Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эздийг шахаж, шахамдуулж сууна

2020-9-24
0
ЖИРГЭХ

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар тархаж, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийх үеэрээ “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”,  “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх Монголын сайхан зүйр үгсээр иш татаад  Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж буйгаа мэдэгдсэн билээ.  Энэ цагаас хандивлагчдын цуваа үүсч, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд, аймаг, сум, багаараа  нэгдсэн.

Удалгүй Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган толгой хонийг БНХАУ-ын тал “амьдаар” авах хүсэлтээ илэрхийлсэн билээ. Энэ асуудалд ГХЯ болон ХХААХҮЯ хамтран ажиллаж, Хятадын талд хэрхэн хүлээлгэн өгөх төлөвлөгөө боловсруулж байгаагаа хэлж байв. Улсын онцгой комисс өнгөрсөн дөрөвдүгээр сард “30 мянган толгой хонь бэлэн болсон. Хятадын тал маргааш авна гэсэн ч бид хүлээлгэж өгөхөд бэлэн” хэмээж байв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ч үүнийг нотолсон ба 30 мянган хонийг иргэдийн хандиваар цуглуулсан уу эсвэл, дан ганц улсаас гаргах уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Янз бүр. Иргэд хувиараа ч өгч байна. Аймаг сумдаараа ч өгч байна”  гэж байлаа.

Энэ нь ч үнэн. Учир нь, хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр ямар аймаг, сум, цаашлаад хаанахын харьяалалтай хэн гэгч эрхэм хэчнээн хонь хандивлаж буйг нэр устай нь зарлаж байлаа. Сийрүүлбэл,

  1. Завхан аймаг-  2234
  2. Булган аймаг - 1500
  3. Говь-Алтай аймаг-  1111
  4. Баян-Өлгий аймаг - 1080
  5. Архангай аймаг - 2020
  6. Булган аймгийн Ардчилсан нам - 1000
  7. “Макс групп”, “Сүү” ХХК-ийн хамт олон - 500
  8. Орхон аймгийн Монголын Ардчилсан холбоо - 500
  9. Өмнөговь аймаг- 500
  10. Увс аймаг- 1000
  11. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү- 2000
  12. Баянхонгор аймгийн Хөгжлийн төлөө сан – 300
  13. Баянхонгор Галуут сум -300
  14. Иргэн Бүргэдээ -108
  15. Дорноговь аймаг -1000
  16. Төв Заамар сум- 100 гэхчилэн үргэлжилнэ. 

2020 оны гуравдугаар сарын 5-нд гаргасан энэхүү жагсаалтаас үзвэл, иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн зүгээс хандивлахаар амлаад буй хонины тоо
толгой хэдийнэ 18638-д хүрчээ. Сар хүрэхгүй хугацаанд Монголын ард түмэн БНХАУ-ын талд 20 орчим мянган тоо толгой мал өгөхөөр амалж, энэ тоо ч цааш нэмэгдсэн нь дамжиггүй. Ямартай ч, амласан 30 мянган хониныхоо талаас илүүг цуглуулчихсан улс хэзээ авна гэнэ. Тэр үед нь өгчихнө хэмээн нүүр бардам хүлээж суухаас яахав.

Гэвч саяхан нэгэн сонирхолтой мэдээлэл цацагдав. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нэг сая ам. доллар гаргуулан 30 мянган хонь худалдан авахаар болсон гэх. Малчдаас нэг хонийг 95 мянган төгрөгөөр худалдан авах тооцоолол ч гаргажээ. Уг тооцооллоор бол, хоёр тэрбум 800 орчим сая төгрөгөөр 30 мянган хонь худалдан авахаар байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дээрх зардлыг хуваан төлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн тодотгон эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр санхүүжүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар, ”Эрдэнэс Тавантолгой” ТӨХК –ийн Төлөөлөн Удирдах  зөвлөл хуралдаж, дээрх мөнгийг компанийн зардалд тусгах шийдвэр гаргаад байгаа. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д ТӨБЗГ-аас холбогдох хуулийн дагуу зарлагадаа тусгахыг зөвшөөрсөн гэх мэдээлэл ч бий. Цаана нь иргэд, аж ахуйн нэгжийн хандивласан 20 мянга орчим хонь хаана байна вэ.

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Ерөнхийлөгчийн хооронд ямар наймаа явааг үл мэднэ. Гар, ханцуйндаа “наймаалцсан” болоод л Ерөнхийлөгч дээрх хоёр компанийн удирдлагуудыг өнөөдөр шахаж, шахамдуулж суугаа биз.

У.Тэргэл

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.181.232)
    Энэ луйварчин Ерөнхийлөгч нэрийг навс унагааж Монгол улсыг хятадад зарж яваа хурдан бууж сулраасай.ард түмнийг мөхөлд хүргэгч
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    yadgiin yagaad bolohgui gej...zov l bodson baina daa
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочид (202.179.24.53)
    хятадын элчин сайд та монголчуудаас хятадын ард түмний төлөө вирустэй тэмцэхэд нь хандив өргөсөн хүмүүсийн нэрсийг нийтэд зарлах хэрэгтэй хандивыг юунд зарцуулсан бэ?шударгаар мэдээллээ гаргах хэрэгтэй
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    ЭНЭ ЖЕНКО ХУЛГАЙЧ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЭД БОДСОН ЮМ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ УХААНТАЙ ЮМ БОЛ УЛС ОРНЫ ЭВ НЭГДЛИЙГ САХИАЛ СУУХЫН ОРОНД ЕС МЭТ АЖ АХЙН АЖИЛД ОРОЛЦОЖ ОДОО БҮР НЭГ КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ ШАХААД СУУДАГ ХҮН БОЛЖЭЭ ЭНЭ БАЙСАН ЦАГТ МОНГОЛ УЛС НОХОЙН ЗАМААР ОРНОО
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
    • Zow
      2020 оны 09 сарын 24
  • Зочин (124.158.111.6)
    Хандивийн хонинуудыг нь үнэлж авах гэж байгаа байлгүй дээ...Үүнд сүржигнээд байх шаардлагагүй юм байна.
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    8 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    53 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    1 цаг 23 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    1 цаг 32 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    2 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    3 цаг 50 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    3 цаг 56 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    20 цаг 34 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    21 цаг 8 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК