Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Гантогоо: Хэл сурах сайн арга гэж байдаггүй, хичээл зүтгэл л хэрэгтэй

2020-4-14
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтээр эрчимтэй тархаж байгаа цар тахлын үед дэлхийн ихэнх улс хөл хориогоо чангатгаж, хичээл сургуулийн карантиныг сунгаж байна. Манай улсын хувьд ч мөн адил хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгах тухай асуудал яригдаж буй. Дэлхий нийтэд цочроо өгөөд буй COVID-19 халдварын дараа дэлхий нийт шинэ нийгэм рүү шилжинэ гэж мэргэжлийнхэн онцолж байна. Тиймээс залуусын хувьд өөрийгөө хөгжүүлэх, шинэ дадлыг хэвшүүлэх чухал цаг үе ирлээ. Уг ажилд манай урлаг соёлынхон манлайлан оролцож байгаа бөгөөд энэ удаагийнхаа дугаарт дуучин С.Гантогоог урьж сонирхолтой яриаг өрнүүллээ.


-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд  баярлалаа.

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад мөн энэ өдрийн мэндийг хүргэе.

-Солонгосоос хэзээ ирсэн бэ?

-Солонгост тав дахь дууныхаа клипийг хийгээд цагаан сарын шинийн 1-нд буюу тусгай үүргийн онгоцоор амжиж Монголдоо ирсэн.

-Кинонд анх удаа дүр бүтээж үзлээ. Киноныхоо тухай ярихгүй юу?

-UBS телевиз “Эзэнгүй айл” анхны олон ангит киног хийж байсан шүү дээ. Үүнээс хойш 20 жилийн дараа хийгдэж байгаа том төсөл. Миний хувьд томооохон контентэд дүр бүтээж байгаадаа маш их баяртай байна. “Бэрүүд” олон ангит кино нь эерэг, хөгжилтэй байдлаар амьдралыг харуулсан. Миний хувьд шигтгээ болсон дүрд оногдож, дууг нь дуулсан. Гэр бүлээрээ үзэхэд сургамжтай кино болсон болов уу. 

-Жүжиглэхэд ямар байв. Амаргүй байв уу?

-Анх удаа кинонд дүр бүтээж байгааг ч хэлэх үү, маш их хэцүү байсан. Хоёр сарын турш жүжиглэх ур чадварын хичээл заалгасан. Эмэгтэй гол дүртэйгээ их ажилласан. Өглөө бүр уулзаж, дүр дээрээ ажиллана. Даалгавар авна, шалгуулна. Ингэж л бэлдэж явлаа. Кино энэ сардаа багтаж олны хүртээл болно гэсэн.

-Карантины үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Хөл хорио жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүст хүнд цохилт болж байна. Үүнтэй адил урлагийнхны хувьд ч ялгаагүй хүнд, хэцүү үе болж байна. Ямар ч тоглолт, олон нийтийн үйл ажиллагаа байхгүй, тогтмол цалин авдаггүй учраас хэцүүхэн л байна. Гэхдээ хэцүү байлаа гээд зүгээр сууж болохгүй. Миний давуу тал юу билээ, олон нийтэд хандаж юу хийж чадах билээ гэж их бодсон. Би Газар зүй, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгссөн. Солонгост 13 жил амьдарсан. Хэлийг нь хэнээр ч заалгахгүйгээр өөрөө сурж байсан юм. Ялангуяа хар ярианы талын хэлийг хэнээс ч дутахгүй сайн шүү /инээв/. Мөн Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан таньдаг ах маань Улаанбаатар дээд сургуульд багшилдаг юм. Өөрийнхөө давуу талыг ашиглаад онлайнаар дамжуулан Солонгос хэлний анхан шатны хичээл заахаар шийдээд байна. Дэлхий нийт байнга карантинтай байхгүй. Хэзээ нэгэн цагт Солонгос улс руу ажиллаж, аялах гэж явлаа гэхэд хэнээс ч тусламж дэмжлэг авахгүйгээр үг, үсгээ сурчихсан байвал их зүгээр юм шиг санагдсан. Хөгжилтэй байдлаар, багахан төлбөртэй онлайн сургалт явуулна. 

-Ялангуяа урлагийн хүн хичээл заах учраас хүмүүс их сонирхох байх. Хүний тоо хязгаартай байх уу?

-Танхимын сургалт биш учраас олон хүн сургалтад хамрагдвал сайн. Эхний ээлжинд анхан шатны хоёр сарын сургалт хийнэ. Хандалт сайн, үр дүнтэй байвал цааш үргэлжлүүлэн ахисан шат зэргийг заана гэж бодож байна.

-Таны хувьд гадаад хэлийг бие даан сурсан гэлээ. Бие дааж сурахад гол анхаарах зүйл нь юу юм бэ?

-Ер нь хэл сурах хамгийн сайн арга гэж байдаггүй. Хувь хүний тууштай зан чанар чухал. Мөн чиглүүлж байгаа хүн нь хөгжилтэй байдлаар өгөөжтэй зааж сургах хэрэгтэй. Багш нь сайн заагаад сурагч нь хичээл зүтгэлгүй бол хэцүү. Сурагч нь сайн байгаад багш нь ойлгомжгүй заагаад байвал мөн л хэцүү. Миний хувьд Солонгост анх очихдоо “баярлалаа” гэдгээс өөр үг хэлж мэддэггүй байсан. Дуунд дуртай учраас Солонгос дуу сонсоод л дагаж дуулаад явдаг байлаа. Дараа нь дууны үгийг нь орчуулж сонсдог болсон. Дуунаас сурсан үгээ холбож, хүнтэй ярилцдаг байсан. Ер нь солонгос хэлийг дуугаар дамжуулж сурсан гэхэд болно. Хүн ямар аргаар, хэрхэн сурвал өөрт нь амар байна. Тэгж л сурах хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй хүн бүгдийг чаддаг шүү дээ.

-Та гадуур хэр гарч байна вэ. Манайхан жаахан назгайрч байна, маскгүй хүн олон байна гэдэг шүүмжлэл гарч байна. Таны бодлоор иргэдийн хандлага ямар байна вэ?

-Төр засгийн гаргасан шийдвэрийг сайн биелүүлж байх шиг ээ. Маскгүй хүмүүс мэр сэр харагддаг л даа. Яг үнэндээ "Маск зүү" гээд хэлчихмээр санагддаг. Миний хувьд нинжа шиг болоод л гардаг. Хүнтэй гар барихаас татгалзаж, ёсолгооны байдлаар мэндэлж байна. Хэцүү цаг үед төр, засгийн шийдвэрийг дагах нь зөв. Ялангуяа настай хүмүүс, хүүхдүүд гадуур гарахгүй байх хэрэгтэй. Анх халдвар гарч эхлэх үед Солонгос улсад маск зүүсэн хүн ховор байсан. Өвчин даамжраад ирэхээр цочрол авч маскны хомсдол үүссэн. Манай улсын хувьд урьдчилан сэргийлэх ажлын тун сайн хийсэн. Хамгийн гол төр засгийн хийх ажлаас гадна иргэдийн ухамсар их чухал.

-Хичээл сургууль карантилагдсан энэ үеийг мэргэжлийн байгууллагынхан боломж гэж харах хэрэгтэйг зөвлөж байна. Залуучуудад хандаж уриалга гаргавал?

-Хүн бүр ухаалаг утастай. Утсаараа кино үзэж, тоглож болно. Гэхдээ энэ үеэр  өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар бодож, хэрэгтэй зүйлд илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Хэрэгтэй, хэрэггүй лайв үзэж, сөрөг мэдээлэл авч байснаас аль болох өөрийгөө хөгжүүлэх, хэрхэн ухаалгаар ашиглах вэ гэдэг сонголт хүн бүрийн гарт бий. Бид утсандаа ертөнцийг авч явж байна шүү дээ. Мэдээж гадуур гарахыг би ч, та ч хүсч байна. Гэвч үнэхээр аймшигт аюул дэлхий нийтийг хамраад байхад бид хичээхгүй бол болохгүй. Тиймдээ ч карантины үеэр хэн нэгэнд өгөөжтэй ажил хийх юмсан гэсэн бодол минь биелэлээ олох гээд явж байгаад баяртай байна.

-Хамгийн гол нь хувь хүний сонирхол, хичээл зүтгэл их чухал. Ер нь  хэлний сургалтын газрууд үг их цээжлүүлдэг шүү дээ. Энэ нь хэр үр дүнтэй арга вэ?

-Өдөрт нэг үг мэддэг болоход л 365 хоногийн дараа өргөн хэрэглээний үгээ цээжилчихдэг. Яг л ингэж сурсан. Түүнээс биш өдөрт 50, 100 үг цээжил гээд даалгавраар шахах нь бэрхшээл болгодог талтай. Ер нь коронавирусний дараа бүх зүйл өөрчлөгдөж, дижитал технологиор эрчимтэй хөгжих нь тодорхой. үүнийг иргэд зөвөөр, ухаалгаар ашиглах ёстой юм болов уу.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.215.200)
    yag ynen hicheel zytgel byhniig shiidne
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    2 цаг 42 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    2 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК