Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван Байнгын хороо нэмж байгуулахыг дэмжлээ

2020-7-09
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.07.09) хуралдаан 10 цаг 57 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж тус тус заасан.

Мөн шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэйгээр ажиллана” гэж заасан. Түүнчлэн мөн зүйлийн 23.3 дахь хэсэгт Улсын Их Хурал нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн найман Байнгын хороотой ажиллахаар хуульчилсан.

Харин төсөл санаачлагч гишүүд Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсэж байна гэж үзжээ. Иймээс Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороог нэмж байгуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөлд Улсын Их Хуралд Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар тусгажээ.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим асуудлыг хариуцах чиг үүрэгтэй байгуулж, гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудал, мөн нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодыг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллах аж.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салгаж Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн Улсын Их Хуралд Үйлдвэржилтийн бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороог шинээр байгуулан ажиллуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг уг Байнгын хороонд хариуцуулж ажиллуулахаар тусгасан байна.

Хуулийн дээрх зохицуулалттай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Байнгын хороо 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасныг өөрчилж 11-15 гишүүнтэй байх, гишүүн нэгэн зэрэг гурав хүртэл Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болохоор зохицуулжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (118.26.142.235)
    odontuya kkkk ichih heregtei erdene-n daguul papapa
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.46.115)
    Күй эээ Ардчиллын хулгайчууд идэж ууж завшиж шамшигдуулчихаад одоо нүхэн жорлон байна гээд л донгосоод байхын ардчилсан гэх нахуйнуудын тавьсан өрийг өнөөг хүртэл төлөөд явж байгааг ер нь мэддэг болов уу? Хувхай сангарцаг С.Одонтуяа мэдэж л байгаа ш дээ? Өөрсдөө улсаа ямар байдалд оруулснаа мэдэж байж хуцацгаамаар юм аа
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    10 цаг 48 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    11 цаг 23 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    14 цаг 45 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    15 цаг 25 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    20 цаг 40 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    21 цаг 56 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    22 цаг 4 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    22 цаг 21 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    22 цаг 47 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Уржигдар 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Уржигдар 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК