Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Гантулга: 300 мянган айлын жорлонг шинэчилж, хөрсний бохирдлыг бууруулна

2020-4-15
0
ЖИРГЭХ

Агаарын бохирдлын асуудлын эсрэг хийж хэрэгжүүлсэн ажил болон хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буй талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга, НИТХ-ын тэргүүлэгч Ч. Гантулгатай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг төрийн байгууллагуудын оновчтой шийдвэр, иргэдийн дэмжлэг оролцоотойгоор УТААГ бууруулж чадлаа. Одоо харьцангуй урин цаг ирж, байгалийнхаа шалгаралаар утаагүй улирал ирж байна. Хийж хэрэгжүүлсэн ажлаа ерөнхийд нь дүгнэж хэлхэв хэдэн хувьтай гэж бодож байна вэ?

-Энэ удаагийн ЗГ 2018 оны хоёрдугаар сарын 28-нд 12-р тогтоолоо гаргаж 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Түүхий нүүрсийг хорисноор орлох бүтээгдэхүүнийг бий болгох, гэр хорооллын айл өрхийг дулаан хангамжаар хангах шийдлүүдийг олох хэрэгтэй болсон. Үүний хүрээнд жил гаруй хугацаанд шинэ үйлдвэрлэлийг бий болгож сайжруулсан түлшийг нөөцөлж, иргэдэд түгээж ажиллаа. Ингээд түүхий нүүрсийг түлэхээ больж сайжруулсан түлшээр 2019-2020 оны өвлийг давсан. Дараа дараагийн жилүүдэд сайжруулсан түлш болон түлштэй холбоотой ажлуудыг улам сайжруулж үргэлжлүүлэн ажиллана. Бид дараагийн хоёроос гурван жилд агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулах төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна. Ганц сайжруулсан түлшээр агаарын бохирдол шийдэгдэхгүй. Автомашинаас гарч буй хорт утаа, нийтийн тээврийн хорт утаа, цахилгаан станцуудын яндангаас гарч буй утаа, хөрсний бохирдол зэргээс болж мөн агаар бохирддог. Энэ хэмжээгээрээ эрүүл ахуйн байдал хангагдахгүй байна гэсэн үг. Ингээд харахаар агаарын бохирдол гэдэг маш том цогц зүйл юм. Агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж буй түүхий нүүрсийг хориж орлох бүтээгдэхүүн гаргаснаар өөрчлөлтийг авчирсан. Одоо хөрсний бохирдолыг шийдэх хэрэгтэй

-Хөрсний бохирдлыг бууруулах тал дээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ямар ажлыг хийхээр зорьж байна вэ?

-Монгол улсад, ялангуяа хот суурин газар хөрсний бохирдлын асуудлыг дорвитой хөндөн ярьж хангалттай судалгаа хийж байгаагүй. Агаарын бохирдлыг бууруулсан шиг хөрсний бохирдлыг бууруулах, таслан зогсоох ажлуудыг хийж эхлээд байна. 2019 онд хөрсний бохирдолын талаар судалгаа хийсэн. Судалгаанд түшиглэн хөрсний бохирдлыг нарийвчлан судлах, хөрсний бохирдлын эх үүсвэрүүдийг ангилах шаардлага гарч байгаа. Энэ ажлууд хийгдээд эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 190 гаруй мянган жорлонгийн шинэчлэлийн ажлыг энэ жилээс иргэдийн оролцоотойгоор хийж эхэлсэн. Энэ жилдээ багтаж 300 мянган айлын жорлонг шинэчлэхээр төлөвлөж байна. Шинэ жорлонгуудыг нэг юм уу хоёр жилдээ соруулдаг байдлаар зохицуулна.

Энэ ажлын хүрээнд Герман улсаас соруулсан бохирыг ангилдаг, цааш нь үйлдвэрлэж хатаагаад шатааж боловсруулдаг үйлдвэр нэгийг туршилтаар авсан. Тавдугаар сард ашиглалтад оруулж ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр иргэд ая тухтай орчинд амьдарч эрүүл мэндээ хамгаална, агаар хөрсний бохирдолгүй болно, олон зуун мянган жорлонгийн нүхийг шинэчлэснээр хөрсөө хамгаална гэсэн гурван том давуу талтай. Энэ ажлыг Чингэлтэй дүүргийн 8, 9-р хороонд эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид 2020-2025 оны хооронд 190 мянган жорлонгийн шинэчлэлийг нэн яаралтай хийж, хогийг ангилан хаях төвүүдийг бий болгон ажиллахгүй бол хөрсний бохирдолыг бууруулж чадахгүй.

-“Жорлонгоо өөрчилье” гэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ ажлууд хэр үр дүнтэй байна вэ? хамтран ажиллаж байна вэ?

-Иргэний нийгмийн байгууллагууд гадаадын байгууллагуудтай хамтран энэ чиглэлийн зээл, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь маш сайшаалтай хэрэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж буй байгууллагууд улс орон даяар, нийслэлийн хэмжээнд энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж барахгүй, нөөцийн хувьд ч хангалтгүй. Тийм учир энэ асуудалд төрийн бодлого, оролцоо зайлшгүй хэрэгтэй. Энэ жилд 300 мянган айлын жорлонг шинэчлэнэ. Дараа дараагийн жилүүдэд жилд 10-20 мянган айлын жорлонг шинэчлээд явах төлөвлөгөөтэй байна.

-Хог ангилан ялгах үйлдвэр барина гэж байна. Энэ хэзээ хэрэгжиж, ажил хэрэг болох вэ?

-Нийслэлийн хэмжээнд болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 оны ажлын төлөвлөгөөнд томоохон хогны үйлдвэрийн асуудал ороогүй. Энэ асуудал ЗГ болон нийслэлээр дамжиж байж хэрэгжих ёстой. Үйлдвэр байгуулахад багагүй зардал мөнгө орно. Энэ үйлдвэрийг барихаас өмнө хогийг ангилан хаях соёлыг суулгаж системийг бий болгох хэрэгтэй. Тэгж байж хог хаягдлыг шатаах үйлдвэртэй болно. Одоо бидний нүдэнд харагдаж буй хог хаягдлуудыг зөөврийн шатаадаг зуухаар шатаахаас өөр аргагүй. Ингэж байж бид нэг хэсэгтээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Бидний энэ жилийн ажлын төлөвлөгөөнд энэ зүйл тусгагдсан. Жорлонгийн асуудал болон хог хаягдлыг шатаах зуух, эх үүсвэр дээр нь ангилан хаях ажлууд төлөвлөгдсөн учир энэ жилдээ заавал хийгдэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    2 цаг 43 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    2 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК