Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын ялагдал бүрийн шалтгаан нь “Мөнхийн залуу” ах нар

2021-3-17
0
ЖИРГЭХ

Улс төр эгнээгээр явдаг. Ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр улс төрийн намын гагнаас үргэлжилдэг учраас ахмадууд нь залуу үедээ халаагаа өгөх нь жам ёсны үзэгдэл. Гэтэл АН-ын ахмадууд залуу үедээ зайгаа тавьж өгөлгүй албан тушаалын хойноос хөөцөлдсөөр өнөөдөрт иржээ. Ардчиллын анхдагчууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг, он цагтаа байж болох карьерынхаа хамгийн өндөрлөгт хүрсэн, албан тушаалтай хашиж үзсэн лидерүүд нь залуусдаа зайгаа тавьж өгөлгүй өдгөө ч эрх мэдлийн төлөө улайран зүтгэсээр байна.

Энэ үзэгдэл АН-ыг эв нэгдэлгүй харагдуулж, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг байдал нь эргээд намынхаа төдийгүй эрх барьж байх үед нь улс орны эрх ашигт ч сөргөөр нөлөөлж иржээ.  

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН 2016 оных шиг мөн л үнэмлэхүй ялагдал хүлээв. Үүний хариуцлагыг тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ хүлээж буйгаа мэдэгдэн, тамгаа Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэхтэй зэрэгцэн сандал суудал, тамга тэмдэгний хэрүүл хийж, “Би намын дарга хэвээрээ” гэсэн зүйл ярьж, хүүхэд нохойн доог болж явна. Бүр сүүлдээ энэ байдал нь даамжирч, намаа хоёр хувааж, хагалан бутаргачихлаа. Ёстой л “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэгч болж байх.

С.Эрдэнэ нам дотроо ийн үймээн дэгдээж буй нь зохион байгуулалттай харагдаж байна. АН-ын нэр хүнд ёроолдоо тултал унаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийн талцсан нь ерөөсөө тус намаас төрийн тэргүүний сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгтээ холбоотой. С.Эрдэнийн талынхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхын тулд авч болох бүхий л арга хэмжээг явуулж байгаа нь акцуудаас нь тод харагддаг. Энэ маргаан удаан үргэлжлэх тусмаа МАН-д ашигтай.

Аль нь байлаа ч ардчиллын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсан, анхдагчуудын нэг хэмээн сайрхах дуртай түүнд намаа муухай харагдуулж, жирийн олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдах нь хамгийн гутамшигт хэрэг баймаар сан. Гэтэл өнөө л эрх ашгийн эрэмбээ алдаж, амин хувийн үйл хэргээ С.Эрдэнэ нэгдүгээрт тавьчихлаа.

С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын ардчиллын анхдагчид намаараа дамжуулж Монгол төрийн хүрч болох бүхий л албан тушаалд, өндөрлөгт хүрсэн. Одоо гавьяаныхаа амралтад суугаад, намынхаа үйл хэрэгт зөвлөөд явж болох ч тэд эрх мэдлийн төлөө, хувийн эрх ашгийнхаа төлөө улайран зүтгэж, залуу үедээ халаагаа өгөх нь байтугай тэдэнтэйгээ өрсөлдөөд явж байна. Үнэн хэрэгтээ тэд намаа сонгуульд удирдаж ороод ялагдуулсан шүү дээ. Энэ бол маргаангүйгээр намын удирдлагаа өгөөд явах ёстой үр дагавар. Гай, гавьяаг эн тэнцүү хүртэх ёстой бус уу.

Гэтэл С.Эрдэнэ хийгээд АН-ын “мөнхийн залуу” дарга нар зайгаа тавьж өгөхийг хүссэнгүй. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэболд, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа нар өрсөлдөхөөр болсон “мөнхийн залуу” ахмад үеийнхэн нь тэдэнд саад болох гэж аргаа барж байна. Намынхаа гишүүд, дэмжигчдэд цаашид ажиллах бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт хийж, сурталчилгаагаа эхлүүлээд явж байгаа эдгээр залуустай зэрэгцээд С.Эрдэнийнхэн нийслэлийн намын даргад хотын дарга асан Э.Бат-Үүл нарын “залуус”-аа сойгоод эхэлсэн.

Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн гавьяатай гэж Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар ярьдаг, үүнийг нь ч олон нийт хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ одоо ачааны хүндийг залуус үүрэх цаг иржээ. Тэд залуу үедээ халаагаа өгөхгүй өөрсдөө манлайлагч байх, гол дүр болох хүсэл нь АН-ын хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.

Шинэ, залуу эрч хүчтэй 70, 80-аад оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон ардчиллаа аврах нь юу юунаас илүү чухал болчихоод байгааг АН-ын лидерүүд ойлгоосой билээ дээ. Энэ намд эрс шинэчлэл хэрэгтэй байгааг өнгөрсөн хоёр удаагийн сонгууль бэлхнээ харуулчихлаа шүү дээ.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • иргэн (202.9.46.218)
    Залуу үе эрүүл, шудрага ардчилалыг хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн гэдэгт итгэнэ.
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.160)
    Эрдэнэ урвагчийг шууд буудчих...200мянган гишүүдээ МАНАНд худалдсан хулгайчииг өчигүй...бууд.!!!
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.183.169)
    АН-ЫН ЯЛАГДАЛЫН ШАЛТГААН ЗАЛУУС АРЧААГҮЙ ӨӨР ЮУ ГЭХЭВ
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Ха хо (124.158.83.125)
    Баттулгын залуус гарах гээд байна аа
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.195.55)
    С.Эрдэнэ бол мужик талдаа Тэр Баянзүрх дүүрэгт авгай хүүхнүүдтэй зодолдоод явдаг Пүрэвдаваа илүүдэж байна
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.191.94)
    ardchilsan nam ene hoer nobshnoosoo salbal oboo eruul bolno shuu arhaas nud horsmoor ene hoer balaigaa hurdan zailuul
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Онон (103.229.123.254)
    2016 онд АН сонгуулийн хууль ямар байхыг З. Энхболд их мэдэгч сарын өмнө хууль зөрчиж өөрчлөөд алхаа цохиж маасайгаад байсан яасан нам тавиуллаа биз дээ.
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (64.119.27.104)
    буруугаа бусдаас биш өөрсдөөсөө хай АН-ынхаан.
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.51)
    Энэ нөхөр ард түмний үнэн мэдээлэл бага авсан, тэгээд муучлах сэтэхүй давамгайлж байгаагаар дөрөөлж телевизийн эфир ашиглан гүтгэх л гэж байгаа биз.
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • МГЛ (202.126.88.33)
    АН-ЫН СҮҮЛИЙН 2 ЯЛАГДАЛ СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ЗААЛТААС БОЛСОН. ЭНЭ ЗААЛТЫГ МАН ӨӨРЧЛӨХГҮЙ ГЭЭД ГҮРИЙСЭН, ЭНЭ ЗААЛТААР МАН ЯЛСААР БАЙХ БОЛНО.2016,2020 ОНЫ СОНГУУЛИАР ЭНЭ ЗААЛТ ҮРГЭЛЖИЛЖ МАН ҮНЭЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН.УИХ-ЫН БҮТЭЦИЙГ ХАР. МАН 62-65. БУСАД НИЙГМИЙН БҮЛГҮҮД 8-11 БАЙНА.БУСАД УЛСУУД СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ЮМ УУ,НАМААР САНАЛ АВЧ УИХ -Д НИЙГМИЙН БҮЛГҮҮД УИХ-Д БАГТДАГ Б/А.
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • МГЛ (202.126.88.33)
    АН-ЫН СҮҮЛИЙН 2 ЯЛАГДАЛ СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ЗААЛТААС БОЛСОН. ЭНЭ ЗААЛТЫГ МАН ӨӨРЧЛӨХГҮЙ ГЭЭД ГҮРИЙСЭН, ЭНЭ ЗААЛТААР МАН ЯЛСААР БАЙХ БОЛНО.2016,2020 ОНЫ СОНГУУЛИАР ЭНЭ ЗААЛТ ҮРГЭЛЖИЛЖ МАН ҮНЭЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН.УИХ-ЫН БҮТЭЦИЙГ ХАР. МАН 62-65. БУСАД НИЙГМИЙН БҮЛГҮҮД 8-11 БАЙНА.БУСАД УЛСУУД СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ЮМ УУ,НАМААР САНАЛ АВЧ УИХ -Д НИЙГМИЙН БҮЛГҮҮД УИХ-Д БАГТДАГ Б/А.
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.191.109)
    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн. МАН-ынхан хол очиж хуц!
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (202.21.125.36)
    Жинхэнэ эр хүн Эрдэнэ чинь Женко шиг хэзээч ерөнхийлөгч болж чадахгүй лалар шүү. Ард түмэнд нэр хүндгүй намаа бутаргаж Сү-н боовийг долоосон гөлөг
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Доогий (150.129.141.228)
    Эрдэнээг Батүүлийг дэмжинэ хэзээ ч бүр хэзээ ч шүү
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.249)
    С.Эрдэнэ жинхэнэ эр хүн дээ женко муу лалрыг бодоход
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    3 цаг 50 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    4 цаг 16 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    4 цаг 58 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    5 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    5 цаг 33 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    6 цаг 25 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    7 цаг 6 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 7 мин
  • Говь цөлийн найдвар
    7 цаг 11 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    7 цаг 18 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    8 цаг 6 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    8 цаг 12 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    8 цаг 23 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 56 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    11 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    11 цаг 36 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    12 цаг 14 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    12 цаг 43 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    12 цаг 54 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    13 цаг 3 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК