Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн хошууч Э.Энхболд: Хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

2020-12-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, мөн сарын 22-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/1320 тоот “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх тухай захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаал гарснаар Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид  өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлалт тогтоох чиг үүргийн дагуу удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар  тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 23 ны өдрийн 06.00 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоон ажиллахад танай албаны чиг үүргийн тань хүрээнд  нөхцөл байдал ямар байна вэ?

Тээврийн цагдаагийн албаны тухайд нийслэл хотын доторх болон нийслэл хотоос орох, гарах шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Алба хаагчид өглөө, өдөр, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн туршид гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт хийн ажиллаж байна.

“Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжсэн сүүлийн долоо хоногийн хугацаанд хязгаарлалтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим буурч, авто замын ачаалал 70 гаруй хувиар буурсан. Хөдөлгөөнд зөвхөн үйл ажиллагааг нь нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад дурдсанаар зөвшөөрсөн 15 салбарын ажилтан, албан хаагчдын QR тусгай зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгсэл оролцож байгаатай холбоотойгоор тус албанд ирэх зам тээврийн ослын дуудлага мэдээлэл өнгөрсөн 2019 оны мөн үеийн 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад  61.5  хувиар, зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага 74.2 хувиар тус тус багассан байдалтай байна.

Энэ хугацаанд нийтлэг ямар зөрчил дутагдал гарч байна. Иргэд олон нийтдээ  ямар сэрэмжлүүлэг хүргэх вэ?

Энэ удаад нийслэлд тогтоосон “Бүх нийтийн бэлэн байдал”-ын үед дийлэнх иргэд маш хариуцлагатайгаар хорио цээрийн дэглэмийг сахиж байна. Энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоон ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд дэм болж байна. Иргэд ийнхүү ухамсартай байгааг хараад манай алба хаагчид улам ихээр урам авч, гадаа цаг агаар хүйтэн, нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч иргэдийнхээ төлөө илүү хичээн ажиллахад түлхэц болж байгаа юм.

Гэтэл зарим иргэд өөрийн хувийн  эрх ашиг, хүслээ тэргүүнд  тавьж хорио цээрийн дэглэм, журмаа сахилгүй тээврийн хэрэгслээр шилжилт хөдөлгөөн хийх зэргээр өөрийгөө болон бусад иргэдийг эрсдэлд оруулж болзошгүй үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Тухайлбал, Өмнөх хязгаарлалтаар олгож байсан хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байгааг газар дээр нь илрүүлэн шалгаж байна.

Ингэж хорио цээрийн дэглэм зөрчин ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийн асуудлаар зарим иргэд эрүүгийн хариуцлага хүлээж байна. Иргэд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өөрт нь ажил үйлчилгээтэй нь холбогдуулан олгогдсон тусгай зөвшөөрлөө ашиглан автомашинаараа дэмий сэлгүүцэн өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэн зорчигч тээвэрлэх зэрэг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах зөрчил дутагдал гаргаж байгааг илрүүлэн  ажиллаж байна.

Орон нутагт болон нийслэлд зорчиж байгаа иргэддээ хандаж ямар анхааруулгыг Тээврийн цагдаагийн албанаас хүргэх вэ?

Өнгөрч буй долоо хоногийн хугацаанд ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Тухайлбал: энэ сарын 24-ны өдөр Дундговь аймагт мотоцикл  барьж явсан 46 настай иргэн амиа алдсан. Мөн 2020-12-27-ны өдөр Баян-өлгий аймагт суудлын автомашин онхолдож 20 настай залуугийн амь нас хохирсон, мөн тухайн өдөр Төв аймагт мотоцикл онхолдож жолоодож явсан 65 настай иргэн амиа алдсан тохиолдол бүртгэгдэн шалгагдаж байна. Харин нийслэлд энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошууны замд суудлын автомашин гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөж, жолоодож явсан 41 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд ноцтой зам тээврийн осол гарч байгаа үндсэн шалтгаан болох согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдаа зөв тохируулан халтираатай авто замаар анхаарал болгоомжтой бага хурдаар зорчих, жолооч гэлтгүй зорчигч нар ч гэсэн хамгаалах бүсийг тогтмол зүүх, шөнийн цагаар автомашиныхаа гаднах гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн эсэхийг тогтмол шалгаж, бүрэн асааж байх, улирал цаг агаарын нөхцөлд тохирсон өвлийн тэмдэглэгээ, хээтэй дугуй ашиглах зэрэгт онцгой анхаарч хөдөлгөөнд оролцоорой гэж  иргэддээ   зөвлөж байна. 

Хүйтний эрч хүч чангарч байна. Хатуу хөл хорионы хугацаанд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байна вэ?

Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ны өдрийн хугацаанд мөрдөгдсөн “Бүх нийтийн бэлэн байдал”-ын нөхцөл байдлыг өмнөх 2019 оны тухайн өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 2894 бүртгэгдэж өмнөх үеэс 64 хувиар, зам тээврийн гэмт хэрэг 73 гарч өмнөх үеэс 68 хувиар, хүний амь нас хохирсон тохиолдол 15 бүртгэгдэж өмнөх үеэс 60 хувиар, гэмтсэн хүн 71 бүртгэгдэж өмнөх үеэс 73 хувиар тус тус буурч байсан.

Харин хоёр дахь удаагийн “Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжсэн 12 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 485 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, 14 гэмт хэргийн улмаас 4 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 151 зөрчлийг илрүүлж ажилласан. Гадаа хэдийгээр хүйтэн байгаа хэдий ч алба хаагчид маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, цар тахлаас сэргийлэх хорио, цээрийн дэглэмийг мөрдүүлэх өндөр их хариуцлага хүлээж төрийнхээ сүлдэнд тангараг өргөсөн учраас бидэнд халшрах, няцах эрх байхгүй. Тиймээс бид та бүхнийхээ төлөө хүйтнийг үл ажран үүргээ нэр төртэй биелүүлэх болно. Харин иргэд та бүхэн минь хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, орон гэртээ байхад анхаараарай.

Айлчлан ирж буй шинэ ондоо айл өрх бүр аз жаргал, эрүүл энх байж, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, аюул эрсдэлгүй байх болтугай.  Хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа хичээцгээе

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.115.55)
    Одоо хувийн машиныг дугаарын хязгаарлалт хийгээд явуулах хэрэгтэй Баячууд дарга нарт зориулсан QR кодоо боль
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
    16 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    28 мин
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    10 цаг 9 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    14 цаг 26 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    15 цаг 5 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    15 цаг 26 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    15 цаг 39 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    15 цаг 42 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    15 цаг 57 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    17 цаг 0 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    17 цаг 41 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    18 цаг 4 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    18 цаг 36 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    19 цаг 2 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    19 цаг 6 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    20 цаг 3 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    20 цаг 3 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    20 цаг 24 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    20 цаг 35 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    20 цаг 48 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК