Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МХЕГ: Чанарын шаардлага хангахгүй "Санитас" үйлдвэрлэсэн "Монос косметикс" компани 2020 он гарсаар 49.3 тонн техникийн этилийн спирт авсан

2020-4-15
0
ЖИРГЭХ

“Монос косметикс” компани болон “Нахиа импекс” компаниуд гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэхдээ техникийн спирт ашигласан тухайг УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр мэдэгдсэн билээ. Тэгвэл уг асуудал “Монос” компанийн зүгээс эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Тэгвэл “Монос косметикс” компани 2020 он гарсаар 49.3 тонн техникийн этилийн спирт авчээ.

Мөн гар халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэж, үүндээ техникийн спирт ашигласан болох нь тогтоогдсон байна. Шалгалтаар 310 мл-ийн савалгаатай “Санитас” 1296 ширхэг, 50 мл-ийн савалгаатай “Санитас” гар ариутгагч шүршигч 3360 ширхэгийг хураан авч лацадсан байна. Ингээд энэ талаар МХЕГ-аас тодруулснаа хүргэе.


-“Монос косметикс”, “Нахиа импекс” компани гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэхдээ техникийн зориулалттай этилийн спирт ашигласан тухай УОК-ын хуралдааны үеэр мэдэгдсэн. Техникийн зориулалттай этилийн спиртийг яг юунд, ямар зориулалтаар ашигладаг юм бэ?

-Хөнгөн үйлдвэрийн салбар, жишээлбэл, хэвлэлийн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, үслэг эдлэлийн, савхи, нэхий будах үйлдвэр, ноолуур, ээрмэлийн үйлдвэр, модон эдлэл, үнэртэн, гоо сайхны үйлдвэрлэл, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани, шил толь цэвэрлэдэг шингэн үйлдвэрлэл, барилгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэхэд, барилга угсралтын болон уул уурхайн тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ зэрэгт түгээмэл ашигладаг. Үүнээс гадна хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж цэвэрлэх, засвар үйлчилгээ зэрэгт ашигладаг.

Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэх гель нь MNS:61592010 гээд Монгол Улсын стандартыг хангасан байх ёстой. Энэ стандартад гар халдваргүйжүүлэх гелийг хүнсний зориулалттай, тансаг зэрэглэлийн 96 хувийн хатуулагтай спиртээр хийнэ гэж заасан. Стандарт тогтоож өгсөн шалтгаан нь гар ариутгагч нь хүний арьс, салстад шууд хүрдэг учир эрүүл ахуйн аюулгүй байдал хангах ёстой. Нөгөөтээгүүр, гар халдваргүйжүүлэх гелийн этилийн спиртийн агууламж нь 62-82 хувьтай байх ёстой.

-Тэгэхээр техникийн этилийн спиртээр хийсэн гар ариутгагч нь чанарын шаардлага хангахгүй гэсэн үг үү?

-Стандартад тусгаагүй спиртээр үйлдвэрлэсэн гэдэг утгаараа чанарын шаардлага хангахгүй гэсэн үг. Коронавирусний халдвар дэгдсэн ийм цаг үед этилийн спиртийн хатуулга нь 70 хувиас дээш байх ёстой гэж байгаа шүү дээ.

Дээр нь хүн арьс, салстаараа амьсгалдаг. Зориулалтын бус зүйлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг урт хугацаанд хэрэглэвэл харшил өгдөг болох, толгой өвдөх зэргээр сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Ялангуяа коронагийн үед гар халдваргүйжүүлэгчийг тогтмол хэрэглэж байна. Ийм үед ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гар ариутгагч уусмал бэлтгэх зөвлөмж гэж бий. Үүнд хоёр төрлийн этилийн спирт ашиглана гэж заасан байдаг. Нэгдүгээрт, бидний шаарддаг 96 хувийн хатуулагтай хүнсний спирт. Нөгөөх нь изопорфелийн этилийн спиртээр хийнэ гэж бий. Гэхдээ техникийн зориулалтын этилийн спиртээр үйлдвэрлэж болно гэсэн зөвлөмж огт байхгүй.

-Шалгалтыг аль аль байгууллагаас, хэзээ хийсэн юм бэ?

-ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтарч өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос энэ сарын 3-ны хооронд шалгалт хийсэн. Эдгээр гурван байгууллагаас Ариутгал, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих удирдамж гаргасан. Энэ дагуу ариутгал, халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэхээр спиртийн зөвшөөрөл авсан ААН-д шалгалт хийсэн. Нийт 18 ААН хамрагдсан.

-Техникийн этилийн спирт ашигласан нь үнийн ялгаанаас болсон юм болов уу. Эсвэл үйлдвэрлэлд ашиглаж болно гэж бодсон юм болов уу?

-Яг нарийн шалтгааныг мэдэхгүй. Хүнсний зориулалттай спирт, техникийн зориулалттай этилийн спиртийн үнэ хоорондоо ялгаатай. Үүнээс болсон байхыг мэдэхгүй. Нөгөө талаасаа “Монос косметикс” ХХК-ийн зүгээс техникийн этилийн спирт ашиглснаа хүлээн зөвшөөрч, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох шийдвэрийг биелүүлсэн.

-Гар халдваргүйжүүлэгчтэй холбоотой гомдол танай байгууллагад ирж байсан уу?

-Ирж байсан. Шалгаж үзэхэд тогтвор суурьшилтай ажлын байр байхгүй ААН “Монос косметикс” компанийн нэг литрийн савалгаатай “Санитас” нэрийн бүтээгдэхүүнийг 30 мл-ээр савалж зарсан зөрчил илэрсэн.

-“Монос косметикс” гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй юу?

-Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.7-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй ААН ариутгал, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэх эрхтэй. Гэтэл энэ зөвшөөрөл аваагүй байсан. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхтэй.

-Техникийн этилийн спирт ашигласан хоёр компани бий. Эдгээрт ямар арга хэмжээ авсан юм бол?

-Шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хураан авсан. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Хариу одоогоор гараагүй байна. Зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгөөр торгож, гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэх процессийг зогсоосон.

-Нийт хэчнээн бүтээгдэхүүн битүүмжилж хурааж авсан бэ?

-“Монос косметик” компанийн үйлдвэрлэсэн 310 мл-ийн савалгаатай “Санитас” бүтээгдэхүүн 1296 ширхэг, “50 мл-ийн савалгаатай “Санитас” гар ариутгагч шүршигч-3360 ширхэгийг хураан авч лацадсан. “Нахиа импекс”-ийн хувьд үлдэгдэл байгаагүй гэсэн. Би энэ компанид шалгалтаар ажиллаагүй учир нарийн зүйлийг мэдэхгүй байна. Тиймээс холбогдох байцаагчаас нь тодруулах нь зүйтэй болов уу.

-“Монос косметикс” стандарт хангахгүй хэчнээн хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалсан тоо баримт бий юү?

-Тийм мэдээлэл одоогоор алга. Цаг үеийн нөхцөл шаардлагын улмаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь өдөртөө дуусдаг байсан гэдэг мэдээлэл бий. Биднийг очих үеэр дээр хэлсэн хэмжээтэй бүтээгдэхүүн байсан. Хэдэн өдрийн үлдэгдэл гэдгийг мэдэхгүй.

-Одоо тэгвэл “Санитас” үйлдвэрлэхгүй байгаа гэсэн үг үү?

-Яг тийм. Эхлээд тусгай зөвшөөрлөө Эрүүл мэндийн яамнаас авах ёстой. Тусгай зөвшөөрлөө авсны дараа үйлдвэрлэл эрхлэх эрхтэй болно. 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.9.47.10)
    Гар ариутгагчаас нь харшилдаг болсон
    2023 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.146)
    Zuwshuurul ugch bolohgui ee buur xulhi yum xiij ard irgedee shulah bh shuu
    2020 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.123.90)
    Ийи л голоо цохьсон хулгайч нар шүү дээ.
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.46.62)
    Тусгөй зөвшөөрөл өгч болохгүй шүү дээ, завшөөрөлгүй дээр нь чанаргүй юм хийж байхад зөвшөөрлөө аваад чанаргүй юм аа үйлдвэрэл гэж байгаатай адил байна
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Хааж өгөөч (202.9.46.62)
    Монос ын гар ариутгагчийг сүлийн нэг сар тогтмол хэрэглэсэн ,гар хатаад, хагарч байсан ирээдүйд үүсч болох эрсдлийг одоо хариуцулах нь үав ,энэ үйлдвэрийг хааж өгнө үү
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Zochin (150.129.143.199)
    Monosiig ovoo naidvartai gej boddog bsan.mongonii toloo yu ch hiihees butsahgui shunaliin tulamnuud ve.buteegdhuuniig ni avahgui dampuuruulj hatuu arga hemjee avah heregtei
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin (202.179.31.51)
    HURELSUH saidaa iim ued ard iregiig doromjilj ashig haisan ene MONOST hariutslaga tootsooch ee tom tom shudarga yriad bdag ym bna lee ard tumen harj baigaa shu
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.179.26.78)
    Хүнд бэрх нөхцөл байдлыг далимдуулан луйвар хийж, ашиг олсон компаниудын олсон ашгийн өчүүхэн хэсгээр торгосон болоод өнгөрч болохгүй тусгай зөвшөөрлийг нь хураах хэрэгтэй
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.169.70)
    моносыхонд монголчууд ямар гэм хийсийн харин ч безнисийг ч дэмжээд явж бгаа шүү
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    Зөвхөн ашгийн төлөө үйлдвэрлэл эрхлээд байгаа юм уу. Тэргүүлэгч компани нь ийм байхаар бусад нь яахын. Нийгмийн хариуцлага гэж байх ёстой бишүү
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
    • фэйрийгээр угаасны дараа усаар зайлдаг байлгүй дээ. Та нарын үйлдвэрлээд байгаа чинь гараа шууд ариутгаж байгаа шүү дээ. Барьцах юмаа олж бич л дээ
      2020 оны 04 сарын 15
  • ойлгохгүй байна (202.179.26.35)
    хүнс үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг энэ спиртээр цэвэрлээд хүнс үйлдвэрлэхээр тэрийн идээд бүр хордоно биздээ, энэ мэргэжлийн хяналтынхан ер нь ажлаа мэддийн болуу, ойлгох аргагүй дүрэм журам байна
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
    • аяга тавгаа фэйрий-гээр угаачихаад дараа нь хоол цай идэж уувал өөрөө бас хордох уу?
      2020 оны 04 сарын 15
  • zochin (66.181.178.149)
    Monos araich dee yasan naidvargyi yum be Iim uchraas Monisiin buteegdehuund humuus durgyi baidag yum baina
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    2 цаг 42 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    2 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК