Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюуны өмчийн маргаантай сайд

2020-7-08
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нараа өчигдөр танилцуулсан билээ. Мэргэжлийн, мэргэшсэн гэх тодотголтой сайд нарын дунд мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан дөрвөн хүн байгаагийн нэг нь академич С.Чулуун.

Түүний хувьд П.Жасрайгийн Засгийн газраас хойш анх удаагаа байгуулагдаж буй Соёлын яамыг тэргүүлэхээр яригдаж буй.

С.Чулууны хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг гэдэг утгаараа томилогдох магадлал өндөр байхыг үгүйсэхгүй.

Ажил, мэргэжлийн хувьд 2010 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн, 2015 оноос Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд нийгмийн ухааны чиглэлээр магистр, академич.

Туршлагын хувьд 2008, 2010, 2011 онд Английн Кембрижийн их сургуулийн “Дотоод Ази ба Монгол судлал”-ын төвд зочин судлаач, 2012-2013, 2014 онд Японы Осака хотын Үндэсний Угсаатны музей, Тохоку их сургуулийн Зүүн хойд Азийн судлалын төвд, 2015 онд Унгарын ШУА-ийн Угсаатны судлалын хүрээлэнд, 2017 онд БНХАУ-ын Ардын их сургуульд тус тус зочин профессороор уригдан ажилласнаас гадна 200 гаруй ном, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж, хянан тохиолдуулж, ОХУ, Англи, Солонгос, Хятад, Япон, Унгар, Турк, Нидерланд улсад хэвлэгдсэн.

Боловсрол, мэргэжлийн хувьд шүүмжлээд байх сэвгүй. Ёстой л Соёлын сайд байхад тохирсон хүн гэлтэй.

Гэвч түүний академич цолтой холбоотой нэгэн маргаан дэгдээд багагүй хугацаа өнгөрч буй. Энэ нь ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ болон бусад нэр бүхий эрдэмтэд академич С.Чулууныг оюуны хулгай хийж, судлаачийн ёс зүйг уландаа гишгэн байж академич цол авсан гэсэн нь эрдэмтдийн дунд шуугианг тарьсан юм.

Уг асуудлаар Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтдийн төлөөлөл нэгдэн Төрийн гурван өндөрлөгт хандсан гэж байсан ч асуудал тэгс ингэс гээд намжсан.

Хэргийг нэхэн сануулахад, уг асуудлаар ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ “С.Чулуун нь 2018 оны арванхоёрдугаар сард ШУА-ийн академич хэргэмд нэр дэвшихдээ, шалгаруулах комисст тараасан албан ёсны намтар бүтээлийн жагсаалтдаа бусдын болон хамтран бичсэн бүтээлийг дан ганц өөрийн бүтээл  болгон бичиж зохиогчийн эрхийг зөрчсөн. 

Нийгмийн ухааны салбарт академич хэргэм хүртэх гол шалгууруудын нэг нь дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, нэгэн сэдэвт бүтээл байдаг. 

Тиймээс С.Чулуун дотоод гадаадад хэвлүүлсэн нэгэн сэдэвт бүтээлийнхээ тоог нэмэгдүүлж, академич хэргэм хүртэхийн тулд зориуд бусдын бүтээлийг өөрийн болгож бүтээлийн жагсаалтдаа оруулсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, түүх судлаачдын гарын авлага болсон Л.Дэндэвийн “Монголчуудын товч түүх”-ийг монгол бичгээс хөрвүүлж, оршил, тайлбар, нэрсийн хэлхээ хийн дахин хэвлүүлснээ өөрийн нэгэн сэдэвт бүтээл болгон бүтээлийн жагсаалтдаа оруулсан байна. Өмнөх үг, нэрсийн жагсаалтыг хийснийгээ нэгэн сэдэвт зохиол болгож бичсэн. Мөн Б.Цэцэнцолмонгийн англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан “Өргөөг зорьсон англи дэслэгч: Нэгэн зууны тэртээ” номыг редакторласан хэрнээ орчуулагчийн нэрийг нь дурьдалгүй өөрийн нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан. Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын хоёр дугаар бүтээл нь өгүүллийн эмхэтгэл бөгөөд С.Чулуун редакторласан. Гэвч “Сборник статей” буюу өгүүллийн эмхэтгэл хэмээх үгийг хасаж, Т.И. Юсуповатай хамтран бичсэн ном мэт болгосон.

Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 3-рт 63 хуудас бүхий монгол хэлээр хэвлэгдсэн тайланг хамтын бүтээл гэж бичсэн.

Гадаадад хэвлүүлсэн бүтээлийнхээ жагсаалтын 4-рт М.И. Клягина-Кондратьевагийн “Монголын Бурханы Шашны Соёл: Хэнтий, Хангайн Сүм, Хийдийн Судалгаа” нэртэй, монгол хэлээр хэвлэгдсэн номыг С.Чулуун өөрөө бичсэн нэгэн сэдэвт бүтээл бөгөөд англи хэлээр хэвлүүлсэн хэмээсэн.

Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 6-рт Б. Алтангэрэл, У.Булаг, Д.Шүрхүү нартай “Trans-Continental Neighbours” бүтээлийг хамтран эмхэтгэсэн боловч нэрсүүдийг нь огт дурдаагүй. Зөвхөн өөрийн нэгэн сэдэвт бүтээл мэт бичсэн зэргээр судлаач хүнд байж болохгүй ихээхэн зөрчлийг гаргаж, эрдэмтэн хүний ёс зүйг уландаа гишгэсэн.

Иймээс бид С.Чулууны энэ үйлдлийг буруушааж байна.

Цаашид академик ертөнцөд ийм үйлдлийг даамжруулахгүй, шинжлэх ухаанч шударга ёсыг тогтоохын төлөө хатуу тэмцэх болно. Шударга ёсыг эрхэмлэгч, шинжлэх ухаанд зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн олон сайхан эрдэмтэд, Монголын түүх соёлыг хайрладаг жирийн иргэд сүүлийн үед бидний тэмцэлд анхаарлаа хандуулан шударга бусын эсрэг тэмцэл хүрээгээ тэлсээр байна” гэсэн байр суурийг peak.mn сайтад илэрхийлж байсан юм.

Харин уг асуудлаар академич С.Чулуун “Энэ асуудлаар холбогдох газарт нь хандсан. Хэний захиалгаар ийм явуулга яваад байгааг мэдэхгүй.

1980-аад онд ажил хийсэн хэсэг хүмүүсээ ингэж унагасан тохиолдол байдаг юм билээ. Над руу дайраад байгаа Г.Мөнх-Эрдэнэ бол надаар хичээл заалгаж байсан хүүхэд шүү дээ. Өөрөө ч надаар юу заалгаж байснаа мэднэ. Энэ дотор байгаа бүх хүмүүсийг би ажилд авсан, надтай хамт ажиллаж байсан хүмүүс л дээ. Тэр битгий хэл, гадаад руу сургууль соёлд явуулж байсан юм. Хэрвээ хулгай хийсэн, хууль зөрчсөн үйлдэл л юм бол академич цолоо өгөхөд бэлэн байна. Шийддэг газар нь шийдчих байх, ШУА-ийн дүрэм журам ч гэж бий. Би хэнийг ч хуураагүй, яагаад гэвэл би түүхч хүн” гэж байжээ.

Юутай ч, оюуны өмчийн хулгайд сэрдэгдэж байсан академич С.Чулууныг Соёлын сайдад дэвшүүлэхийг МАН-ын Удирдах зөвлөл санал нэгтэйгээр дэмжсэн юм.

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн орон тооны бус зөвлөхөө ногоон гэрлээр дэмжих нь лавтай. Гагцхүү академич зөвлөхтэй нь холбоотой гомдол, санал Ерөнхийлөгчид хүрэхгүй замаасаа гээгдчих вүү, эс бөгөөс мэдсэн ч мэдээгүй юм шиг хажуудаа хайцаалж байна уу гэдэг сонин.

Хэрэв зээ, энэ нь худал бөгөөд ташаа мэдээлэл бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, тогтоолгосон зүйлээ ил болгосон нь хэтийн замнал нь цэвэр байх эхлэл болох нь дамжиггүй биз ээ. 

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (139.5.217.191)
    Юун кембрид бэ, юун тэнд зочин бэ, англиар а-байхгуй шуу энэ халтар, просто хулигаан
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.160.5)
    МАН удирдах зөвлөлд плажиаризм бүү хэл оюуны бүтээл гэдгийг ойлгох хүн байгаа юм болов уу даа, эргэлзээтэй
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Энэ түүхчидийг харахаар феодалын бутралын үе гэж ийм юм байсан байх гэж бодогдох юм даа (64.119.27.164)
    ШУА-ийн сонгон шалгаруулах комисс хамт унана даа
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.10)
    Баттулга дандаа хогийн нөхдүүдийг шахах юмаа. Түрүүчийнх нь хүн алаа биз дээ Махбал... Хүнийг ханилсан нөхдөөр нь шинж гэдэг дээ
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (43.242.243.243)
    Увсын ойрд гэж ондоошигчдыг худал гүтгэлэгийн түүх зохиогоод байгаад нь том саад болж байгаа хүн. Тэд нар өс санасандаа компанит гүтгэлэг явуулж байгаан.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • zochin (202.9.40.81)
    Ter mongoliin sor bolson erdemted hudlaa helehgui bhaa.Hurdan naad ajlaa eg
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.188.252)
    Chuluun gej hudlaa nukhur shuu
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Иргэн (103.57.92.17)
    Ингэхээр л итгэхэд бэрх бодох юм даа.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Сүхээ (103.57.95.23)
    Академич Чулуун гэж худлаа шүү. Жинхэнэ оюуны өмч хулгайлагч байгаа юм
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Монгол (203.91.115.54)
    Ээ бүү үзэгд энэ Баттулга чинь ямар хүн шахчаа бэ одоо яанаа эртхэн мэдэхгүй яав
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    12 цаг 29 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    13 цаг 4 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    16 цаг 25 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    17 цаг 6 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    22 цаг 20 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    23 цаг 37 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    23 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Уржигдар 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Уржигдар 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК