Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МОНГОЛЫН МСС: Нээлттэй ажлын байранд урьж байна

2021-3-17
0
ЖИРГЭХ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Дуусах цаг, огноо: 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг

1. НИЙГЭМ, ЖЕНДЭРИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал нь Мянганы сорилтын Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд жендэрийн дүн шинжилгээ, нийгмийн оролцоо, тэгш байдлыг хангахтай холбоотой бүх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулна. Түүнчлэн, нийгмийн аливаа бүлгийн эрх ашгийг тэгш хангах усны тарифын шинэчлэл, тэрхүү шинэчлэлийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны хэрэгжилтийг удирдан зохион байгуулахын зэрэгцээ худалдан авах ажиллагааны баримт бичиг, гэрээ, судалгааны тайлан зэрэгт нийгэм, жендэрийн асуудалтай холбоотой мэргэжлийн санал өгч, Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаанд жендэрийн оролцоог хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, хяналт тавих, МСК-ын Жендэрийн бодлого, Жендэрийн удирдамж, ОУСК-ын Гүйцэтгэлийн стандартын нийцлийг хангах зэрэг ажлыг хариуцан хэрэгжүүлнэ. Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал нь Гүйцэтгэх захирлын орлогчийн шууд удирдлагад ажиллах бөгөөд Нийгэм, жендэрийн 1 (нэг) мэргэжилтэн, холбогдох зөвлөхүүдийг удирдлага, чиглэлээр хангаж ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Компакт гэрээний хэрэгжилтийн туршид Монголын МСС-ийн авч хэрэгжүүлэх нийгэм, жендэрийн оролцоотой холбоотой нийт үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангах.
  • Худалдан авах ажиллагааны баримт бичгийг эцэслэн боловсруулахад шаардлагатай ажлын дэлгэрэнгүй даалгавар, техникийн үзүүлэлт, зардлын тооцоог боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, Компакт гэрээний хүрээнд нийгэм, жендэрийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх зөвлөхүүдийн сонгон шалгаруулахтай холбоотой техникийн үнэлгээний хороо, тендерийн үнэлгээний хороонд оролцож ажиллах.
  • Худалдан авах ажиллагааны нийт баримт бичиг, ажлын даалгавар, гэрээ хэлэлцээрүүдэд нийгэм, жендэрийн арга хэмжээг зохих ёсоор тусгах, түүний дотор нийгэм, жендэрийн холбогдох тоо баримт, мэдээллийг цуглуулах, эмэгтэйчүүд болон нийгмийн эмзэг бүлгийг чадваржуулах, тэгш байдлыг хангах арга зам зэргийг төлөвлөн оруулах.
  • Компакт гэрээгээр хэрэгжүүлэх дэд бүтцийн болон бусад төсөл, үйл ажиллагааны явцад учирч болзошгүй нийгэм, жендэрийн эрсдэлийг тодорхойлон ангилж, тэдгээрийг саармагжуулах хариу арга хэмжээг боловсруулах, улмаар төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад тогтмол хяналт тавих.
  • Нийгэм, жендэрийн асуудлыг төсөл, арга хэмжээнд тусгах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах ажлыг удирдан зохион байгуулж, ядуурлыг бууруулах, нийгэм, жендэр, олон нийтийн оролцоог хангах аливаа стратеги, арга хэмжээг хэрэгжүүлж буй гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг хянахын зэрэгцээ Компакт гэрээгээр хэрэгжүүлэх бүх үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, МСК-ын Жендэрийн бодлого, Жендэрийн удирдамж, ОУСК-ын Гүйцэтгэлийн холбогдох стандартад нийцүүлэх арга хэмжээг авах.
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн дараах хэсгийг хэрэгжүүлэх стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг удирдан зохион байгуулах. Үүнд: 
  1. ус ашиглалтын байгууллагын зардал бүрэн нөхөх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд нийгмийн тэгш байдал, хэрэглэгчдийн төлбөр төлөх чадварыг харгалзан үзэж, тусгах,
  2. усны салбарын зохицуулагч болон ус ашиглалтын байгууллагын нийгэм, эдийн засгийн харилцан адилгүй бүлгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх,
  3. тоон мэдээлэл, өгөгдөлд үндэслэн хэрэглэгчдийн i) усны нэмэгдүүлсэн тарифыг төлөх, ii) төлбөр төлөхөд учрах бэрхшээлийг арилгах, iii) тарифтай холбоотой аливаа шинэ хөтөлбөрийг ойлгож, хэрэглэх чадвар, боломж, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг боловсруулах замаар олон нийтийн ойлголт, хэвшил хандлагыг өөрчлөн, усны тарифын шинэчлэлийг амжилттай, тогтвортойгоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Гэр хорооллын ус түгээх байруудыг сайжруулах, ус хангамжийн үйлчилгээний төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх.
  • Компакт гэрээний хүрээнд нийгэм, жендэрийн оролцоотой холбоотой бүхий л асуудлаар хэрэгжүүлэгч байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, төслийн нөлөөлөлд хамрагдагсад зэрэг холбогдох бүх талын идэвхтэй оролцоог хангаж, уялдаа холбоогоор хангаж ажиллах.

Ажлын байранд хамаарах үндсэн ур чадвар

  • Багийн ажлыг үр дүнтэйгээр манлайлж, удирдан зохион байгуулах, ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанарыг нэмэгдүүлэх зорилгоор багийн гишүүдийг хөгжүүлж, идэвхжүүлж, шаардлагатай туслалцааг үзүүлэх.
  • Ажлын хэрэгжилтийг ахиулах, тухайн үеийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шуурхай дасан зохицож, шаардлагатай өөрчлөлтийг хийх.
  • Улс орны хөгжилд нөлөө бүхий, эдийн засаг, санхүү, байгаль орчны тогтвортой байдлыг

дэмжихүйц үр дүнд хүрэх ажлыг хариуцан хэрэгжүүлэх.

  • Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, боломжит шийдлүүдийг санал болгох.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Антропологи, социологи, орон нутгийн хөгжил, хөгжлийн эдийн засаг, жендэр судлал, эсхүл ижил төстэй нийгмийн шинжлэх ухаан, нийтийн бодлогын чиглэлээр дор хаяж бакалаврын зэрэгтэй байх. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Нийтийн бодлого, бодлого төлөвлөлт, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, түүний дотор жендэрийн оролцоо, тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулах зэрэг чиглэлээр найм (8) ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Гэрээт зөвлөх, гүйцэтгэгчдийг амжилттай удирдаж ажилласан гурав (3) ба түүнээс дээш жилийн туршлагатай.
  • Аливаа байгууллага, төслийн удирдлагад гурав (3) ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоо, ядуу болон эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахтай холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийн талаар нарийн мэдлэгтэй.
  • Дор хаяж хоёр (2) төсөл, үйл ажиллагааны чанарын болон тоон мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байсан бодит туршлагатай.
  • Дор хаяж хоёр (2) төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсруулж, хянаж байсан туршлагатай.
  • Дор хаяж нэг (1) төслийн хүрээнд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшил хандлагыг өөрчлөх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
  • Төрийн болон олон улсын хөгжлийн түнш байгууллагын удирдах түвшний албан тушаалтнууд, хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллага зэрэг өргөн хүрээтэй оролцогч талуудтай харилцаа тогтоож, үр дүнтэй хамтран ажиллаж байсан бодит туршлагатай.

Дараах шаардлагыг хангах бол давуу тал болно:

  • Нийслэл, орон нутгийн бодлого, хууль, эрх зүйн орчин, усны салбар болон/буюу нийтийн аж ахуй, үйлчилгээтэй холбоотой нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндсөн чиглэлээр ажиллаж байсан.
  • Олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан.
  • Хүний наймаа, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг ажиллаж байсан.
  • Олон улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд баримталдаг нийгмийн үзүүлэлтүүд, эсхүл ОУСК-ын Гүйцэтгэлийн стандартын талаар мэдлэгтэй. 

2. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЕНЕЖЕР

Мэдээллийн технологийн менежер нь Монголын МСС-ийн үйл ажиллагааг зохих ёсоор явуулахад шаардлагатай мэдээллийн технологийн үйлчилгээний төлөвлөлт, ашиглалт, хэрэгжилтийг түүний дотор сүлжээний менежмент, мэдээллийн дэд бүтцийг хариуцаж ажиллана. Мэдээллийн технологийн менежер нь Захиргааны асуудал хариуцсан захирлын шууд удирдлагад ажиллаж, нэг мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, чиглэлээр хангаж ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Мэдээллийн технологийн дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ, мэдээллийн сангийн менежмент зэрэг Монголын МСС-д үзүүлэх мэдээллийн технологийн бүх үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжилтийг Монголын МСС-ийн хэрэгцээ шаардлага, мэдээллийн технологийн тогтсон хэм хэмжээнд нийцүүлэн удирдан зохион байгуулах.
  • Мэдээллийн технологийн чиглэлээр ажил, үйлчилгээ үзүүлэх зөвлөх болон гэрээт хувь хүн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад шаардлагатай ажлын даалгавар, техникийн үзүүлэлт, зардлын тооцоог боловсруулах, техникийн болон тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд голлох үүрэгтэй ажиллах.
  • Удирдлагын мэдээллийн системийн урьдчилан тодорхойлсон, стандарт шийдлийг хэрэгжүүлэхэд оролцож, Удирдлагын мэдээллийн системийн төслүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа уг системийн дэд бүтэц нь өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хамгийн сайнаар хангасан байх нөхцөлийг бүрдүүлэх. 
  • Монголын МСС-ийн мэдээллийн технологийн системд нэвтрэх, ашиглахтай холбоотой бодлого, дүрэм, журмыг боловсруулах, жил бүрийн мэдээллийн технологийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, тухайн жилийн төсвийг хариуцах.
  • Монголын МСС-ийн мэдээллийн технологийн дэд бүтцийн чадавх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор туршилт шалгалт, шинэчлэлт, засвар үйлчилгээний хуваарийг боловсруулж, Монголын МСС-ийн компьютер, сүлжээний дэд бүтэц, мэдээлэл хадгалалтын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах.

Ажлын байранд хамаарах үндсэн ур чадвар

  • Зардлын хувьд хэмнэлттэй, үр өгөөжтэй санаачилгуудыг гаргаж, чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх, дотоод болон гадаад нөөцийг оновтой зохион байгуулж, ашиглах.
  • Болзошгүй хүндрэл, асуудлыг урьдчилан харж, суурь шалтгаан, үр дагаврыг тодорхойлох, боломжит шийдлүүдийг санал болгох.
  • Зорилгодоо хүрэхэд чиглэсэн урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Төсөл, үйл ажиллагааг удирдаж, бодитой үр дүнд хүрэх.
  • Бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгч талуудтай харилцаж, шаардлага тавьж ажиллах.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн систем болон ижил төстэй чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Мэдээллийн технологи, компьютерийн мэдээллийн системийн төлөвлөлт, дизайн, хөгжүүлэлт, хэрэгжилт болон засвар үйлчилгээний чиглэлээр долоо (7) буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Мэдээллийн технологийн баг, гэрээт зөвлөх, гүйцэтгэгчдийг удирдан зохион байгуулж байсан бодит туршлагатай.
  • Байгууллагын хэрэглээний програм хангамж, интеграцийн технологи, програм хангамж боловсруулах аргачлалын талаар бодит ойлголттой.
  • Microsoft Office болон Microsoft Windows програм хангамж, системийг суурилуулах, ашиглах болон засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай.
  • Дараах чиглэлээр зураг төсөл боловсруулах, угсрах, инженерчлэл хийх, засвар үйлчилгээ үзүүлэх туршлагатай. Үүнд:
    • Сервер, мэдээлэл хадгалалтын нөөц систем, дата төвийн дэд бүтэц (эрчим хүч, хөргөлтийн програм хангамж г.м)
    • Сүлжээний дэд бүтэц
    • Firewall administration
    • Backup systems
    • Storage
    • Cервер
    • Вирусын эсрэг програм хангамж
    • Windows Desktop OS
  • Windows Active Directory Domain дээр ажиллаж байсан туршлагатай.
  • Windows Updates, Windows file shares, Windows DNS, Windows DHCP services дээр ажиллаж байсан туршлагатай.
  • Microsoft өгөгдлийн сангийн програм хангамж (SQL Server г.м), удирдлагын мэдээллийн систем (SAP г.м.) дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. 
  • Ажлаа оновчтой зохион байгуулж, бие даан ажиллах чадвартай. 

БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байранд хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлын албан тушаалд:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”, огноо, гарын үсэгтэй байх) болон дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Мэдээллийн технологийн менежерийн албан тушаалд:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2 цаг 33 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    3 цаг 3 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    3 цаг 5 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    15 цаг 35 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    16 цаг 10 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    19 цаг 31 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    20 цаг 12 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Үндэсний бөх-2026
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК