зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ШИНЭ БАРИМТ: Ерөнхийлөгчийн 10 шинэ оффшор компани ахин илэрч 25 сая доллар угаасан баримтууд ил боллоо

2021-3-16
0
ЖИРГЭХ

Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд ОХУ-аас хууль бусаар 20 сая доллар оруулж ирсэн баримт хэвлэлээр цацагдаж, шуугиан тарьсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой байж болох 25 сая долларын баримт, Х.Баттулгатай холбоотой 10 шинэ оффшор компаниудын мэдээлэл бидэнд ирлээ.

Х.Баттулгын D0005781 дугаартай дипломат паспорт дээр “Эм-Си-Би Холдингс” Пи-Ти-И /MCB Holdings PTE/ буюу Money Come Back гэх оффшор компани, түүний охин Б.Намууны A0020586 дугаартай албан пасспорт дээр Blue Sky Partners PTE компаниуд бүртгэлтэй нь Сингапурын Төрийн мэдээллийн сангийн баримтаар нотлогдож байна.

Мөн Х.Баттулгын нэр дээр Камекс Пи-Ти-И буюу Camex PTE, “Финсланд” Пи-Ти-И буюу “Finisland” PTE гэх оффшор компани бүртгэлтэй бөгөөд Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа ч уг компанийг эзэмшиж байсан байж. “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И буюу “Biz International” PTE гэх оффшор компанийн хувьцаа эзэмшигчээр 2011 он гэхэд л байсаар л байж. Мөн Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И буюу “Atom Industries Enterprise PTE” оффшор компанийн захирлаар ажиллаж байжээ. “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И буюу “Accet Professional Services” PTE гэх оффшор компанийг бас үүсгэн байгуулсан байна. Энэ бол ганцхан Сингапурт байдаг компаниуд. Тэрээр Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Grand Title \Гранд Тайтл\ хэмээх оффшор компанийг Сингапурт байгуулж, түүний толгой компани болгон Британийн Виржин арлуудад бүртгэлтэй “Вел Дилайт Холдингс Лимитед” /Well Delight Holdings Limited BVI/, “Бест Стэйт Холдингс” /Best State Holdings BVI/, Сино Аксес Холдингс /Sino Access Holdings BVI/ зэрэг оффшор компанийг байгуулж Төгрөг нуурын нүүрсний ордыг хятадуудад зарсан нь саяхан ил болсон.

Сингапур Улсын иргэн Билли Лим Сим Пау болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай нар Jenco Holdings PTE \Женко Холдингс Пи-Ти-И\ оффшор компанийн хувьцаа эзэмшигчээр 2020 оны 11 сарын 9-ний өдөр гэхэд байсан нь баримтаар нотлогдож олон нийтэд ил болоод хэдэн сар боллоо. Тус компанийн хувьцааны нэрлэсэн үнэ л өөрөө бүхэл бүтэн 1 сая доллар гээд бодохоор энэ компанийн ард Х.Баттулгын оффшорын нууц байгаа нь тодорхой.

Харин Женкогийн олон оффшор компанийн менежер, оффшорт байгаа хөрөнгийн менежер Билли Лим Сим Паугийн үндсэн үүрэг бол мөнгө угаах. Бохир аргаар олсон мөнгийг гадаадад гаргадаг. Эргээд багахан хэсгийг нь Монголын улстөрчдийг худалдан авах, хахууль өгч албан тушаал худалдан авах, сонгуулийн хууль бус санхүүжилтийг бохир мөнгөөр хийхэд зарцуулдаг. Билли Лим нь эн ажиллагааг зохион байгуулж, мөнгөө Монгол руу хууль бусаар оруулдаг гэх бас нэгэн баримт ил боллоо.

Энэ талаар хууль хяналтынхан шалгаж байсан зарим мэдээллийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод ул мөрийг нь устгах гэж их хичээсэн ч тодорхой баримт хуулийнханд үлдэж шалгаж байгаа ажээ. Тухайлбал, Х.Баттулгын хууль бус аргаар олсон мөнгийг иргэн Ш.Наранцацралын Голомт банкин дахь долларын дансанд 10 гаруй сая ам долларыг дотоод, гадаад гуйвуулгаар шилжүүлэн байршуулсан байна. Ш.Наранцацрал нь тус мөнгийг угааж, Х.Баттулгын хамаарал бүхий компаниудад шилжүүлсэн байж болзошгүй байна.

Шаравын Наранцацрал /хи76….61/ 1976 онд төрсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 хорооллын энгийн нэгэн байранд амьдардаг аж. Харин Сингапур улсын иргэн Билли Лим Сим Пау нь Эм Эм Ай Ди ХХК-ны үүсгэн байгуулагч, GENCO HOLDINGS PTE ХХК-ний үүсгэн Ерөнхийлөгч нэрээр 2011 оноос Монголд амьдарч байгаа.

Ш.Наранцацралтын дансанд Билли Лим Сим Пау өндөр дүнтэй бэлэн мөнгө тушаадаг, үүнийг нь Наранцацралт бэлнээр зарлагадаж авдаг байсан нь баримтаар нотлогдсон байна. Анх Билли Лим Сим Пау Касабланка рестораны менежер гэж бүртгүүлсэн боловч Женко Холдингс Пи-Ти-И Ерөнхийлөгч гэж бүртгүүлжээ. Наранцацралт, Билли Лим нартай холбоотой том дүнтэйгээс нь нэрлэвэл:

Ш.Наранцацралын Голомт банкины 1601175910 дугаартай ам долларын дансанд 9,138,668 ам долларын орлого, 9,235,949 ам долларын зарлага хийгдсэн байна.

Ш.Наранцацралын   1605003464  дугаартай  ам долларын   дансанд  7,996,185.98 ам долларын орлого, 8,000,684 ам долларын зарлага хийгдсэн байна.

Ш.Наранцацралын 1605005087 дугаартай төгрөгийн дансанд 1,213,308,205 төгрөгийн орлого, 1,201,140,509 төгрөгийн зарлага хийгдсэн байна.

Ш.Наранцацралын 2709176587 дугаартай төгрөгийн дансанд 44,877,084 төгрөгийн орлого, 44,866,384 төгрөгийн зарлага хийгдсэн байна.

Ш.Наранцацралын Худалдаа хөгжил банкны 495024264 дугаартай төгрөгийн дансанд 62,743,315 төгрөгийн орлого, 58,855,760 төгрөгийн зарлага хийгдсэн байна.

Ш.Наранцацралын 463010764 дугаартай ам долларын дансанд  2,564,679 ам долларын орлого, 2,563,655 ам долларын зарлага хийгдсэн байна.

Ш.Наранцацралын 463010763 дугаартай дансанд  682,937.41 ам долларын орлого 682,931 ам долларын зарлага тус тус хийгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, эрхэлсэн ажилгүй нэг эмэгтэйн дансаар бараг 25 сая ам.доллар, 1.4 тэрбум төгрөг зүгээр л бэлнээр ороод бэлнээр гарсан байна. Үүнийг л мөнгө угаах гэж хэлнэ.

Ш.Наранцацрал тэгэхээр энэ их мөнгийг хаанаас олоод хэнд өгч байсан бэ? Ш.Наранцацрал нь Х.Баттулгын баруун гарын санхүүч, бүх нууц дансны гүйлгээг хянагч Ш.Эрдэнэтуяагийн төрсөн эгч. Ш.Эрдэнэтуяа нь Х.Баттулгын хоёр төрсөн охины хамт Түмэн хишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Тухайн үедээ мөнгө угаасан хэргээр шалгагдаж хоригдож байсан, харин 2020 онд айхтар дэвшиж Хан- Уул дүүрэгт АН-аас сонгуульд нэр дэвшсэн. Түмэн хишигтэн ХХК-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч нь Моёл овогтой Отгонжаргал. Одоо Ерөнхий Прокурорын газрын гадаад харилцааны хэлтэст өндөр албан тушаал хашиж байгаа. Шинэ төмөр замын хэргийг шалгах үеэр  АНУ руу оргон зайлсан Чулуунхүүгийн Ганбаттай хамт оффшор компаниар их хэмжээний мөнгө угаасан хэргээр Моёлын Отгонжаргал шалгагдаж байсан. Түүний нөхөр Бенжамин Моёл бол Английн иргэн, С1 ТВ-ийн захирал олон жил хийж Х.Баттулгын өрсөлдөгчдийг намнахад онцгой гавьяа байгуулсан.

Тэгэхээр Ш.Наранцацрал бол яах аргагүй Х.Баттулгатай шууд холбоотой. Энэ нь бас нэг баримтаар нотлогддог. Их Майдар сан, Түмэн хишигтэн ХХК руу ихээхэн хэмжээний бэлэн мөнгө шилжүүлж угаасан этгээдүүдийн нэг Индра Ирээдүй сан байдаг. Ш.Наранцацрал нь энэ сангийн үүсгэн байгуулагч Б.Индраатай хамсаатан бөгөөд энэ сан руу их хэмжээний мөнгө хийдэг, тэр сангаар дамжиж Х.Баттулгын Их Майдар сан, Түмэн хишигтэн ХХК руу мөнгө урсдаг ажээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой олон тооны оффшор компаниуд болон их хэмжээний мөнгөн дүнтэй учир битүүлэг гүйлгээнүүд ил боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Хуц (202.126.90.121)
    Хулгайчуудын мөнгө хортой мөнгө цустай ч мөнгө бидэнд хэрэггүй ядарсан ардыг тэтгэх ухаан эдэнд байх биш дээ ЖДҮ оффшорчид хахаж үхэх болтугай май дунд үе ке
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (67.184.151.223)
    Battulga, Hurelsuh ali ali ni hereggui. Hoorondoo jiiltseed bhiinhaa orond busdad ulgerleed munguu oruulaad ireh hulgaich nar teden dotor bhgui! Janjin Cuhbaatar shig zaluu eh oronch ene ued turuuguil um bhdaa
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • irgen (192.82.67.56)
    offshoretoi ni ch offshoretoi yim bna lee. singa site ruu orxoor bna lee. singa-chuud xudal medeelexgui bx. gol ni tend xir ix mungu orj garsan be l gedeg bna
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.191.176)
    Udoo bolichiheechee! Yaj iij baigaad l harluulchihgeed l zutgechihiimaa. Udoo boli kuukduud!
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.217.106)
    За мэдэх юм алга. Женко ахд маниус нэг ихихор болоогүй, харин амарсайхан гөлөг ковид тараачихлаа
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • ЖЕНКО (202.9.47.3)
    6 жил төрийн хамгаалалтад явахын тулд ерөнхийлөгч болох гээд үхэж байгаа хамаг байдаг хороо найруулж байгаа албан тушаалд очиж амиа аврах гээд эр хүний 13 мэх заль айлган сүрдүүлэх бүх боломжтой бүхнийг хийж байгаа даа
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.78.242)
    Ийм байх гэж дээ хичнээн итгэж байлаа
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (172.58.143.120)
    Iim erinhiilugch hereggui de ene munguuruu trooluudaa tejeej hun harluulah ajil erheldeg mah huns tur av tugurugiin ordoo av
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Ууганаа (103.242.47.38)
    Яана лдаа, ерөнхийлөгч эь ийм байхаар чинь бусад нь яахымбээ. Ийм ерөнхийлөгчтэй байх ч гэж дээ
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.24.210)
    Ийм мэдээллээ тайлангийн хугацаанд илрүүлээд ажил хэрэг болгож бай ! Сонгууль дөхөөд ирэхээр балаа юм бичээд нэмэргүй ээ. . . гүтгэлэг . . өөрийгөө бас гутаагаад . . лав л мундаг байна аа гэхгүй ээ
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.34.114)
    Энэ сдаг шалгаж болдоггүй юм уу. их ч юм хуссан даа. Тэнэг ард түмэн даган намирахыг нь яана
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
    • Ок
      Гүтгэлэг юм чинь юуг нь шалгах юм
      2021 оны 03 сарын 16
  • Зочин (139.5.217.106)
    Сонгууль ойртохоор л өдөр шөнөгүй дайраад бхаар чинь хэн итгэхэв дээ. 65 суудалтай нам гэдэг хэдэн ёөктэй тэмцэх их эрх мэдэл шүү дээ, арчаагүйн.
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
    • ман д хамгийн олон офшорчид байдаг шүү дээ тэрийг яагаад ярихгүй байга ярьвал адилха ярь шүүвэл адилхаг шүү та нар адилхан хар хэрээ байх шүү эрдэнэтийн 51 хувийг барьцаалж стандарт банк наас 110 гаруй тэр бум төгрөг зээлсэн жастын батхүүгийн хэрэг яав төр төлөөд өнгөрөхүү тэр их мөнгийг алга болсон одоо байхгүй гээд сууж байгаа хүмүүсийг яахав ер нь адилхан л шүүж адилхан л ял асуух хэрэгтэй бас ундармаагийн 340 тэрбум ын хэрэг яасан басл их мөнгө шүү хаачсан гэ х мэт олон хэргүүд байгаа шүү дээ
      2021 оны 03 сарын 16
  • Ө лзий (66.181.189.88)
    Өөрөөсөө эхэлбэл болдоггүй юм уу.?
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.47.7)
    Сү энэ 2ын бөгсөө ухалцаж гаргасан баасны өмхий дэндүү бнаа
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.115.195)
    Өөрөө ч бас оффшортой юм биш үү адилхан шалгуулвал яасан юм !
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    8 цаг 10 мин
  • Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
    8 цаг 21 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    8 цаг 47 мин
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    9 цаг 58 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    10 цаг 12 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    10 цаг 42 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ
    11 цаг 0 мин
  • Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
    11 цаг 4 мин
  • Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
    11 цаг 25 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна
    11 цаг 56 мин
  • Хүүхдийн асуудлаар орон нутгийн хэлэлцүүлэг болж байна
    12 цаг 6 мин
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
    12 цаг 32 мин
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
    12 цаг 43 мин
  • Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг илүү тохилог, орчин үеийн цогц шийдэлтэйгээр дахин төлөвлөж шинэчилж байна
    12 цаг 59 мин
  • Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
    13 цаг 16 мин
  • Оюу толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна
    13 цаг 47 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
    14 цаг 14 мин
  • Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
    14 цаг 15 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
    14 цаг 19 мин
  • Баруун бүсийн импортын улаанбуудай, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив
    14 цаг 22 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК