Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Дэлгэрсайхан: Мөнгө хүүлэлт, арилжааны хүү гэдэг ойлголтыг ялгаж салгах хэрэгтэй

2020-4-13
0
ЖИРГЭХ

СЭЗИС-ийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Коронавирустэй холбоотой хөл хорионоос үүдэж эдийн засаг хүндэрч эхэлсэн. Монголбанк мөнгөний бодлого талаас арга хэмжээ авч, бодлогын хүүгээ бууруулсан. Гэвч зарим хүмүүс бодлогын хүүг 3 хувь болгох ч боломжтой гэж яриад байна. Тийм огцом бууруулах боломж, бодлогын орон зай байгаа юу, манайд?

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед Монголбанк, Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Би хувьдаа Засгийн газар буюу сангийн бодлого нь түрүүлж хөдлөөд, эдийн засгийг хамгаалах, сэргээх хөтөлбөрөө урьтаж зарлаж, хэрэгжүүлэх байсан гэж бодож байгаа. Түүнийг нь дагаж мөнгөний бодлого нь  хөдөлсөн бол илүү оновчтой байсан.

Монголбанк арай хурдтай хөдөлж, олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Бодлогын хүүг буулгасан, зайлшгүй шаардлагатай нөөцийн хэмжээг буурууллаа. Мөнгөний бодлогын интервалыг бууруулж, банк хоорондын зах зээлийн хүүгийн савлагааг багасгах гэх мэт цогц арга хэмжээг гуравдугаар сарын 11-ний өдөр авч хэрэгжүүлсэн. Би хувьдаа эдийн засаг агшиж байгаа энэ үед Төв банк бодлогын хүүгээ 1-2 хувиар буулгах боломжтой гэж харж байсан.

Монголд Төв банкны бодлогын хүүг бууруулах орон зай хоёр шалтгааны улмаас хязгаарлагдмал.  Нэгдүгээрт, төсөв айхавтар тэлчихсэн. Монгол Улсын эдийн засаг гэдэг нэг л сав. Тэр саван дотор төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр томоохон бодлого хамтдаа багтаж, хэрэгжиж байдаг. Мөнгөний нийлүүлэлт гэж байна. Төсөв гэж байгаа. Энэ хоёр том орон зай Монгол Улсад тодорхой хэмжээнд уялдаж, таарч байж  эдийн засаг зөв зохистой мөнгөний эргэлтээ хангана. Харин тун нь хэтэрвэл валютын ханш өсөх, инфляц нэмэгдэх зэрэг сөрөг тал нь давамгайлж эхэлдэг. Одоо төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогын орон зай бага байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл эрсдэл өндөртэй. Дээрээс нь манайд мөнгө хязгаарлагдмал учраас хүү өндөр байгаа. Тийм учраас хүүг байвал зохих хэмжээнээс нь хэт доогуур аваачиж тавьбал мөнгөний шилжих урсгал явагдана. Хадгаламжаас мөнгө дайжих, санхүүгийн зах зээлийн тогтвор алдагдах үзэгдэл болох магадлалтай. Тиймээс хүү хэт доогуур байх боломжгүй гэж үздэг. Манайхан ипотекийн зээлтэй бусад зээлийг хутгах гээд байдаг талтай.

Тэр чинь онцгой нөхцөлтэй, татаас бүхий хөтөлбөр шүү дээ. Одоо хүртэл албан баримтуудад хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн хөтөлбөр гэж бичдэг. Мөнгөний бодлогын хүүг гурван хувь болгох боломжтой гэж яриад байгаа хүмүүст нарийн тооцоолсон тооцоо судалгаа ховор байх шиг харагддаг. Тэр хүмүүсээс яг ямар боломжид суурилж ингэж яриад байгааг  асуух нь зүйтэй болов уу. Бидний хувьд Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон хүүгийн бодлого барих нь зөв. Түүнээс биш хэн нэгэнд таалагдах гээд хүү бага байх ёстой гэж хэлж чадахгүй нь.

Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Тиймээс би мөнгөний бодлогын хүүг гэнэт захиргаадалтын аргаар ч гэх юм уу, хэт бууруулах боломж байхгүй гэж харж байна.  Хүүг бууруулах ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Бууруулах арга нь юу вэ гэдэгт л санал зөрөлдөөд байгаа юм. Манайд “Зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдаад хэрэгжээд эхэлсэн.

Монгол Улсад валют хомс, ядуурал өндөр бөгөөд эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тогтворгүйгээс шалтгаалж хүү өндөр байгааг ойлгох хэрэгтэй. Ийм байхад зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно. Суурь хүчин зүйл нь сайжраагүй байхад бодлогын болон бусад хүүг хүчээр бууруулах гэж оролдвол харин ч эсрэгээр олон гажуудал үүсэх магадлалтай гэж би хувьдаа үздэг.     

-Заавал байлгах нөөцийн хувийг бүр 2, 3 хувь руу аваачиж буулгах нь зөв. Бэлэн мөнгө ашиглахаа больсон, цахимаар, картаар гүйлгээ хийж байгаа үед заавал байлгах нөөцийн хувь өндөр байх шаардлагагүй гэж яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Заавал байлгах нөөц гэдэг  нь бэлэн, бэлэн бусын тухай асуудал биш. Банк итгэлцлийн байгууллага. Иргэдийн мөнгийг харилцах, хадгаламж гэх мэт олон эх сувгаар төвлөрүүлж, санхүүгийн зуучлалын арга хэрэгслээр дамжуулах буюу зээл олгох гэх мэтээр мөнгө олдог л газар. Заавал байлгах нөөцийн үндсэн зорилго нь банкуудын явуулж байгаа бизнест тодорхой хэмжээний эрсдэл тулгарвал түүнээс хамгаалах хэрэгсэл. Тиймдээ ч банкууд мөнгөнийхөө 10 гаруй хувийг Монголбанкинд байлгаж, 90 хувиар нь үйл ажиллагаагаа явуулдаг. 90 хувьд нь эрсдэл тулгарвал 10 хувиараа нөхдөг гэсэн үг шүү дээ.

Гэтэл эрсдэл төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж байна уу, цахимаар уу гэдгээс огт хамаарахгүй.  Банкны олгож байгаа зээлд янз бүрийн, одоогийнх шиг эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд эрсдэл тулгарвал түүнийг хаах хөрөнгө. Тиймээс заавал байлгах нөөцийг төлбөр тооцооны хэлбэртэй хамаатуулж тайлбарлах нь оновчтой биш. Харин заавал байлгах нөөцийн хэмжээ буурвал банк зээл зэрэг хэлбэрээр гарах эх үүсвэр, мөнгө чөлөөлөгдөж байна гэж ойлговол зохих юм.

-Та зээлийн хүүгийн талаар түрүүнд цухас дурьдлаа. Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүдээс эхлээд зарим нэг эдийн засагч, судлаач гэгдэх хүмүүс хүртэл банкууд мөнгө хүүлэх хэмжээнд ажиллаж байна гэж ярих боллоо. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк, банкууд огт ажиллахгүй байна гэж дайрч байна. Зээлийн хүүг бууруулах ямар боломж манайд байна вэ?


-Зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзэж буй хүмүүстэй санал нэгтэй байгаагаа дахин хэлье. Гэхдээ мөнгө хүүлэлт, арилжааны хүү гэдэг ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон оронд хүүгийн тааз буюу дээд хэмжээг тогтоох бодлого хэрэгжүүлж байсан. Өндөр хөгжилтэй орнууд ч байна. Манайхан ч ийм хууль гаргах ёстой гэж яриад л байгаа. Гэхдээ мөнгө хүүлэлт гэдгээ эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Мөнгө хүүлэлт гэдэг нь тухайн эдийн засгийн орчинд байх боломжгүй хүүг тогтоох тухай. Мөн эрсдэлтэй, төлж чадахгүй байж болзошгүйг мэдсээр байж тодорхой дарамт үүсгэх байдлаар тулгаж, бусдад мөнгө зээлдүүлэх замаар ашиг олохыг хэлээд байгаа юм. Энэ  нь үндсэндээ гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Манай банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчидтэй ярилцаж, тохироод, өнөөгийн эдийн засгийн орчны түвшинд тохирсон хүүтэй зээл олгож, гэрээ байгуулж, хуулийн хүрээнд явж байгаа учраас огт өөр.

Харин Нарантуул, Хархорин захад байдаг өдрийн зээл олгодог нөхдүүд байна. Наймаа хийж амьдралаа болгож байгаа хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сардаа 20, 30, жилдээ 200, 300 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бол мөнгө хүүлэлт.

Иргэдийн санхүүгийн мэдлэг муутай байдлыг далимдуулж,  мөнгө хүүлэгч угаагчдын үйлдлээс сэргийлэхийн тулд хууль гаргаж болно. Монголд Улсад зээлийн хүү жилдээ 40, 30 хувис давсан байвал гэж ч зааж өгвөл боломжтой. Түүнийгээ эдийн засгийн судалгаа хийж, нарийн тооцох ёстой.

Улмаар 30 хувиас давсан байвал мөнгө хүүлэлт гэж үзнэ гээд хуульчлаад өгчихвөл зохицуулалтгүй байгаа ломбардуудаас эхлээд бусад байгууллагуудын зүй бус мөнгөн урсгал хаагдах боломж бүрдэнэ. Үүнийг дэмжвэл зохино. Харин манай зарим хүмүүс арилжааны хүү, мөнгө угаалт хоёроо ялгахгүйгээс болоод хүүгийн тааз тогтоох талаар ярьж, өндөр хөгжилтэй орнуудын жишээг татах явдал байна. Тэр хүмүүс асуудлаа сайн ойлгох хэрэгтэй.

Зээлийн хүү гэдэг чинь ерөөсөө л бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан зүйл. Талхны үнэ гэдэг шиг мөнгөний үнэ байхгүй юу. Мөнгө орон зай болгондоо тохирсон үнэтэй байдаг. Яагаад баруунд мөнгөний үнэ, зээлийн хүү бага байгаа юм гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Дэлхий дээр Монголтой ойролцоо зээлийн хүүтэй улсуудыг ажиглахад, улс төр нь тогтворгүй, эсвэл дайн болж байгаа орон л байдаг. Манайх зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн тогтвортой бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдээ тогтмол орлоготой болго, эдийн засгаа солонгоруул. Нөгөө талд нь мөнгөний бодлого тодорхой хэмжээнд нөлөөлнө. Мөнгөний бодлогоор дамжуулж, мөнгөний хэмжээнд нөлөөлөх замаар хүүг тодорхой хэмжээнд удирдах боломжтой. Харин хүүг 10-аас 3 хувь болгохын тулд дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээр удирдаж чадахгүй. 10-аас 9 хувь болгоход л мөнгөний бодлого хүчтэй нөлөөлөх байх.

Манайхан хүү бага байгаа улсуудын улс төрийн орчин,  эдийн засаг, нэг хүнд ногдох ДНБ, ядуурлын түвшинг нь судлах ёстой. Тэгж байж хүүг бууруулах зөв арга хэмжээг олж болно.  Өнгөц харахад, мөнгийг арилжааны банкууд, мөнгөний бодлогыг төв банк удирдаж байгаа учраас зээлийн хүү өндөр байгаад тэд буруутай мэт харагддаг байх. Мөнгөний бодлогын шилжих сувгуудад тодорхой хэмжээний гажуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь бүхэлдээ Төв болон арилжааны банкны буруу биш. 

Улстөрчид, эдийн засагчид хүүг бууруулъя гээд байгаа бол улс төрийн орчноо, төрийн бодлогоо тогтвортой болго. Тогтвортой бодлогоор нийгэм, эдийн засгаа зөв хөгжүүлэх шаардлагатай.  Нөгөө талдаа санхүүгийн зах зээлийн бусад тулгууруудыг хөгжүүлэх хэрэгтэй. Төрийн сангууд, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлмээр байна. Өнөөдөр Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкныхан нуруундаа үүрч яваа. Энэ тодорхой хэмжээний санхүүгийн гаж бүтэц мөн. Үүнийг засах ёстой. Тэгж байж хүү буурах байх. Зээлийн хүү өндөр байгаад зөвхөн банкны салбар л буруутай гэж үзвэл шахаад шахаад 1-2 хувь л бууруулах боломжтой байх. 

Дахиад нэг хүчин зүйлийг хэлье. Өнөөдөр Монгол Улсын гадаад зах зээлд байгаа бондуудын өгөөж 14 хувьтай. Саяны хямралын нөлөөгөөр хөгжиж байгаа орнуудаас мөнгөн урсгал дайжиж байна. Эрсдэлтэй болж байгаа гэсэн үг. Монгол Улсын эрсдэл ийм, гадаад зах зээлд байгаа зарим бондын өгөөж 14 хувьтай байхад бид дотооддоо хүү бууруулах боломж бага гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед зах зээлд мөнгө нийлүүлэх хэрэгтэй байгаа нь мэдээж. Харин яг ямар бодлого барьвал оновчтой вэ. Засгийн газраас НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаанд авахгүй байх гэх мэт шийдэл гаргалаа. Энэ бодлогыг та юу гэж харж байна, зөв бодлого мөн үү?

-Цаг хугацааны хувьд хожимдсон ч гэсэн Засгийн газрын гуравдугаар сарын 27-нд зарласан, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа энэ хөтөлбөр хүндрэлд орсон нөхцөл байдлаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг аврах, эдийн засгийг тэтгэх цогц арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Засгийн газар зоримог хөдөлж, арга хэмжээ авч чадсанд сайшаалтай хандах нь зөв. 

НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөх нь Монгол Улс боломжийнхоо хэмжээнд авч хэрэгжүүлж, иргэдийнхээ орлогыг хамгаалахад чиглэсэн зөв шийдвэр. Нийт 5.1 их наяд төгрөгийн ихэнх хувийг эдийн засгийг сэргээх чиглэлд зарцуулна гэж зарлалаа. Эдийн засгийг сэргээх гэдэгт ноолуурын 300 тэрбум гэх мэт бодлогууд багтаж байгаа. Тодорхой хэмжээний сангууд үүсгэх замаар эдийн засаг руу мөнгө оруулах бололтой. Хамгийн гол анхаарах, байгаа зөв онох ёстой хэсэг нь энэ.

Эдийн засаг руугаа мөнгө оруулах ёстой юу гэвэл тийм. Хөл хорио, огцом зогсолтоос болж эдийн засаг хүндрэлд орж байгаа. Энэ цаг үед Сангийн яам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн түвшинг тодорхойлсон судалгааг маш яаралтай гаргаж, зарцуулах мөнгөө аль салбарт оруулж, яаж дэмжих нь зүйтэй вэ гэдгийг тодорхойлох ёстой.

Дэмжих арга механизм нь банк, санхүүгийн байгууллагаар дамжих юм уу, төр өөрөө сангаар дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Миний санал болгох гол хувилбар нь, энэ мөнгийг судалгаатайгаар, эдийн засгийг дэмжвэл зохих салбар руу оруулах. Өөрөөр хэлбэл, аль салбарт хамгийн их цохилт ирж байна. Аль салбараа дэмжвэл эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах, эргэн сэргээх, хурдыг нь нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгээ судлах ёстой. Үүнд Сангийн яамны үүрэг, роль маш их.  Энэ ажлаа л хий.  Онцгой сангуудыг бий болго, бага хүүтэй зээлүүдийг олго. Өмнө нь асуудалд ороод алга болсон 3 хувийн хүүтэй зээлийг олгож, зохистой зарцуулах нь чухал. Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас, батлан даалт олгох замаар дэмжих хэрэгтэй байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн боллоо
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Татварын шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн боллоо
    4 цаг 47 мин
  • Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
    5 цаг 4 мин
  • Татварын шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
    6 цаг 38 мин
  • Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 42 мин
  • “Эх оронч сурагч” арга хэмжээг зохион байгууллаа
    6 цаг 50 мин
  • Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
    6 цаг 52 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
    6 цаг 54 мин
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 55 мин
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
    9 цаг 6 мин
  • Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    9 цаг 27 мин
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
    9 цаг 33 мин
  • Ойрхи Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш 1100 хүүхэд шархдаж, амиа алдсан гэж НҮБ-ын хүүхдийн сан мэдэгдэв
    9 цаг 57 мин
  • О.Цогтгэрэл: МАН дүр эсгэсэн тэмцлээ одоо боль
    10 цаг 40 мин
  • ТТГ-ын дарга асан Дэвид Петреус Иранд болсон охидын сургуулийн халдлагад өөрийн улсыг буруутгав
    11 цаг 23 мин
  • Мэдэгдэл
    11 цаг 46 мин
  • "Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах АНУ тэмцээнд шалгарсан улсаа бөмбөгдөж байна" гэв
    12 цаг 22 мин
  • Энэ жилийн анхны бороог угтах ШҮЛГҮҮД
    12 цаг 40 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    12 цаг 51 мин
  • Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
    12 цаг 53 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
    14 цаг 19 мин
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
24 баримт
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК