Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Унтаа төрийн урагшгүй үйлдлийн хариуг тэд үүрсээр байх уу?

2020-4-12
0
ЖИРГЭХ

Монголчуудыг коронавирус, Загдаа хоёр л айлгаж байна гэж ярихдаа хүртлээ бидний ухамсар шалдаа буужээ. Уг нь нийгэмд өрнөөд буй хэл амны гол өнцөг нь хэн нэгэн хүн эсвэл корона биш харин төрийн төмөр нүүрний буянаар нийгмээс тусгаарлагдсан иргэдийг хэрхэн нийгэмшүүлж авах бэ гэдэг өнцөг байх ёстой. Гэвч...???

Амьдралд алдаж онож яваад аавын хаалга татсан, амьдрал ахуйгаа өөд татаж чадаагүйдээ гутарч гундан архинд орсон нэгэн, ааш авир нь эвдэрч ар гэрээсээ зугтаасан, элдэв өвчин тусаж эрүүл ухаанаа алдсан гээд болохоосоо болохгүй нь ихтэй ийм л хүмүүс Улаанбаатар, аймаг, сумдын төвөөр нэг хөлхөж байсан цаг саяхан. 1990-2000 оны дунд үе хүртэл траншейныхэн гэх нэршилтэй бор шувууд гудамжаар хөлхөлдөж, амтай болгоны ярианы сэдэв болж байв. Гэвч цаг наашлахын хэрээр хаашаа орсон нь мэдэгдэхгүй тэд алга болцгоосон. Иргэд ч дагаад тэднийг огт байгаагүй юм шигээр таг мартсан.

Тэдний нэгээхэн хэсэг нь хүйтэнд хөлдөж, хуурамч архинд хордож хорвоогоос хальсан. Нөгөө хэсэг нь гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж аавын хаалга татсан. Азтай зарим нь зам мөрөө тэгшилж, хүний тоонд орсон. Тэгвэл үлдсэн хэсэг нь хаачсан бэ?.

Хүний наймаа, бэлгийн мөлжлөгөөр гаршсан бүлэг этгээдүүдийн гарт олон мянган иргэн хохирч гадаадад худалдаалагдсан байдаг. Тэдгээрээс цөөнгүй нь хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, эх орондоо эргэн ирж чадсан ч гэмт этгээдүүдтэй хуулийн хариуцлага хүлээлгэсэн нь нэгээхэн үгүй.

Гэмт бүлэглэл араасаа чиргүүлтэй нэгнийг тэр бүр онцлоод байдаггүй. Тиймдээ ч траншейныхэн гэх тодотголтой нэгнийг сорчилж, тоглоомондоо ашигладаг тухай яриа хуулийнхан болоод гэмт этгээдүүдийн дунд байдаг юм билээ. Яг нарийн хөөгөөд тогтоогоод шүүхээр оруулсан түүх нэг ч байхгүй. Учир нь нэгэнт хохирогч байхгүй, хэн гэдэг хүн хохирсон гэх мэдээлэл байхгүй юм чинь яаж ч хэргийг шийдэх юм билээ.

Өнгөрсөн бүхэнд улиран одсон энэ бүхэнд төрийн алдаатай бодлого, төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой доголдолтой механизмтай холбоотой. Хэдийгээр хүний наймааны хууль бус гэмт хэргийн тоо буурсан ч гэлээ, нийгмээс адлагдсан тэднийг ашиглах хүмүүс захаасаа эхлээд байсаар л. Байгалийн унаган араншин нь өсөж үржих. Хэдий нийгмээс адлагдсан ч залгамж халаагаа үлдээх ёсгүй гэсэн хууль хаа ч байхгүй. Энэ ч зарчмаар тоглоомын дүрэм өрнөж, амьдралд бэдрэх иргэдийн тоо олширч ирсэн нь гашуун ч гэсэн үнэний нэг юм.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас эхлээд эрх нь зөрчигдсөн хүүхдийн эрхийг хамгаалах олон байгууллага Монголд байсаар ирсэн, байсаар ч байх болно. Тэгвэл дээрээ хуулиар олгогдсон үүргээ биелүүлж чадаж байна уу. Төрийн алба хүнд сурталтай, удаан хөдөлгөөнтэй гэдэг шүүмжлэл бий. Энэ ч шүүмжлэл, энэ хойрго үйлдэл энэ салбарт ч байсаар ирсэн. Наандаж л Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн асрамжийн газар дахь аав, ээжээ алдсан хүүхдүүд өв залгамжлах ёстой эд хөрөнгөө хэнд, хэзээ шилжсэнийг огт мэддэггүй гэсэн. Хүүхдүүдтэй уулзаж байхад аав, ээж нь амьд сэрүүн байхад өөрийн гэсэн хашаа байшинтай байсан. Гэвч тэднийг нас барсны дараа хамаатны хүмүүс нь асрахаар авсан ч нэг л өдөр асрамжийн газарт хүргэж өгснөөр сураг алдарсан. Үүнээс хойш гэрийнхээ бараагүй хараагүй гэдгээ хэлж байсан юм. Яг ийм асуудлыг 10 гаруйхан настай хүүхдүүдээс эхлээд насанд хүрч асрахаар гарах гэж дөхсөн хүүхдүүд ярьж хэлж байсан удаатай. Тэдний өвлөх эрхийг хангахаар араас нь хөөцөлдсөн нэг ч төрийн байгууллага байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энэ нь Иргэний тухай хуульд өв залгамжлалын талаар хэдхэн заалт тусгаснаас өөр ямар ч зохицуулалт үгүйгээс үүдэлтэй. 

Энэ бол элэг бүтэн амьдралтай байсан хүүхдүүдэд тулгарсан бодит түүх. Үүний цаана архины хамааралтай эцэг, эхийнхээ гарын шүүс болж арга буюу гэрээсээ зугтаасан, арга зальтай гэмт этгээдүүдэд хууртсан, хойт эцэг, эхийнхээ хүчирхийлэл дор олон жил байснаас болж сэтгэцийн эмгэгтэй болсон олон хүүхэд бий. Тэдний өмнө өч төчнөөн зовлон бэрхээл бий. Үүнийг нь хүн бүр мэддэг ч тэр бүр арга хэмжээ авч чаддаггүй. Азтай нэгэн нь асрамжийн газрын бараа харж, амьдралд хөл олох гэж хичээдэг ч тэндээс гараад хаачих нь тодорхой бус. Өнөөгийн нийгэмд яг ийм асуудал тулгамдаад байна.

Төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдсэн ийм орчныг далимдуулж зарим шашны байгууллагууд эгнээндээ элсүүлж, асран халамжлах нэрээр оюун санааг нь урвуулж бүхэл бүтэн арми бэлдэж байна.

Энэ бол бас л үнэн зүйл. Үүргээ умартсан төрийг харгайгаар нийгэмд адлагдсан иргэд ашиг хонжоо хайгчдын өгөөш хэдий болтол болох. Энэ бүхэн хэдий болтол үргэлжлэх бэ. Үргэлжлэлд цэг тавих нөөц боломж төрд 100 хувь бий. Гэвч дөрвөн жилийн циклтэй улстөржилт эүерэг үр дүн авчирна гэж үү. Улс төр дэх бодит үнэн гэвэл, өмнөх Засгийн газрын хийж, эхлүүлсэн зүйлийг дараагийн Засаг нь үгүйсгэж, устгаж, дахин шинэчлэх гэж оролдоно. Хэдий нийгмийн шалгуур ч гэлээ судалгаа шинжилгээ дулимаг, хэт улстөржилт орсон эл шийдвэрийн ланчинг ард түмэн үүрч байна. Тэдний нэг нь нийгмээс адлагдсан хэсэг.

Нүдэнд орсон шороо мэт үзэгдэх болсон өнчин зүрхтэй балчир үрс хүссэндээ архичин аав, ээжтэй болж, гэрээсээ дайжихыг хүсээгүй. Дэгэж дэрвэж явах балчир насандаа бусдын зугааг хангагч болохыг тэд хүсээгүй хүсээгүй.

Тэд хүсээгүй, хүсээгүй. Амьдрал тэдэнд дэндүү хатуу хандаж, дааж давшгүй ачааг үүрүүлсэн. Үүнийг хүн бүр мэднэ. Тиймдээ ч үе үеийн төр засгаас асрамжийн газар гээчийг дэмжиж, тэтгэж байна гэж лоозондож ирсэн ч яг хачир дээрээ эрх нь зөрчигдөж, бусдад алдагдах өнчин зүрх байсаар байна. Энэ нийгмээс хэзээ ч арилахгүй, хэзээ ч орхигдохгүй зүйл бол өнчин зүрх бүрийг хайраар дүүргэх орчинг бий.  

Гэхдээ бид чадахгүй нь гээд тэднийг орхиж болохгүй, бас мартаж болохгүй. Сүүлийн хэдэн өдөр өрнөж буй үйл явдал яг үүнийг гэрчилж, бидний алдааг сануулсан. Тиймдээ ч унтаа төрийн урагшгүй үйлдэл хэдий болтол давтагдах бэ. Өнчин зүрхтэй иргэд ашиг хонжоо хайсан нэгний золиос болж, бодлогогүй, урагшгүй төрийн алдааг үүрсээр байх гэж үү???.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.35.148)
    Цагдаа дарга БААТАРЖАВ ГЭГЧ НЯМДОРЖИЙН Тэжээвэр ГӨЛӨГ Байгаа ЦАГТ Цагдаа ДАМПУУРСААР Л БАЙХ Болно
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    3 цаг 37 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    3 цаг 40 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК