Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Хүн амын Сан эх, хүүхдүүдийг COVID-19-ээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

2020-4-14
0
ЖИРГЭХ

Монгол улс, Улаанбаатар хот – НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Хүн амын Сан COVID-19 – ийн халдвараас сэргийлэх үндэсний арга хэмжээний хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 220 сая төгрөг буюу 80,000 ам.долларын төсөв бүхий хамтарсан санаачилгын хүрээнд Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймгуудын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт жирэмсэн эмэгтэйчүүд болон нярайд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг цар тахлын үед ч тасалдуулахгүй явуулахад дэмжлэг үзүүлэх сургалтуудыг зохион байгуулна.

Мөн эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хайр өвтгөдөггүй” үндэсний  аяныг дэмжих, хүүхэд хамгааллын кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх, онцгой байдал зарласантай холбоотой зай барих, гэрээсээ гарахгүй байх зэрэг зөвлөмжийн дагуу айл өрхүүдэд эрүүл харилцааг бий болгохын тулд эцэг эх, өсвөр насныхан болон хүүхдүүдэд зориулсан стрессээ удирдаж сурах сэтгэл зүйн зөвлөгөө бүхий контент бэлтгэн түгээх зэрэг ажлууд хийгдэх юм. 

Санаачилгын бас нэгэн үйл ажиллагаа нь хөл хорионд орсон байгаа эмзэг бүлгийн болон халамж асрамжийн төвүүдэд байгаа хүмүүсийг нэн шаардлагатай эрүүл ахуйн багцаар хангана. Түүнчлэн халамж асрамжийн төвүүд, түр хамгаалах байрууд болон хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн ажилтнуудад вирусийн дэгдэлтийн үед чанартай үйлчилгээг аюулгүйгээр үргэлжлүүлэн хүргэх чиглэлээр сургалт явуулна. Мөн COVID-19 халдвартай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн болон хил гаалийн аж ажилтнуудад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг олж илрүүлэх, тохирох үйлчилгээнд холбон зуучлах мэдлэгийг олгох сургалт хийх юм.

“Улс орнууд вирусийн дотоод тархалтаас сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь зорилтот бүлгийн хүн амын дунд нийгмийн олон асуудлуудыг үүсгэж байна” хэмээн НҮБХАС-ийн Тэргүүн, хатагтай Каори Ишикава тэмдэглэн хэлэв. Мөн тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ: “Бид НҮБ-ын Хүүхдийн Сантай, мөн Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай энэхүү хүнд хэцүү цаг үед эмэгтэйчүүд, эхчүүд, тэдний хүүхдүүдийн эрүүл энх, сайн сайхны төлөө хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэв.

“Хамтарсан санаачилгын санхүүжилт нь Япон улсын Засгийн газраас Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласан 1,7 тэрбум төгрөгийн (610,000 ам.доллар) санхүүжилтээс гарч байгаа. Энэхүү санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас түнш байгууллагуудтайгаа хамтран COVID-19-той холбоотойгоор хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол болон хамгааллын  асуудлаар богино болон урт хугацаанд гарч болзошгүй сөрөг үр дагаврыг бууруулахын төлөө ажиллах  болно” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.  

Цар тахлын үр нөлөөгөөр үүссэн нийгэм, эдийн засгийн дарамт, мөн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дэлхийн ихэнх улс оронд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх охид, эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бүх засгийн газруудыг COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөндөө гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг оруулахыг онцгойлон уриалав.

НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан хамтын ажиллагааны гэрээнд 2020 оны 4-р сарын 1-нд гарын үсэг зурсан бөгөөд төслийн үйл ажиллагаа 2020 оны 9-р сарыг хүртэл үргэлжилнэ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    2 цаг 41 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    2 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК