Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Энигма", МҮИС тэргүүтэнд дарлуулсан Богдхан уул минь

2020-4-15
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хот дахь цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хөрөнгө чинээтэй эсвэл төрд дээгүүр албан тушаал хашдаг эрхмүүд хувааж авсан тухай олон баримтыг сэтгүүлчид дэлгэж байв. Хууль хяналтын байгууллагаас үүнийг шалгаад оргүй гэдгийг тогтоож, эрх бүхий байгууллагаас газар эзэмших, ашиглах эрхийг нь цуцалсан тохиолдол ганц нэгээр тогтохгүй. Тэгвэл нийслэл хотын чанх урд байрлах дархан цаазат Богдхан уулны Зайсангийн амны 38.2 га талбайг 2004 оноос хойш бараг л “үнэгүй” шахуу ашиглаж, ашиг хонжоо олж ирсэн нэгэн аж ахуйн нэгж байдаг юм байна. Бизнесийн салбарт шударга өрсөлдөж чадсан хэн ч ялан дийлдэг зарчимтай.

Гэвч дээрх газрыг ашиглаж ирсэн “Энигма” компани Зайсангийн аман дахь 30 гаруй га талбайг ашиглаж ирсэн атлаа газрын төлбөр болох 1.4 тэрбум төгрөгөөс ердөө 400 гаруй саяыг нь төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх нэгэн овжин арга сүвэгчилсэн байдаг.

1.

Дээр хэлсэнчлэн “Энигма” компани нь Зайсангийн аманд 20 га газрыг ашиглах эрхийг хамгийн анх 2004 авч байжээ. Үүнээс хойш буюу 2013 он хүртэл нэмж 18.2 га газар ашиглах эрх авсан байна. Гэвч газар ашиглах эрхийн хугацаа 2013 онд дуусгавар болох үед тус компаниас газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргаанд гаргаагүй учир үүнийг нь үндэслэн эрхийг нь автоматаар цуцалжээ. Энэ өдрөөс хойш тус компани нь дээрх газрыг “зөвшөөрөлгүй” ашиглаж ирсэн бөгөөд 2016 онд БОАЖ-ын сайд Н.Батцэрэг газрын эрх түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ.

Хамгийн хачирхалтай нь, аль 2013 онд газар ашиглах хугацаа дууссан гэдэг шалтгаанаар эрх нь цуцлагдсан атал яагаад ч юм бэ “Манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж өгнө үү” гэдэг хүсэлтээ 2016 онд БОАЖЯ-нд гаргасан байна.

Үүнийг нь салбарын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэг нь хүлээж аваад тушаал гаргасан байгаа юм. Ингээд зогсохгүй “Энигма” компанийн хүсэлтээр цуцалсан эл газрыг нь тус компанийн охин компани болох Монголын үндэсний их сургуульд нийт 20.5 га газрыг аялал жуучлалын зориулалтаар, “Универсал политехник” коллежид сургуулийн зориулалтаар 12.7 га газрыг хувааж олгожээ.

Нэг үгээр хэлбэл, толгой компани нь ашиглаж ирсэн газрынхаа төлбөрийг бүрэн барагдуулаагүй байхдаа эрх цуцлуулах хүсэлт гаргасан. Үүнийх нь дараа охин компаниуд нь өнөөх газрыг хувааж авсан гэсэн үг. Санамсаргүй давхцал биш байгаа биз.

Өнгөрсөн бүхэнд болж өнгөрсөн энэ процессийг хуулийн наад захын ойлголт мэдлэгтэй ямар хүн ч ойлгоход тун төвөгтэй. Гэтэл сайд асан Н.Батцэрэг ухаж ойлгоод нэгэнт эрх нь цуцлагдсан байсан газар ашиглах эрхийг “Энигма”-гийн хүсэлтээр дахиад цуцалсан нь тун хачирхалтай.

За энэ ч яахав гэхэд, “Энигма” компани эзэмшиж байсан газрынхаа эрхийг яагаад цуцлуулах хүсэлт гаргах болов. Эндээс хэд хэдэн гаргалгаа гарч ирнэ. Хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой гаргалгаа нь газрын төлбөр болох нэг тэрбум гаруйн төгрөгөө төлөхөөс зайлсхийхийн тулд гэж хардахаар. Тиймдээ ч төрийн байгууллагыг төөрөгдүүлэхийн тулд охин компаниуддаа хувааж авсан гэж хардахаар. Ерөөсөө ийм л дүр зураг харагдаж байна.

Үүний дараа “Энигма”-гийн булхай илчлэгдэж, Зайсангийн ам дахь газраас нь ердөө гуравхан га газрыг нь төр буцаан авч 264  автомашин болон унадаг дугуйн 60 зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан юм. Гэтэл МҮИС-ийн удирдлагууд оюутнуудаа өмнөө барьж, яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийгээд зогсохгүй төрийн албан хаагчдын биед халсан хэрэг мандаж байв. Тухайн үед яг ямар дуулиан дэгдэж байсныг уншигчид сайн мэдэх учир дэлгэрэнгүй бичих илүүц биз.

Хамгийн гол нь эндээс нийтийн эрх ашиг чухал уу, эсвэл нэг байгууллагын эрх ашиг уу гэдэг асуултад урган гарч ирж буй юм.

2.

Газар ашигласан төлбөрөө бүрэн төлөөгүй атлаа охин компаниудынхаа нэр дээр хувааж авсан эл компани “Суусан газраасаа шороо атгадаг” гэдгийн бодит жишээ ажээ. Тодруулбал, дээр хэлсэнчлэн “Энигма” компанийн нэр дээр байсан газраас гуравхан га газрыг төр сөгдөж гуйх нь шахуу байж эргүүлж авсан. Ингээд 264 автомашины зогсоол, 60 унадаг дугуйн зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж барьсан байна.

Гэтэл автомашины зогсоолын нэгээхэн хэсгийг өөрийн мэтээр “өмчилж, машинаа байрлуулсан иргэдээс төлбөр хурааж буй гэх.

Угтаа бол дээрх зогсоолыг 1 тэрбум гаруй төгрөгөөр, нийтийн ариун цэврийн байгууламжийг 220 сая төгрөг байгуулсан. Энэ мөнгө иргэн та бидний халааснаас буюу төсвийн мөнгөнөөс гарсан. Гэтэл төрийн мөнгөөр байгуулсан автозогсоолоос хураасан төлбөрийг дээрх компаниуд замаас нь ийн тоншиж байна. Яг эндээс л “Энигма” гэх тодотголтой аалзны тор нэгэнт нэхэгдээд эхэлж. Түүнийг нь эрх мэдэлтэй нөхдүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг өнөөг хүрч. Тэдний нэг нь сайд асан Н.Батцэрэг гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз ээ. 

3.

Зайсангийн аманд байрлах амралтын газар дагасан архидалт, биеэ үнэлэлт ямархуу төвшинд байсныг Улаанбаатарчууд мартаагүй байх. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийн нэгээхэн хэсгийг тус компанийн ажиллуулдаг амралтын газраас ирдэг байсан цаг саяхан. Юу үнэн, энэ үнэн.

Гэтэл иргэд Богдхан уул руу гарахын тулд заавал энэ амралтын газрын хаяагаар өнгөрдгийг хэлэх үү. Хаа сайгүй архины шил, бэлгэвч хөглөрч, энд тэндгүй тасарч унасан залуус. Ийм л дүр төрхтэй орчин угтдаг байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч түүх өгүүлэх элдэв хог энд тэндгүй хэвтэж л байна.

Тиймдээ ч олон нийтийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүүхдийн тоглоомын талбай, сагсны талбай, хөл бөмбөгийн талбай, сүүдрэвч зэргийг байгуулах зорилгоор Монголын үндэсний их сургууль болон “Универсал политехник” коллежид олгосон газар ашиглах эрхийн зөвшөөрлийг хэдхэн сарын өмнө БОАЖЯ-наас цуцалжээ. Гэтэл яамны шийдвэрийг дахиад л эсэргүүцсэн төдийгүй нөхөн олговор нэхсэн сурагтай.

Угтаа бол газар өмчлөх эрх нь тухай хүний өмч учраас төр халдах эрх байдаггүй. Харин ашиглах эрх нь төрийн өмчийн газрыг таван жилийн хугацаатай гэрээ байгуулах замаар ашиглах хуулийн зохицуулалттай. Энэ утгаараа төрөөс газар ашиглах эрхийн зөвшөөрлийг цуцлах болбол ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүй байх зохицуулалттай байдаг юм. Гэтэл бүхэл бүтэн их сургууль ажиллуулдаг компанийн удирдлагууд хуулийн мэдлэг дулимаг юм уу, эсвэл төрийн юм үнэгүй гэдэг байдлаар асуудалд хандсан уу.

Алин ч бай, толгой компани нь газрын төлбөр болох НЭГ ТЭРБУМ төгрөг төлөхөөс “бултсан”, охин компани нь хуульд заагүй НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛ гээд гэдийж сууна.

Бизнесийн талбарын алтан зарчим нь шударга өрсөлдөөн. Үүнээс гадна нийгмийн хариуцлага гэдэгтэй дэлхий нийт санал нэгддэг. Гэтэл Монголдоо тэргүүлэх эгнээнд бүртгэгдэх болсон дээрх компаниудад нийгмийн хариуцлага гэдэг зүйл нэгээхэн үгүй гэдэг нь эндээс харагдаж байна.

Тиймдээ ч нэг компанийн эрх ашиг чухал уу, эсвэл нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг асуусан юм. Тэр дундаа төрийн мэдлийн газыг ашиглаж, ашиг олсон хэрнээ төлбөрөө төлдөггүй байх нь хэр зохимжтой үйлдэл бэ. Хуульд газар ашиглах эрх цуцлах үед НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ ЭЭ гээд цагаан дээр хараар бичсэн байхад нөхөн төлбөр нэхэж суух нь хэр шударга зүйл юм бэ.

Монголчууд бид Богдхан уулыг дархан цаазат газарт бүртгэснээрээ байгаль дэлхийгээ хайрлаж, хүндэлдэг гэдгээ дэлхий нийтэд батлан харуулсан байдаг. Гэвч энэ бахархал, хүндлэлийг удаан зүүх хувьгүй байж.

Учир нь энэ мэт бизнемэнүүд Богдхан уулын хормойг ухаж, ой модыг нь огтолж, ан амьтныг нь үргээж, нэн ховор ургамал устгаж үгүй хийхэд гар бие "оролцсоор" байна.
Тиймээс л Монголын боловсролын салбарт гар бие оролцож яваа дээрх компаниудад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтийн эрх ашгийг дээдэлнэ үү.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • иргэн (122.201.31.126)
    Зайсангийн олон давхар тохилог орон сууцны оршин суугчид газар ашиглах 3 сан гэрээ хийж амьдрах нь шударга явдал мөн
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • иргэн (64.119.17.220)
    Хот газраа аваач ээ.
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.210)
    Төр авах хэрэгтэй татвараа ч авах хэрэгтэй
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.46.44)
    Цццццц дандаа л булхай луйвар яана даа яана гүйээ тэгээд толгой удирдагч нарт нь шууд буудан өгөөгүй цагтэнэ их булхай луйвар зогсохгүй дээ зогсохгүй. 37 оны их буудалт ер нь иймэрхүү луйварчид хулгайчуудаас болсон байж мэдэх л юм байна даа. Одоо харахгүй юу? ардчиллынхны урдаа барьдаг баяжигтун гэж лоозон нь болсон Гэндэнгийн хүү хэлмэгдэгсдийн музейг нурааж тоноод газар дээр нь орон сууц барьж байгааг. Ийм байхад өнөө биш гэхэд 37 он давтагдаж л таарна доо
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Иргэн (202.126.89.98)
    Хот газраа аваач.
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.46.79)
    Оюунхорол сайд энэ новшын Энигма компанитай их тэмцсэн дээ
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
    • Сүүлдээ авлига аваад дуугүй болсон доо
      2020 оны 04 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    2 цаг 42 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    2 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК