Өнжмөл шар өвс шатааснаас болж 51 настай эрэгтэй хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай, Хайлаастын шинэ эцэст өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 3-ны өдрийн 16.58 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид түймрийн гарсан газарт очиход 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут унтраасан байна. Харамсалтай нь, гал түймрийн улмаас тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн 51 настай эрэгтэй С өртөж амь насаа алджээ.
Сэтгэгдэл (1)