Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулиа зөрчсөн цэцийн гишүүнд “эцэг” хуулийг хамгаалах эрх байхгүй

2021-3-19
0
ЖИРГЭХ

Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр гэж хэн бэ Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцээр хоёр удаа зочилж, хуульчид болон нийгмийн сүлжээнд ихээхэн дуулиан тарьсан. Өмнөх үе үеийн Ерөнхийлөгч нараас түүн шиг дуулиан шуугиан тарин, сүр хүчийг үзүүлэн Цэц дээр өөрийн санаачилгаар очиж тайлбар өгч байсан түүх үгүй. Монголд байтугай олон улсад ч улстөрчид шүүх дуудсан тохиолдолд л очдог. Гэтэл манай Ерөнхийлөгч сайн дураараа давхиж очсон нь Цэцийн гишүүдийн хараат бус байдалд шахалт үзүүлж, нөлөөлөх оролдлого хэмээн буруутгаж буй. Энэ нь үндэслэлтэйг Цэцийг тойрсон үйл явдлууд баталж эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай нэр бүхий иргэд гомдол гаргаснаар Цэцийн гишүүн Д.Солонго маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн гишүүнийхээ энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, Цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу санал гаргасан гэх бөгөөд уг асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаас хянан хэлэлцэхээр шийдвэрлэж Цэцийн гишүүн Ш. Цогтоод хуваарилсан байна. Ш.Цогтоогийн хувьд Ерөнхийлөгчтэй хувийн харилцаатай. МоАХ-ны анхны партизаны хувьд Х.Баттулгыг МоАХ-ын дарга байхаас улс төрийн холбоотой байсан. Сүүлд Ерөнхийлөгч болсноос нь хойш хүүхдээ БНСУ-д консулаар томилуулсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Төрөл бүрийн хурал, уулзалтад оролцохдоо Ерөнхийлөгч болон АН-ын өмнөөс улстөржсөн мэдээлэл өгдөг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харилцаатай, Төрийн ордны зүүн жигүүрээс салдаггүй гэсэн мэдээллүүд нийгмийн сүлжээ, хэвлэлээр тарсан. Тиймээс Цэцэд гомдол гаргасан ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар Цэцийн гишүүнээс татгалзаж буйгаа мэдэгдэж, албан ёсоор хүсэлт гаргаад байгаа. Харин Цэцийн түүхэнд анх удаа Цэцийн гишүүнийхээ хараат бус байдалд халдаж, Үндсэн хуульд байхгүй санал гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр гэж хэн бэ? Тэрбээр Дорнод аймгийн харьяат бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны тавдугаар сарын 18-ны өдрийн зарлигаар Цэцийн гишүүнд нэр дэвшиж, мөн сарын 24-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон байдаг аж. Түүнийг Цэцийн гишүүн болсны дараахан, ХЗДХЯ-аас хууль зүйн доктор О.Мөнхсайхан, магистр Х.Номингэрэл нарын хуульчдад захиалга өгч “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” хэмээх судалгааг хийлгэжээ. Цэцийн гишүүдийн мэргэшсэн байдалд хийсэн энэхүү судалгаагаар “Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын УИС-ийг төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшсэн боловч хууль зүйн мэргэжлийн ажил огт хийж байгаагүй... Үндсэн хуулийн чиглэлээр дорвитой судалгаанд оролцсон гэх мэдээлэл алга байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Буяндэлгэр нь Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүнд тавигдах хууль зүйн өндөр мэргэшлийн байх шаардлагыг хангаагүй аж. Түүний намтраас харахад, ардчиллын 30 жилийн 20 гаруйд нь хувийн салбарт буюу бизнес хийж, Дорнод аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон дөрвөн жилийн хугацаандаа л улс төрийн ажил хийсэн байх юм. Үүнийг дээрх хуульчид судалгаандаа нотолж, “..... зарчмын хувьд Цэцийн гишүүнээр томилогдох хүн нь нэр дэвшихээсээ өмнөх дөрвөөс доошгүй жил улс төрийн албан тушаал хашаагүй байх нь улс төрөөс хараат бусаар ажиллах нөхцөлийг хангаж, итгэл төрүүлдэг” хэмээн дүгнэжээ. Мөн Б.Буяндэлгэр нь улс төрд нэлээд идэвхтэй энд тэндхийн нам дамжсан нэгэн аж. Тэрбээр Монголын Сэргэн мандлын намын анхны гишүүн байсан бөгөөд АИХ дахь /1992-1996/ бүлгийн дарга нь байсан талаар тэр үеийн депутатууд ярьдаг. Дараа нь энэ намаасаа гарч, Нэгдсэн намын гишүүн, Иргэний зориг намын гишүүн, Дорнод аймгийн Иргэний зориг намын дарга хүртэл хийж явжээ. Сүүлд 2015 онд АН-д элссэн байна. Улс төрийн хувьд үзэл баримтлал тогтворгүй нэгэн байсан нь олон нам дамжсан энэ түүхээс нь харагддаг. Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр гэдэг хүнийг олон нийт байтугай хуулийн салбарынхан ч таньдаггүй. АИХ-ын депутат байсан гэдгээс өөрөөс мэдэх хүн ховор. АИХ гэхээр анхны Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг хэмээн ойлгож хүлээж авдаг байх. Тухайн үеийн АИХ-ын депутатуудын түүхэн шийдвэр болох Үндсэн хууль баталсан талаарх “Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн замнал” хэмээх баримтат, гэрэл зургийн ном бий. Энэ номын 292 дугаар хуудсанд нэгэн зураг баримт болон үлджээ. Түүнд бичсэнээр анхдугаар Үндсэн хуулийг батлах санал хураалтад оролцсон 460 депутатаас хоёр депутат түдгэлзэж, ганц депутат татгалзжээ. Татгалзсан ганц нь тухайн үеийн 188 дугаар тойргийн депутат, одоо Үндсэн хуулиа одоо хамгаалах эрхэм үүрэг хүлээн Цэцийн гишүүнээс ажиллаж буй Батсүхийн Буяндэлгэр байв. Ийм хүн эцэг хуулиа хамгаалж, хуулийн салбарынхны ноён оргил болсон энэ өндөр суудалд яаж суув? Цаашид ийм хүн Цэцийн гишүүн байх ёс зүйн эрхтэй юу? Үндсэн хуулиар олгогдсон Цэцийн гишүүний хараат бус байдлаа хадгалж, эцэг хуульдаа захирагдаж, зөв шударга шийдвэр гаргаж чадах уу? Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 2-т “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнэ. хараат бус байна” гэж заасан байдаг. Энэ заалтаар бол Цэцийн гишүүд зөвхөн Үндсэн хуульдаа захирагдаж бусад гишүүнийхээ хараат бус байдалд халдахгүй байх үүрэг хүлээжээ. Гэтэл Б.Буяндэлгэрийн гаргасан “Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй шийдэх” санал гэдэг бол нэгдүгээрт, Цэцийн гишүүн Д.Солонгын хараат бус байх шийдвэрт халдаж, түүнээс давж гаргасан санал, хоёрдугаарт, Үндсэн хуулийн 64.2 дахь заалтыг зөрчсөн Цэцийн түүхэн дэх анхны гишүүн болж байна. Тиймээс Цэцийн гишүүд, УИХ-ын гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуулийг сахин хамгаалах ганц үүрэгтэй Цэцийн гишүүн нь өөрөө эцэг хуулиа зөрчиж байхад ард түмэн бид Цэцээс шударга шийдвэр гарна, эцэг хуулиа хамгаалж чадна гэдэгт итгэж чадахгүй байна. Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн энэ үйлдэл бол улстөржиж, өмгөөлж хамгаалаад өнгөрөх асуудал биш. Магадгүй АИХын депутат байхаасаа Үндсэн хуулийг эсэргүүцэж байсан ийм хүнээр цаашид Үндсэн хуулиа мануулах нь хэнд ямар ашигтай юм бэ? Ерөнхийлөгч Х.Баттулга ийм хүнийг Цэцийн гишүүн болгосон. Одоо Монголын олон зуун мянган шилдэг хуульчдыг үл тоон, сонгож авч томилсон Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн асуудалд УИХ анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Эх сурвалж: npost.mn 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ajaa taij. (202.9.46.26)
    Yamar gyals sudalj bainaa. Zahialga uu? Uych baisan nam hargalzahgui irgen buriin huselted ingej shuirhai handfag bolch.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    1 цаг 2 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    1 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    1 цаг 34 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    14 цаг 4 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    14 цаг 39 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    18 цаг 0 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    18 цаг 41 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    23 цаг 56 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК