээвэрлэгчдийг саатуулсан нь нэгээхэн үгүй.

Монголбанкинд алт тушаасан байдлыг жил бүрээр нь харьцуулж үзвэл, 1990-1995 онд 4.5 тонн, 1996 оноос хойш тогтмол өссөөр 2001 онд 13.8 тонн хүрсэн бол 2005 онд 15.2 тонн болж өсчээ. Энэ бүхэнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн түүчээлсэн “Алт” хөтөлбөр яах аргагүй нөлөөлсөн нь дамжиггүй. Энэ ч утгаараа 1990 оноос 2010 оны хооронд алт хайгчдын замбараагүй нүүдэл байгаль орчны доройтлыг бий болгохыг сацуу Монголбанкинд тушаасан хэмжээнээс илүүтэйг гадагшаа зөөсөн гэх яриа байсаар ирсэн юм.

Энэ нь ч үнэний ортой байх магадлалтай. Учир юу гэвэл, алт олборлогчдод зориулж төрөөс гаргасан шийдвэр нь тэдэндт таатай эсвэл таагүй байдал үүсгэхээс хамаарч тухайн жилд тушаах алтны хэмжээ хэлбэлзсээр ирсэн байдаг. Хамгийн наад захын жишээ дурдахад 2019 оны аравдугаар сарын байдлаар Монголбанканд тушаасан алтны хэмжээ 12.9 тонн байсан бол 2018 оны мөн үед 17.7 тонн алт тушаасан байжээ. Алт тушаалт ийнхүү буурсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ эргээд таван хувь болсонтой шууд холбоотой юм. 

Энэ таамаглал нь ч өмнөх онуудын статистик үзүүлэлт багагүй нотлогддог. Тодруулбал, АМНАТ нэмэгдэх бүрт Монголбанканд тушаах алтны хэмжээ буурдгийг 68 хувийн татвартай байх үеийн статистикаас тодорхой харж болно.

Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай байх үед буюу 2005-2010 оны хооронд жилд дунджаар 2-9 тонн алт тушааж байжээ. Харин 2014 оноос алт тушаалтыг нэмэгдүүлэх үүднээс АМНАТ-ийн 2.5 хувийн татварын бодлого хэрэгжүүлснээр 2014 онд 12.7 тонн, 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.9 тонн алт тушаажээ.

Гэвч 2019 оноос эргээд АМНАТ-ийг эргээд таван хувь болгонгуут өнөөх 21.9 тонн алт нь салхинд хийссэн мэт алга болж зөвхөн 15.2 тонн арай чүү хүрсэн байдаг.

Гэвч оны эхээр дэлхий нийтэд коронавирусний тархалт дэгдсний улмаас өнгөрсөн сараас эхлэн улсын хилийг хааж, өндөр хяналтан дор ачаа тээврийн эргэлтийг хэвийн үргэлжлүүлж байгаа юм.

Гэтэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ дахиад өсөж эхэлжээ.

Тодруулбал, улсын хил хааснаас хойш буюу өнгөрсөн гуравдугаар сард нийт 3.6 тонн алт худалдан авчээ.  Энэ бүх тооноос үзвэл, Монголын газар нутгаас олборлосон байгалийн үнэт баялаг болох шар алтны багагүй хэсгийг улсын хилээр хууль бусаар гаргадаг байсан байж мэдэх нь. Энэ хардлагыг ч БНХАУ-ын Төв банкны худалдан авсан нийт алтны 40 орчим хувийн эх үүсвэрийг Монгол Улс гэдэг мэдээлэл батлах мэт. Нөгөө талаасаа үндэстнээ аврахаар улсын хил хаасан нь хулгайн үүр уурхай үнэхээр бий эсэхийг заагаад өгчих шиг боллоо.

Алтанд хөл ургаад улсын хилээр гүйж гарахгүй нь лавтай. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон зуучлагч, өгөөш хаягч, тээвэрлэгч гээд олон этгээд оролцдог гэсэн яриа бий. Үнэхээр улсын хилээр хууль бусаар гаргадаг байсан болоод л хил хаасан энэ өдрүүдэд Монголбанкинд тушаах алтны хэмжээ өссөн байж таарна. Тиймээс л хулгайч, хумслагчийн хамсаатан дотроос чинь юм биш үү гэдгийг гааль болоод хилийн шалганы албанд хандаж хэлье.

Учир нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэсэн иргэд эхлээд өгөөш хаяж баривчлуулж араас нь гол бараагаа зувчуулдаг гэх мэдээлэл байдаг. Үүнд мэдээлэгч хамгийн том үүрэг гүйцэтгэдэг тул хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг уруу татах гэсэн, бүр эгнээндээ элсүүлсэн тохиолдол хүртэл гарсан. Тэгвэл алтны хууль бус эргэлт ч гэсэн үүнтэй төстэй гэдгийг албаныхан хэлдэг. Хамгийн сүүлд гэхэд Замын-Үүд дэх Гаалийн газраар энэ сарын 6-ны өдөр Монгол Улсын иргэн өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байдаг. Нийт 1.3 кг алт нь зах зээлийн ханшаар 183 сая 965 мянган төгрөг. Ийм хэмжээни мөнгөний төлөө гэмт этгүүд ямар л бол ямар арга хэрэглэдэг нь лавтай. Энэ бүхнийг нь коронавирусний хөл хорио харуулчих шиг боллоо

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.35.148)
    Хил гааль цагдаа тагнуулынхан дотор сүлжээ нь ажиллаж байгаа юм байна. Ёстой шившиг юмаа
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.35.148)
    Үнэн бичжээ. Хил гааль дээр нь цагдаа тагнуул маш муу ажиллаж байна.
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    5 цаг 43 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    5 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК