зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэтхэгт гацсан иргэд Элчин сайд Г.Ганболдыг ажлаа хийж, хариуцлагатай байхыг хүслээ

2020-4-09
0
ЖИРГЭХ

"Хоёрхон ойтой бяцхан охины минь зүрх өвдөж, улмаар Монголд эмчлэх боломжгүй гэсэн муу мэдээ сонсож, охиноо эрүүл саруул, инээж гүйхийг харахыг хүссэн эх хүний сэтгэлээр Энэтхэг улсыг зорьсон. Энэ бол 2020 оны эхэн үе. Энэтхэгт очлоо. Хагалгаа 2020 оны хоёрдугаар сарын 21-нд амжилттай болж удалгүй эмнэлгээс гарлаа. Хэдийгээр эмнэлгээс гарсан ч гэсэн долоо хоногт тогтсон хугацаанд очиж боолт хийлгэх ёстой. Тиймдээ ч тэр даруйдаа Монголдоо ирж чадаагүй юм. Охиныхоо боолтыг хийлгэх гэж явахдаа өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд халдлагад өртөж хүний газар учраа мэдэхгүй тэвдэж явахад Элчин консул Л.Батсуурь, Элчин сайд Г.Ганболд нар туслалцаа үзүүлэв. Тэдний ачаар Энэтхэгийн цагдаагийн газраас хуулийн туслалцаа үзүүлэв. Хэдийгээр мөнгө төгрөгөө алдаж, айж сандарсан ч гэлээ хайртай охиноо эдгээсэн тул хамгаас их аз жаргалтай байсан. Ингээд гуравдугаар сарын 11-ны өдөр эх орон руугаа буцахаар онгоцны буудал дээр очтол "Монгол Улс хилээ хаасан. Та явах боломжгүй" гэж хэлсэн. Тэнгэр нурах шиг л болсон.

"Охиноо арай хийж эдгээсэн. Гэтэл эсэн мэнд дээр нь эх оронд нь аваачиж чадахгүй юм биш биз дээ" гэж айсан, уйлсан. 

Хэдий хэцүү байсан ч хүний нутагт үлдэхээр болсон. Газар мэдэхгүй, хэл ойлгохгүй, хүнд хагалгаанд ороод удаагүй нялх хүүхэдтэй. Хадгалж хуримтлуулсан, нутаг нугын олныхоо сэтгэлийн хандивыг бүгдийг охиныхоо эмчилгээнд зарцуулчихсан хоол авах ч мөнгөгүй шахуу байв. Ингээд ахиад л ЭСЯ руугаа хандаж,  учир явдлаа хэллээ. Энэтхэг улс дахь Монгол Улсын ЭСЯ-д агаарын хил хаагдсанаас хойш хүндрэл үүссэн анхны иргэд нь болсон учир Элчин сайд, Элчин консул хоорондоо зөвлөлдөж, биднийг ЭСЯ-ны байранд байрлуулсан. Энэ ташрамд ЭХ ОРОН, элгэн саднаасаа хол тэвдэж явахад эдийн засаг, хоол хүнсээр тусалж дэмжсэн Элчингийн ажилтан Жагаа эгч, Бадмаа, Насанжаргал нартаа болон Элчингийн бүх ажилчдад баярлаж талархсанаа илэрхийлье" гэж БНЭУ-д түр хугацаагаар очсон иргэн бичсэн юм. 

Энэ иргэний хувьд удаа дараа фэйсбүүкээр лайв хийж, Элчин сайдын яаманд очсны хүчинд ийм туслалцаа авсан байна. Тэгвэл бусад иргэд ямархуу нөхцөлд байгаа талаараа бидэнд хандсан юм.

Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий нийтэд дэгдсэнээс хойш өндөр настан тэр дундаа хууч өвчтэй, мэс ажилбар хийлгэсэн хүмүүс хамгийн эрсдэлтэй өндөртэй бүлэгт хамаарч буй. Манай улсын цөөнгүй иргэд гадаадад эмчилгээ хийлгэж явахдаа хөл хорионд орж, улмаар Монголдоо эргэн ирэх боломж хязгаарлагдмал байгаа юм. 

БНЭУ-д өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хүндэрч хорио цээрийн онц дэглэм зарласан ч гэлээ халдварын тархалтыг барьж чадахгүй байгааг ДЭМБ-аас онцолж буй. Өөрөөр хэлбэл, тус улсад сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх тэр дундаа ядуусын хорооллын иргэдийн дунд халдвар хэр хурдацтай тархаж байгааг олж тогтоох нэн бэрх болсон.

Ийм хүнд нөхцөлд эмчилгээний хийлгэхээр очсон иргэдээс гадна нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар очсон төрийн албан хаагчид болон шашны сургуульд суралцдаг хүүхдүүд гээд ойролцоогоо 300 орчим иргэн тус улсад гацаад байна.

Иргэдээс өгсөн мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд фэйсбүүк групп үүсгэж, хоорондоо мэдээллээ солилцдог болсон байна. Нийт 100 гаруй иргэнээс ирсэн санал дүгнэлийг үндэслэн өнгөрсөн гуравдугаар сарын 23, 30 болон дөрөвүгээр сарын 3-нд Элчин сайдын яам, Улсын онцгой комисст өргөдөл хүргүүлжээ. 

Гэвч Улсын онцгой комиссоос "Өргөдөл хүлээж авлаа" гэсэн хариу и-мэйл ирсэн бол Элчин сайдын яамнаас эргэж хариу ирүүлээгүй аж. 

Иргэдээс ирүүлсэн бас нэг мэдээлэл нь Энэтхэг улс дахь Элчин сайдын яам цахимаар мэдээлэл түгээхдээ хойрго хандаж байгааг онцолсон юм. Уг асуудлыг тодруулж үзэхэд фэйсбүүк дэх Элчин сайдын яамны хуудаст хамгийн сүүлд 2017 онд мэдээлэл орсноос өөрөөр Монгол иргэддээ хандаж, түгээсэн нэг ч мэдээлэл байршуулаагүй байна. Гэтэл бусад улс дахь Элчин сайдын яамдууд албан ёсны сайт болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон иргэдийг эрүүл мэндээ хамгаалахыг уриалсан мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түгээсээр буй. Гэтэл Энэтхэг улс дахь Монголын Улсын Элчин сайдын яам халдвар тархсанаас хойш нэг ч удаа ийм мэдээлэл байршуулаагүй нь ажилдаа хэрхэн хариуцлагатай хандаж буйн нэг хэлбэр гэж дүгнэхээр байна.

Иргэдийн зүгээс Элчин сайдын яамны ажлын утас руу хэд хээдн удаа залгасан аж. Гэтэл өөдөөс нь энэтхэг хүн утас авдаг учир нь ойлголцоход хүндрэлтэй байгааг хэлсэн юм.

Зарим иргэдийн хувьд Элчин консул Л.Батсуурь руу залгахад "Элчин сайд Г.Ганболд мэднэ. Түүний гар утас руу залга" гэж хэлжээ. Харин Элчин сайд Г.Ганболд нь "Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна, мэдээллийг өдөр бүр хүргүүлсэн" гэдгээс өөр дорвитой хариу өгөөгүй гэнэ. 

Гэтэл хэд хоногийн өмнө Элчин сайдын яамнаас зарим иргэдэд и-мэйл илгээсэн байна. Уг захидалд "Монгол Улсын Гадаад харилцааны яаманд Энэтхэг улс дахь Монгол иргэдийн талаарх нөхцөл байдлыг гуравдугаар сарын 27-нд танилцуулсан. Хариу хүлээж байна" гэсэн утгатай байж. Эндээс үзвэл, иргэдэд өгсөн мэдээлэл нь зөрүүтэй байгааг харж болохоор байгааг мөн онцолсон юм.

Монголдоо эргэн ирж чадахгүй байгаа иргэдийн олонхийг нь визний хугацаа дууссан. Визээ сунгуулах хүсэлт гаргасан ч тус улсын Гадаад харилцааны яамны ачаалал их байгаагаас болж виз олголт удаашралтай байгаа аж.

Тус улсад визний хугацаа дуусангуут гар утасны гарах эрх хаагддаг зохицуулалт үйлчилдэг юм байна. Гар утас хаагдахаар интернэтэд орох ямар ч боломжгүй болдог гэсэн. Үүнээс болж цөөнгүй иргэд холбоо барих боломжгүй болсон талаар мөн мэдээллээ. Тиймээс Монгол Улсын иргэдийг яаралтай авах шийдвэрийг төрөөс гаргах.

Ийм боломж хомс бол Элчин сайдын яам иргэдтэйгээ ойр харилцаж, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол руу буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг цуглуулах, судалгаа гаргах, ажлын утсандаа Монголоор хариу өгдөг болох зэрэг энгийн хэдхэн зүйлийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

БНЭУ-ын хувьд хүн амын тоогоороо БНХАУ-ын дараагаар жагсдаг. Хүн амынх нь дийлэнх нь эмзэг бүлэгт хамаардаг бөгөөд тэр дундаа Дарави хороололд коронавирусний халдвар эрчимтэй тархах эрсдэлтэй болсон байна. Халдар эрчимтэй тархаж байгаа ч үүнээс илүүтэй өлсгөлөнд нэрвэгдэх вий гэсэн айдас түлхүү байгааг BBC онцолсон. Одоогийн байдлаар хүнсний хомсдолд орсон бөгөөд дэлгүүрийн лангуун дээр чипс, ундаа, чихэрээс өөр бараагүй болсон талаар мөн мэдээлсэн юм. 

Ийм нөхцөлд дунд үлдсэн Монгол иргэдээ татах ёстой гэдгийг нэр бүхий иргэд манай сайтад хандсаныг ямар нэг нэмэлт хачиргүйгээр хүргэлээ.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Энэтхэгт байгаа иргэн (202.177.148.182)
    Ганболд гуай ажлаа хийж чадахгүй бол Монголчуудад гай болж байхаар зайлаад өгөөч дээ? Энэтхэгийн ЗГ Танай ЭСЯ бидэнд хандаагүй байна гэхийн Хэдэн үг ком дээр шивж бичиж чадахгүй бол энэтхэгт байгаа залууст хандаж бичүүлхийнмуу!!!!Таныг бид нар насан өндөр чадамжгүй хүн гэж ойлгож байна
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (203.91.115.49)
    mash hariutslagagui bn daa.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • МУиргэн (202.126.89.180)
    иргэдээ,гоман сэрад сурч байгаа ламхай нараа авчирсан нь зөв.
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зайлуул (66.181.161.63)
    Ийм чадваргүй, сэтгэлгүй юмнуудыг эргүүлэн татаж хариуцлагат татах хэрэгтэй. Ямар үүрэгтэйгээ ч мэдэхгүй, хууль бус бизнес хийнэ
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шударга (64.119.22.194)
    Манайхаас гадаад сууж байгаа элчин нэртэй хар тамхины наймаачид яаж ард иргэдээ бодохов дээ.Хар тамхиа зөөгөөд завгүй байдаг байлгүй.
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Эрдэнэт (122.201.31.20)
    Энэтхэгт өвчин зовлонтой хүмүүс олноор очдог. Хэл муу мэддэг, эмнэлэгээ сайн судлаагуй, эрсдэлээ тооцоогуй очоод элчинд хундрэл уусгэж байсан. Консул Батсуурь гэж хун эмнэлэгт хагалгааны дараах төлбөр өгч чадахгуй хэд хэдэн хунд хөнгөлөлт үзүүлэх гээд эмнэлэгтэйн ярьж тохирч байсан. Энд байгаа Франц-тай харьцуулахад тэс өөр шүү.
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.85.78)
    Хүмүүс үнэн шогын. Байдал бишдэнгүүд үхэн хатан төр улсаа буруутгаж албатай юм шиг аашлахын. Эсрэгээрээ Монголд минь өвчин, үхэл гарч аюултай байдалд орсон бол яаж байгаа2 газрах шалз шиг шигдэж байгаа болоо.
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Иргэн (68.175.144.194)
    Өөрийн нүдээр үзээгүй байж шууд муулж, эсвэл тодорхой үндэслэлгүй шууд гүтгэж хэн нэгнийг харлуулах гээд дуу дуугаа авалцах хэрэггүй байх. Боломж бололцоогоороо бүгд хичээн ажиллаж байгаа нь үнэн шүү дээ. Харин асуудал хаана байна гэдгийг олон талаас нь бодож үзмээр шүү. Энгийн жишээ хэлэхэд, нэг гэр бүлийн дотоод асуудлаа хавь ойрын бүх хүмүүст нялзайж, бусдаас буруугаа хайж, бусдыг өөрийн асуудлынхаа буруутан болгодог ийм өчүүхэн сэтгэлгээ хандлага манай нийгмийн бүх давхаргад шингэцэн байдаг. ЭСЯ-ны хувьд өөрийн хүлээсэн чиг үүрэг, тухайн улсын хуулийн тогтоомжийн хүрээнд төрийн байгууллагатай нь хамтарч ажиллана. Түүнээс биш шулуухнаар хэлэхэд ЭСЯ гэр бүлд нь тус болохыг хичээж ажиллаж байгаа болохоос тухайн гэр бүл ямарваа бэрхшээл тохиолдсонд буруу байхгүй шүү дээ. Яагаад ингэтлээ хэн нэгнийг бусдаар үзэн ядуулж байж санаа нь амардаг амиа бодсон хямдхан байдын бэ.
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.20.210)
    Манайд суугаа БНФУ-ын элчин сайд иргэнийхээ төлөө яаж санаа тавьж байна. Мундаг байна гэж би хувьдаа харсан. БНФУ-ын ЭСЯ-хан "Манай иргэний нэр, зургийг битгий зарлаарай" гээд л иргэнийхээ төлөө ажиллаж байхад манайхан тэр элчин сайдыг шүүмжлээд л байсан. Элчин сайд хүн чинь өөрийн улсынхаа иргэний төлөө ингэж л ажиллах ёстой шүү дээ. Манай ЭСЯ-ны нөхдүүд ингэж л ажилламаар байна.
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • dabaa (139.5.218.60)
    Er ni busad ulsuudaas ireh irgedee Huatad bolon Turk geh met ulsuudaar damjuulan abah asuudliig sudalj sniidberleh heregtei bhaa daa, snuud nisleggui ulsuud bgaa snuu dee bas
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • МС (95.34.76.178)
    Ямар ч элчин сайд энэ талаар хөөцөлдөхгүй байна гэж байхгүй л дээ. Цаагуураа мэдээж хөөцөлдөж л байгаа. Харин хүмүүстэйгээ ойр ойрхон харилцаж мэдээлэл өгч сураагүй хүн бололтой.
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.145)
    Хамгийн хэцүү улсад бгаа монголчуудаа яаралтай татан аваачээ.
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (139.5.219.221)
    Хурдхан нислэг зохион байгуулж, хүнд нөхцөлд байгаа иргэдээ аваасай!
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (122.201.21.242)
    Enethegiin elchin saidiin yam tun haryitslagagyi baigaa talaar olon hyn sanal bodloo helj bainaanhaaraldaa avch Mongol irgediinhee tuluu anhaarlaa handuulmaar baina .
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    9 цаг 17 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    9 цаг 40 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    10 цаг 17 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    10 цаг 18 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    10 цаг 42 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    10 цаг 47 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    10 цаг 50 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    11 цаг 8 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    11 цаг 9 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    11 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 30 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    12 цаг 25 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    13 цаг 10 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    13 цаг 46 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    14 цаг 13 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    14 цаг 32 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    14 цаг 56 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    15 цаг 2 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    16 цаг 15 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    16 цаг 34 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК