зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хичээлээ тасалдаг "хэлгүй", "ПОП" гишүүдийг дэгэнд нь оруулна

2020-4-09
0
ЖИРГЭХ

Чуулганы үйл ажиллагааг хойш татдаг, хичээллээ тасалдаг гишүүдийг дэгэнд оруулж, хариуцлагажуулах заалт УИХ-ын Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагджээ.

Тодруулбал, энэ сарын 7-нд болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлгээр Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санаачилсан “Гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж, оролцох үүрэгтэй. Хэрэв товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрх”-ийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, уг заалтыг дэмжих эсэх нь шийдэгдэнэ. Эл заалт дэмжигдвэл хичээлээ тасалдаг, байнга хоцорч ирээд хэлэлцэж байгаа асуудлаа бүрэн ойлгоогүй хэрнээ попорч үг хэлээд олны илэг доог болдог эс бөгөөс байгаа байхгүй нь мэдэгддэггүй “хэлгүй” хариуцлагагүй гишүүдэд ухамсарын “шанаа” болох бололтой. Угтаа бол үе үеийн УИХ-ын дарга нар гишүүдийг цагтаа ирж байхыг, хэлэлцэж байгаа асуудлыг бүрэн ухаж байж санал бодлоо хэлж, асуулт асуухыг зөвлөсөөр ирсэн. Гэвч дутуу дулимаг ойлголт, мэдлэгтэй гишүүд энэ үгийг нь бас л үл тоомсорлосоор ирсэн.

Наандаж л УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг чуулганд цагтаа ирэхийг шаардаж, хоцорсон, тасалсан гишүүн бүрийг нэрийг индэр дээрээ дуудаж, цоллоосон. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн чуулганы хуралдаанаар “Үр дүнгүй маргалдаж цаг хугацаа алдах нь УИХ-ын үйл ажиллагаа, нэр хүндэд маш хортой. Чуулган заримдаа хошин шогийн тоглолт шиг болж байна. Ирцэндээ онцгой анхаар. Чуулганы үеэр үг хэлэх гишүүд асуудлаа сайтар бэлдэх хэрэгтэй. Иргэдэд шалгалт өгч байна гэдгээ санах хэрэгтэй. Байнгын хороо, УИХ-ын чуулган тасалсан гишүүдийн нэрсийг зарлаж мэдэгдэх болно. Ж.Батзандан гишүүн ээ, таны хаяг буруу байна шүү”.

Мөн 2019 оны хоёрдугаар сарын 2-ны чуулганаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч ирц 43.5 хувьтай байсан учраас хуралдаан хойшилсон. Хамгийн сүүлд гэхэд энэ оны нэгдүгээр сарын 3-ны намрын чуулганаар 40 гишүүний нэрсийг зарлаж, чуулгандаа орж ирэхийг гуйсан юм. Ганц Г.Занданшатар дарга ч биш үе үеийн УИХ-ын дарга нар чуулганаа цагтаа эхлүүлэх, хуралдаа оролцох, ирцээ бүрдүүлэх талаар онцолдог байсан юм.

Ер нь чуулгандаа цагтаа сууж, байр сууриа илэрхийлэх нь иргэдийн төлөөлөл болж сонгогдсон тухайн гишүүний үүрэг. Иргэдийг төлөөлж үг хэлэх эрхээ эдэлдэг бол мөн үүргээ ч хүлээх ёстой.

Харин УИХ-д цөөнх болсон тухайлбал, О.Баасанхүү гишүүн эл заалтын эсрэг байр суурьтай байгаа харагдсан. Тэрбээр “Үг хэлэх эрхийг хасна гэдэг ард түмний хэлэх эрхийг хасч байгаа хэрэг. Хоцорсон ч хоцроогүй ч үг хэлэх ёстой” гэх эсрэг байр суурь илэрхийлсэн. Гэвч иргэдийн зүгээс үүрэг, хариуцлагаа ухамсарладаггүй гишүүдийн хоцорсон минутаар нь мөнгөн торгууль ногдуулж, улсын төсвийг зузаатгах хэрэгтэй гэсэн саналыг цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлж байна.

Харин чуулганаа талсалдаг, хоцорч ирээд “поп”-орч суудаг, эсвэл байгаа байхгүй нь мэдэхгүй "хэлгүй" гишүүдэд уг заалт таалагдах болов уу. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэн нь дэмжиж, хэн нь эсрэг байр суурьтай байхыг харах л үлдлээ. Хэрвээ дэмжигдвэл Б.Наранхүү гишүүнээас эхлээд сав л хийвэл тойргоо усалж суудаг гишүүдийг дэгэнд нь оруулах бага ч гэсэн хөшүүргэ болох бололтой.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.88)
    Угаасаа " байгалаас заяамал боловсролгуй " , зовхон " хулгай хийх - эд монгоний шуналаар " бутээгдсэн АМЬТАСЫГ яаж ч болохгуй - яалтай билээ ?!! Болдогсон бол : " хунд суртлыг чоноос илуу мэрэх юмсан " гэдэг шиг болдогсон бол ЭДНИЙГ таргалуулж байж алж идэх юмсан ( болдогсон бол шуу !!!) ....
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 43 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    6 цаг 23 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    6 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    6 цаг 33 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    6 цаг 37 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    20 цаг 2 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    21 цаг 59 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    22 цаг 41 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК