Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайд С.Амарсайханы өгсөн мэдээлэлтэй танилц

2021-3-18
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 03 минутад эхэлж, Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо.  

    Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн авах, шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээллийнхээ эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

    Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын эсрэг вакцинд 18-аас дээш насны 2 сая 83 мянга буюу нийт хүн амын 63 хувийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Хүний эмийн зөвлөлөөс зөвшөөрөл олгож бүртгэсэн БНЭУ, БНСУ-ын АстраЗенека, БНХАУ-ын Веро целл, ОХУ-ын Спутник-В вакциныг тус тус импортолж, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр голомт өргөнөөр бүртгэгдсэн бүсэд хэрэглэж эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 155 мянга 746 хүн буюу 7.4 хувийг эхний тунд хамруулсан нь дэлхийн хэмжээнд 17-д бүртгэгджээ.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу вакцины нөөц дутмаг нөхцөл байдлыг харгалзан вакцинд хамрагдах хүн амыг эрэмбэлж зорилтот бүлгийг тодорхойлон нийслэлд 41 цэгээр дамжуулан худалдааны байгууллагын 25,877, боловсролын байгууллагын 24,095, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 22,507, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 15,209, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 10,244, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа салбар дундын байгууллагын 8,827, 60-64 насны иргэдэд 7,675, батлан хамгаалах, зэвсэгт хүчний 7,461 иргэн вакцинд хамрагдаж өөрөөр хэлбэл Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах зэрэг байгууллагын албан хаагчид вакцины эхний тунд бүрэн хамрагдсан, харин эрүүл мэндийн байгууллагын 93.2 хувь, төрийн тусгай байгууллагын 92.1 хувь, үйл ажиллагаа нь тасалдаж үл болох байгууллагын 71.5 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Дээрх дархлаажуулалтын эхний тун авсан иргэдэд хөнгөн зэргийн халуурах, толгой өвдөх, бие шархирах нөлөө байгаа хэдийч хүнд хэлбэрийн урвал, хүндрэл илрээгүй болохыг Шадар сайд мэдээлэлдээ дурдав.

    Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-ын “АстраЗенека” вакцин 150,000 тун, БНХАУ-ын “Вероцелл” вакцин 300,000 тунг татан авч шаардлагатай вакцины нөөцийн 11.3 хувийг дангаараа бүрдүүлсэн бол “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах хөтөлбөрөөс эхний ээлжинд “Файзер” вакцины 25,740 тун, “АстраЗенека” вакцины 112,800 тунг манай улсад хуваарилснаас гуравдугаар сарын 12-ны өдөр “АстраЗенека” вакцины 14,400 тунг хүлээн авч нөөцийг нэмэгдүүлж цаашид “АстраЗенека” вакцины 21,600 тунг гуравдугаар сарын сүүлээр, 76,800 тунг дөрөвдүгээр сарын сүүлээр, “Файзер” вакцины 25,740 тунг дөрөвдүгээр сарын эхээр тус тус татан авахаар ажиллаж байгаа юм байна.

    Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудад вакцин импортлох зөвшөөрлийг олгож вакцины нөөц хангамжийг нэмэгдүүлэх буюу арилжааны шугамаар ОХУ-ын “Спутник-В” вакцин 300,000 тун, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаас 900,000 тун, “Файзер” вакцинаас 1.5 сая тунг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авахаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэлээ.

    Манай улс дархлаажуулалтын тогтолцоонд вакциныг -20 хэмд тээвэрлэх, 2-8 хэмд хадгалах горимтой хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашигладаг. Энэ тогтолцооны хүрээнд хүн амынхаа 20 хувийг дархлаажуулахад шаардлагатай хэмжээний вакциныг нэг удаад хүлээн авах бэлтгэлийг хангасан бөгөөд дархлаажуулалтын тогтолцоонд дэлхий дахинд шинээр бүтээгдсэн вакциныг хадгалахад зориулсан -70 хэмийн хөлдөөгч 26 ширхэгийг худалдан авч, үндэсний төв агуулахад 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөлдөөгчийг суурилуулж шаардлагатай аймаг дүүрэгт хүргүүлэх 100 литрийн багтаамжтай 21 ширхэг хөлдөөгчийг худалдан авч, дэд бүтцийг бүрдүүлснээ мэдээллийн үеэр танилцууллаа.

    “АстраЗенека” вакцинаас шалтгаалан хүний биед тромбэмболи үүссэн байж болзошгүй үндэслэлээр Европын холбооны зарим улс хэрэглэхээ түр зогсоосон гэх боловч 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Европын эмийн зохицуулах хороо (ЕМА) тус вакцин нь тромбэмболи үүсгэхэд нөлөөлөхгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн болохыг Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн үеэр онцолсон. Европын эмийн зохицуулах хорооноос гаргасан зөвлөмжийг үл харгалзан вакцины хэрэглээг түр зогсоох орнуудын жагсаалт нэмэгдсээр байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас аюулгүй байдалд нь бүрэн баталгаа өгч, вакциныг хийлгэхийн ач холбогдолыг тайлбарласан ба вакцины дараах багахан гаж нөлөө нь халдвараас шалтгаалах хүндрэл, болзошгүй нас баралттай харьцуулашгүй болохыг тус хорооны Дэд ерөнхийлөгч Эмер Күүк анхааруулсныг мөн дурдсан. Вакцины эмнэлзүйн туршилт судалгаагаар дархлаажуулалтын дараах урвал хүндрэлд тромбэмболийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэрээр хэрэглээг түр хугацаагаар хязгаарлах нь иргэдийн вакцинд итгэх итгэлийг сулруулах аюултай хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа мөн дурьджээ (Mackintosh, 2021).  Мөн ДЭМБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс вакцины хэрэглээг зогсоохгүй байхыг уриалаад байгаа гэлээ.

    Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, хоногт дунджаар 15 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулж байгаа бөгөөд эхний ээлжинд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн нийт 507 мянга гаруй хүнээс 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 155.746 мянган хүн буюу 30.7 хувь нь хамрагдсан бол үлдсэн 352 мянган хүнийг 2021 оны гурав, дөрөвдүгээр сард бүрэн хамруулж дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эдгээр иргэдийн хувьд 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс “Синофарм” үйлдвэрийн вакцин, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс “АстраЗенека” вакцины давтан тунг тус тус хийх юм байна. Түүнчлэн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа жолооч, ажилчдыг вакцинжуулах ажлын хүрээнд Өмнөговь аймагт “Синофарм” үйлдвэрийн 12,000 тун вакциныг хуваарилан хүргүүлсэн бөгөөд тус салбарын 11,000 гаруй ажилтан, албан хаагч, 1,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг вакцинжуулна гэлээ. Харин бусад аймаг, орон нутагт тавдугаар сараас эхлэн 18-аас дээш насны хүн амд дархлаажуулалтын эхний тунг хийхээр төлөвлөж бэлтгэл ажлыг хангасан байна.

    Шадар сайд С.Амарсанаа мэдээллийнхээ төгсгөлд коронавируст халдварын эсрэг вакцины дараах дархлаа тогтцыг судлах зорилгоор хийж буй судалгааны талаар танилцуулсан. Дээрх зорилгын хүрээнд “Эмч, эмнэлгийн ажилчдын вакцины дархлаа тогтоох судалгаа”, “Ахмад настан, суурь өвчтэй хүмүүсийн дархлаа тогтоц тодорхойлох судалгаа”, “Нийт иргэдийн дунд дархлаа тогтцын байдлын судалгаа”-г хийхээр судалгааны арга, аргачлалыг тус тус боловсруулан ажиллаж байгаа аж.

    

    Улсын Их Хурлын гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авав. Б.Пүрэвдорж гишүүний асуултад Шадар сайд хариулахдаа, Засгийн газар төлөвлөгөөний дагуу вакцинуудыг татан авч, вакцинжуулалтыг амжилттай зохион байгуулж байгаа гэв. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн шугмаар “АстраЗенека” вакциныг авч, энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтаа эхлүүлсэн. Хэрэв ДЭМБ-ын вакцины хөтөлбөрийн дагуу хуваарилагдсан вакциныг хүлээсэн бол гурав хоногийн өмнө эхний “АстраЗенека” вакциныг хүлээн авахаар байжээ. Хандив туслалцаа, хамтын ажиллагааны хүрээнд авсан вакцинуудаас гадна вакцин худалдан авах зориулалтаар 317 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа талаар дурдав. Цар тахлын халдварыг дотоодод алдсан үйл явц, холбогдох хариуцлагын талаарх Т.Аюурсайхан гишүүний асуултад С.Амарсайхан сайд хариулт өгсөн. Засгийн газраас нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг хэвийн үргэлжлүүлэх чиглэлд анхаарч бодлого, шийдвэр гарган ажиллаж байгаа гэлээ. Нийтээр нь хатуу хөл хорио тогтоохгүйгээр, хэсэгчлэн хөл хорио тогтоохтой холбоотой, хөл хорионы дэглэмтэй холбоотой нарийвчилсан, тодорхой журмуудыг гарган мөрдөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн алдаа дутагдлуудыг илрүүлэх, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, шат шатны хариуцлагыг дээшлүүлэх шаардлага бий гэдгийг хэлж байв.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хэсэгчилсэн хөл хорионы талаар тодруулсан. Аймаг, сум, нийслэл, дүүргийн шат шатны байгууллагууд тухайн орчныхоо эрсдлийн үнэлгээг хийж, хэсэгчилсэн арга хэмжээ авахдаа иргэдийг мэдээлэл, зохион байгуулалтаар хангаж, бүх шатанд ойлголтын зөрүүгүй ажиллах УОК-ын даргын тушаал шийдвэр гарсан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо тодорхой шалтгаанаар иргэдэд урьдчилан мэдээлэл хүргээгүй гэх тайлбар хэлж байгаа нь бүдүүлэг алдаа гэж үзэж буйгаа Шадар сайд хэллээ. Бүх шатанд дүрэм, журмыг ягштал мөрдөж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах шаардлагыг тавьж байгаагаа хэлсэн юм. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон бүс дэх иргэдийн торыг шалгах зэрэг асуудал байж болохгүй, цэвэр нугалаа гаргаж байгаа үйлдэл хэмээн тэрбээр мэдээлэл өгсөн. Ийм асуудлыг шат шатанд гаргахгүй байхаар хичээж байгаа бөгөөд тухай бүр холбогдох арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэлээ. Мөн тухайн бүс дэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хаах учиргүй бөгөөд үүн дээр талууд анхаарал хандуулж, мэдээлэл солилцож ажиллах нь зүйтэй гэв.

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоох асуудал нь гэнэтийн шийдвэр байгаагүй талаарх тайлбарыг нэгдсэн хуралдааны үеэр Э.Бат-Амгалан гишүүн хэллээ. Тус хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоох Эрүүл мэндийн сайдын саналын дагуу нийслэл дээр НОК-ын дарга Р.Чингис, ЭМЯ-ыг төлөөлж А.Амбасэлмаа, дүүргүүдийн Засаг дарга нар оролцсон уулзалт болсон байна. Үүний дагуу Монгол Улсын Шадар сайдын 20 дугаар тушаалын дагуу тус хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ. Хэсэгчлэн хөл хорио тогтоохын урьд оройны 18.00 цаг гэхэд 26 дугаар хорооны бүх орон сууцанд зөвлөмж бичгүүд нааж, олон нийтийн сүлжээн дэх холбогдох сувгуудаар мэдээлэл түгээсэн гэв. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой комисс нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байгааг энэ үеэр тэмдэглэж хэлсэн. Тус хороонд оршин суудаг, шинжилгээнд хамрагдах ёстой 16.500 иргэнээс 8.500 нь буюу 60 гаруй хувь нь 2021 оны гуравдугаар сарын 17-ны байдлаар шинжилгээнд хамрагдаад байгаа гэлээ. Иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр 100 хувь дуусгаад, хариу гарсны дараа 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс хэсэгчилсэн хөл хориог цуцлахаар тус дүүргийн Онцгой комисс ажиллаж байгааг Э.Бат-Амгалан гишүүн хэлсэн. 

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Ж.Сүхбаатар нар дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын анхан шатны нэгжид ажиллаж буй ажилтнууд онцгой нөхцлийн нэмэгдэл, урамшуулалд хамрагдахгүй байгаа талаар мэдээлэл хэлж, энэ талаар тодруулсан.  Мөн тодорхой нэр төрлийн вакцины эхний тунг хийлгэсэн иргэд хоёр дахь тунгаа хийлгэхтэй холбоотой асуудлаар асуулт асуухад, 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс “Синофарм” үйлдвэрийн вакцин, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс “АстраЗенека” вакцины давтан тунг тус тус хийнэ гэлээ. Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдэд шууд дархлаа тогтохгүй гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд анхааруулж, хоёр дахь тунг хийлгэсний дараа дархлаа тогтож эхлэх бөгөөд 14 дараа бүрэн дархлаа тогтоно гэдгийг хэлж байв.

    Ийнхүү Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонсож, Улсын Их Хурлын гишүүд холбогдох асуудлаар тодруулга хийснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.55.191.194)
    Энэ шадар сайд хотын дарга хоёр үнэхээр явахгүй байна ядаж байхад их дээр үеийн стель арга барилтай юм аа
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.143.147)
    Шадар сайд гэж худлаа сүржигнэсэн нөхөр байна.
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    3 цаг 1 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    3 цаг 27 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    4 цаг 9 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    4 цаг 29 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    4 цаг 43 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    5 цаг 35 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    6 цаг 16 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 17 мин
  • Говь цөлийн найдвар
    6 цаг 22 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    6 цаг 28 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    7 цаг 16 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    7 цаг 23 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    7 цаг 33 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 6 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    10 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    10 цаг 46 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    11 цаг 24 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    11 цаг 53 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    12 цаг 4 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    12 цаг 13 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК