Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН, МАХН хамтарсан уриалга гаргажээ

2021-3-18
0
ЖИРГЭХ

МАН, МАХН-ын удирдлагууд хамтран нийт гишүүн, дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа. 

Уг уриалгад:  “Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Нийгмийн ардчилал, зүүн төвийн үзэл баримтлалтай тус хоёр намын гишүүд, дэмжигчид тухайн үед нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлийн хувьд зарчмын өөр байр суурьтай байснаас үүдэн тусдаа улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн сүүлийн 10 жилийн амжилт ололт, алдаа оноог дүгнэж, цаашид хэрхэхээ шийдэх хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирээд байна.

Манай улсад улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй хүндрэлийг даван туулахын тулд үндэсний хэмжээний ойлголцол, зөвшилцөлд хүрч, эв нэгдлийг эрхэмлэж, хамтын хүчээр эрх зүй, эдийн засгийн хувьсгал хийх шаардлага байгааг МАХН, МАН-ын удирдлагууд гүнээ ухамсарлаж байна.Цаашид, авилга, хүнд суртлаас ангижирч, иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхээ эдэлсэн, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэн хувь хүн биш гагцхүү хууль засагласан,хүчирхэг эдийн засагтай бие даасан хараат бус, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилгын хүрээнд МАН, МАХН-ын нийт гишүүн, дэмжигчиддээ дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд:

●Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйт төр, засгийн гол үүрэг мөн тул сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэх, авлига, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатны үйл ажиллагааг ил тод шилэн болгох;

●Орчин цагийн шаардлагад нийцүүлэн Үндэсний аюулгүй байдлын цогц бодлогыг боловсруулан баталж, түүнийг бүрэн хэрэгжүүлэх оновчтой тогтолцоог бий болгох;

●Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг ардчилал, шударга ёс, ил тод байх зарчимд тулгуурлан боловсронгуй болгож, хууль бус санхүүжилтээс ангижруулж улс төрийн намуудыг төлөвшүүлэх;

●Монгол хүн, Монгол өрх Монгол төрийн бодлогын цөмд байж иргэн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах улс төр, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хувьсгалыг эрчимжүүлэх, Монгол хүн эх орондоо эзэн байж эрүүл энх, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, ажил, орлоготой, сэтгэл тэнүүн, амар амгалан амьдрах боломж нөхцлийг цогцоор нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах;

●Байгалийн баялаг нь Монголын ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх зарчмыг удирдлага болгон байгалийн баялгийг ашиглахтай холбоотой шийдвэр гаргахдаа ард түмний ашиг сонирхолд нийцүүлж, үр шимийг Монгол Улсын иргэн бүр хүртэх учиртай хэмээн үзэж, энэхүү зарчмыг хуульчлан тодотгох;

●Монгол Улсад дундаж давхарга нийгмийн зонхилох хэсгийг бүрдүүлэх зорилтыг чухалчлан байгалийн баялгаас орох орлогыг “Үндэсний хуримтлалын сан”-д төвлөрүүлэн арвижуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрх зүйн орчинг бий болгож, өрх бүр орлогодоо нийцсэн орон сууцтай, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, тэтгэврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;

●Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шударга, ардчилсан нийгмийг цогцлоон хүн биш хууль засагладаг хараат бус шүүх, прокурор, хууль хүчний байгууллагын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, “Хонгилын шүүх”, “Захиалгат шүүх“ зэрэг өнөөгийн нийгэмд бий болсон бусармаг үзэгдлийг таслан зогсоох;

●Банк, санхүүгийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, зээлийн хүүг бууруулж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгжээ өрийн дарамтнаас гаргах;

●Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын дагуу олон улсын түвшинд өрсөлдөх, чанартай дээд боловсролын тогтолцоог бий болгож, цаашид их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах асуудлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлэхийг зорих;

●Эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэн төр ба хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих замаар Монгол хүн бүр ажлын байртай, орлоготой болж, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжихэд чиглэсэн бодлогыг эдийн засгийн салбарт баримтлан хэрэгжүүлэх зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан томоохон бодлого, зорилго, зорилтуудыг дэвшүүлж, түүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллахаа манай хоёр нам илэрхийлж энэхүү хамтарсан уриалгыг гаргаж байна. Монгол сайхан эх орныхоо хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, Монголын ард түмний үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх,  Монгол хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нэгдэн ажиллахыг нийт ард иргэд, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалж байна.

Манай хоёр намын гишүүд, дэмжигчид МАН, МАХН-ыг нийлэн нэгдэж нэгэн цул улс төрийн хүчин болж дээрх томоохон зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шударга ёсыг баримтлан нэгдэн зүтгээсэй хэмээн саналаа нэгтгэвээс бид улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө нийлэн нэгдэж хичээнгүйлэн зүтгэх болно гэдгээ ийнхүү хариуцлагатайгаар илэрхийлж байна” гэжээ.

Р.Алтан 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (64.119.19.30)
    Уг нь нэг нам байсан одоо нэгдэж нэг нам болох ёстой манайд ерөөсөө олон нам хэрэг байхгүй АН олон нам нэгдсэний гор нь одоо гарч байна даа
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.226)
    Баяр хүргэе амжилт хүсье
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.80.211.124)
    bitgii huts
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    2 цаг 59 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    3 цаг 25 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    4 цаг 8 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    4 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    4 цаг 42 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    5 цаг 34 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    6 цаг 15 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 16 мин
  • Говь цөлийн найдвар
    6 цаг 20 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    6 цаг 27 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    7 цаг 15 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    7 цаг 21 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    7 цаг 32 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 5 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    10 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    10 цаг 45 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    11 цаг 23 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    11 цаг 52 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    12 цаг 3 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    12 цаг 12 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК