“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал ирэх пүрэв гарагт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болж, 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
А.Сүх
Сэтгэгдэл (2)