Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

2021-3-23
0
ЖИРГЭХ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг хэлэлцлээ.

Тайлангийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгөв. Мэдээлэлдээ Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, хөгжил, ялангуяа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон жендерийн эрх тэгш байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах үндэсний тогтолцоо, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын тогтолцоог бэхжүүлсэн нь үр дүнтэй ажил болсныг онцоллоо.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Д.Батлут, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар асуулт асууж, хариулт авав. Д.Сарангэрэл хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой, эмэгтэйчүүдэд зориулсан амьдрах ухааны сургалт явуулах боломж бололцооны талаар тодрууллаа. С.Ганбаатар өсвөр насны охидын төрөх, сургууль завсардах, амиа хорлох асуудал нэмэгдсэн талаар тайланд тэмдэглэсэн нь цочирдмоор ноцтой мэдээлэл гэдгийг онцлоод, эдгээрийг багасгах, зогсоох ажилд хэдэн төгрөг төсөвлөж, ямар ажил хийсэн талаар тодруулав. Ж.Чинбүрэн гэр бүл дэх эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн бодитой, үр дүнтэй ямар ажил хийж байгаа талаар асууж, хариулт авлаа.

Дараа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хэрэгжилт үр, дүнгийн талаар Засгийн газрын тайланг хэлэлцлээ. Тайлангийн талаар Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албан дарга Т.Энхбаяр танилцуулав. Жендерийн эрх тэгш байдлыг  хангах ажлыг “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу хэрэгжүүлжээ. Ингэхдээ, хөгжлийн үр  шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсвийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буйг онцлов. Түүнчлэн жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхийг бэхжүүлэх, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтын хүрээнд ажиллаж буйг тэмдэглэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Дээрх хоёр тайлантай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Ажлын багт хүрэлцэн ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга бөгөөд зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл нарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Асуулт, хариулт дууссан дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар Байнгын хорооны Ажлын баг байгуулах зарчмын санал гаргав. Уг саналын дагуу Байнгын хорооны дараагийн хуралдаанаас Ажлын баг гаргах чиглэлийг Байнгын хорооны дарга танилцууллаа.

Засгийн газрын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга М.Оюунчимэг конвенц, хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг хангуулахад Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Бодлогын зөвлөлтэй Нийгмийн бодлогын байнгын хороо хамтран ажиллаж, зөвлөмж хүргүүлэх талаар тэмдэглэсэн юм. Зөвлөмжөөр конвенц, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүтэц орон тоо, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт заавал тусгах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэргийг чиглэл болгох  юм байна. Тайланг хэлэлцэж дууссанаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    28 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    54 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    1 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    1 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2 цаг 10 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    3 цаг 2 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    3 цаг 43 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 44 мин
  • Говь цөлийн найдвар
    3 цаг 48 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    3 цаг 55 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    4 цаг 43 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    4 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    5 цаг 0 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 33 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    8 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    8 цаг 13 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    8 цаг 51 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    9 цаг 20 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    9 цаг 31 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    9 цаг 40 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК