Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байна

2021-3-23
0
ЖИРГЭХ

Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн маргаан дэгдэж байгаа энэ үед Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ш.Цогтоо гэгчтэй хамтран “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй” гэж цулгуй цагаан цаасан дээр бичээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн гэдэг мэдээлэл цацагдаж эхлэв. Харамсалтай нь ҮХЦ-ийн гишүүдийн хууль зөрчсөн, хуурамч энэ бичгийг хүлээж авсан Ерөнхийлөгчийн тамгын газрынхан “Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэж ҮХЦ шийдвэрлэжээ” гэсэн хуурамч мэдээлэл тарааж, тун эвгүй байдалд ороод байна. Үүнээс үүдэн төрийн тэргүүнээрээ доог тохуу хийж, хуурамч бичиг баримт үйлдсэн ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж гэгчид хэн бэ гэсэн асуулт гарч ирж байна.

Ц.Нанзаддорж гэгч нь Говь-Алтай аймгаас гаралтай. Тэрээр 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд “Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргааар ажиллаж байсан, З.Энхболдын гарын хүмүүсийн нэг. Өөрөөр хэлбэл 1996-2000 он, 2004-2010 оны үеийн бүхий л том өмч хувьчлалыг З.Энхболдтой гардаж хийсэн. “Алтан тариа” ХК, Худалдаа хөгжлийн банк, Дарханы цементийн завод, Хотын түргэн тусламжийн засварын цехийн барилгын хувьчлал, “Эрчим хүчний барилга угсралтын трест, “Спирт бал бурам” хувьцаат компани, Мах импекс, АПУ гэх мэт тоо томшгүй  хөрөнгийг хувьчлалыг зохион байгуулжээ. Төрийн өмчийн хорооны даргаар 3 удаа томилогдож байсан Ц.Нанзаддоржийн  2015 онд АТГ-т  өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт  “Төрийн өмчийн хорооны дарга ажилтай Цагааны Нанзаддорж нь 10 га болон 1125 м/кв хоёр газартай. Газрын нийт үнэ нь 122 сая 500 мянган төгрөг. Нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota LEXUSES330” болон “Toyota” загварын хоёр автомашинтай. Фловерс хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 м/кв цутгамал бетон орон сууцтай. “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг“, “Гурван гол бааз”, “Эрдэс таван толгой ХК зэрэг долоон компанид 4 тэрбум, 358 сая, 018 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг.  Түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай юм. Харин энэ үед Ц.Нанзаддоржийн Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалыг хашсаныхаа төлөө авч байсан цалингийн орлого нь жилийн 12 сая төгрөг гэж мэдүүлж байжээ. Жилдээ 12 сая төгрөгийн цалин авдаг ТӨХ-ны даргын дөрөвхөн настай хүү сая сая ам.доллар, сая сая юанийн хадгаламжтай байжээ. Товчхондоо бол Ц.Нанзаддорж, өмч хувьчлалын буянаар баяжсан, З.Энхболдын хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг гэнэ.

Тэгвэл түүнтэй нийлэн ҮХЦ-ийн нэрийг барин хуурамч бичиг баримт  үйлдсэн хэрэгт холбогдоод байгаа Ш.Цогтоо нь мөн л  З.Энхболдын фракцын хүн. 1996 онд түүнийг Гаалийн Ерөнхий газрын даргаар З.Энхболд томилуулж байжээ. З.Энхболд 2017 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар  томилогдсныхоо дараа Ш.Цогтоогийн хүүг консулаар томилуулсан гэдэг. Энэ мэдээллээс харахад Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нар З.Энхболдын гарын хүн болох нь тодорхой байна. Тэд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болоогүй байхад тамга тэмдэг ч үгүй хуурамч бичиг үйлдэн, Х.Баттулгыг “шившиглэх” энэ ажлыг З.Энхболдын даалгавараар гүйцэтгэсэн бололтой. Учир нь З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байх ажлыг бүүр эртнээс төлөвлөж байжээ. Түүнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан.  Х.Баттулгыг төлөөлөн тэр бүхий л ажлыг гардан гүйцэтгэж байлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтөөр, “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэсэн хуучин заалт  хасагдаж “...зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалт оронд нь орж, энэ заалт нь  2020 оны 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжих болсон нь Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх боломжгүй болгож байгааг З.Энхболд маш сайн мэдэж байжээ. Тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газрын реферэнтүүд нь З.Энхболд дээр орж “Х.Баттулга Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болох юм биш үү. Энэ хуулийн заалтын талаар та ямар бодолтой байна” гэж асуухад З.Энхболд “Мэдэж байгаа” гэхээс өөр ямар ч хариулт өгөөгүй гэдгийг Х.Баттулгын талынхан ярьж байна. Үнэхээр З.Энхболд Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх хүсэлтэй байсан бол Ерөнхийлөгчтэй холбоотой энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэх Ардын намын хуульчдын саналыг хүлээж авах байв. Х.Баттулгад тэр ямар ч боломж үлдээсэнгүй. АН-ынхан ч З.Энхболдыг өөрөө нэр дэвшихийн тулд Х.Баттулгыг унагах хор найруулж байгааг эртнээс мэдэж байжээ. АН-ын лидерүүдийн нэг Э.Бат-Үүл одоогоос нэг жилийн өмнө baabar.mn сайтад “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой!”  гэсэн гарчигтай нийтлэл гаргаж байв. Тэр нийтлэлд “ Миний бие нэг удаа З.Энхболдыг “төрийн тайган” хэмээн дуудаж алдаршуулахдаа физиологийн утгаар нь огт хэлээгүй. Түүний политикийг, “хаадын хаан” байсан Хятадын тайган нарын политиктой адилтган хэлсэн юм. Хятадын түүхэнд Жао Гао, Ван Жэнь зэрэг тайган нарын, гаргуун хорчин политикууд байсан юм. Тэд л ордны хор найрааг удирдан явуулж хаадын хувь заяаг шийдэж байв. Жишээ нь Цинь Ши Хуандийн тайган байсан Жао Гао гэгч нь тэргүүн сайдтайгаа хуйвалдан, үхсэн хааныхаа гэрээслэлийг замаас нь зувчуулан гуйвуулаад хууль ёсны хаан ширээ залгамжлагч хунтайж Фу Суг хулхидан, дүүг нь хаан ширээнд залсан байдаг. Хэрэв зээ Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан бол түүний Тамгын Газрын дарга З.Энхболд яг л төрийн тайган Жао Гао шиг аашилжээ гэдэг нь ойлгомжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа З.Энхболд; “наймаа тохирсон” тул уг хуулийн төсөлд хориг тавихгүй, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх зэрэг мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан.

...Ямар ч атугай З.Энхболд Ерөнхийлөгчөө 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олонхи болох эрх баригчдын өмнө “тавган дээр тавиад өгчихсөн” нь л гарцаагүй. Шинэ эрх баригчдын амбиц Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэхийг шийднэ дээ. З.Энхболд 2021 онд өөрөө дэвшинэ гэсэн алсын хараатай ч юм билүү?! З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой” хэмээн бичиж байлаа. Энэ үнэн байж. Үнэхээр З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхиджээ. Тэрээр сүүлийн үед  “Би Ерөнхийлөгчийн сонгууульд нэр дэвшинэ” хэмээн намын зарим нөхөддөө мэдэгдсэн сурагтай. Үүнийг сонссон Э.Бат-Үүл тэргүүтэй олон хүн “Хаанаа хулхидсан төрийн тайган хаан ширээрүү  зүтгэж байна” шогширч сууна.  

Л.Амар

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (203.23.49.49)
    Хүрэлсүхийн өрсөлдөгчөө зайлуулах далд явуулага эрчимтэй хэрэгжиж байна
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.106)
    Za bolio Zi pizda
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ ЭСКОБАРУ (103.57.92.44)
    ЗИКА ГЭЖ ЖИЖИГХЭН ЧӨТГӨР БОЛ БАС Л ХҮЧТЭЙ ГАР ДАА
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Баянаа (197.231.239.26)
    Тайган хүн хортой, тарган мах өттэй гэж Хятадын хэлц үг бий. З.Энхболд бол хутган үймүүлэгч, хорон санаат одой.
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Иргэн: (150.129.143.59)
    Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг л болох байх дааэ
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.91.168)
    хүмүүс хэнийг сонгохоо мэднэ биз дээ
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.95.117)
    АН энэ хорон санаат одойгоос өөр нэр дэвшүүлэх хүнгүй болчихоо юу
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Дөшиннис (75.159.156.221)
    З.ЭНХБОЛД ЁРӨНХИЙЛӨГЧ БОЛВОЛ ХАРИН Ч НЭГ ШУДРАГААР ҮЗНЭ ДЭЭ. ТЭР БОЛ ЯСНЫ УЛС ТӨРЧ ХАРИН ҮЛ БҮТЭХ НӨХДҮҮД ТҮҮНЭЭС ЖИЙРХСЭНДЭЭ ГООЧЛОХЫГ ОРОЛДДОГ. ИНГЭЖ БАЙГААД МОНГОЛЧУУД БИДНИЙГ ӨВӨГ ДЭЭДЭС БУРХАН ТЭНГЭР ЗАЯА ТАВИЛАН МААНЬ ТҮШИЖ ШУДРАГА ЗАРЧИМЧ, УЛС ОРНОО, АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ УХААНТАЙ ЁРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОХ БОЛТУГАЙ ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Иргэн (64.119.22.172)
    Таагаад л баахан худлаа туух юмдаа. Хажууд нь хамт байсан юм шиг авах юмдаа.
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.126)
    Моншголчууд бид королна хэмээх вирусээ яая гэж байхад Зи хэмээх бас нэг вирус гараад ирвэл яах болж байнаа??? Энэ муу вируснүүдийг устгадаг хор байдаг бол цацчих юмсан, чёрт!!!
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • ойлгогч (66.181.183.97)
    Баттулга дэвшбэл гарах магадлалтай.Үгүй бол бие бага,билчээр том хүн байж л байгаа нь үнэн.Энэ 2-г муудалцуулах башир арга нь эсрэгээр олонд таниулсаар байгаа нь энэ.Асуудалтай ч аврагууд шүү.
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    энэ бас хэцүү еэ. тэгэх л гэж эртнээс хороо цацаж дээ
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.2.18)
    За арай ч дээ АН. Энэ хорчингоос өөр сонголт байхгүй гэж үү дээ.
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    28 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    54 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    1 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    1 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2 цаг 10 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    3 цаг 2 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    3 цаг 43 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 44 мин
  • Говь цөлийн найдвар
    3 цаг 49 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    3 цаг 55 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    4 цаг 43 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    4 цаг 50 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    5 цаг 0 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 33 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    8 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    8 цаг 13 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    8 цаг 51 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    9 цаг 20 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    9 цаг 31 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    9 цаг 40 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК