Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УОК-ын шийдвэр: Зарим аймгийг "Улаан" түвшинд шилжүүлж, хотоос гарах хөдөлгөөнийг хориглов

2021-3-27
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглож байна.

БАРИМТ 2

Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглож байна.

БАРИМТ 3

Халдварын тархалт өндөртэй Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс аймгуудыг "улаан" түвшинд гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

БАРИМТ 4

Халдварын тоо буурахгүй тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд эрсдэл тархалтыг бууруулах чиглэлээр ажиллана.

БАРИМТ 5

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр вакцины дараагийн татан авалтууд орж ирнэ. 

БАРИМТ 6

Синофарм үйлдвэрийн 300 мянган тун вакцин, ОХУ-ын Спутник V вакцины нэг сая тунгийн татан авалт эхэлнэ.

БАРИМТ 7

Ингэснээр одоо байгаа вакцины нөөцтэй нийлүүлж, Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

БАРИМТ 8

Аль аль талдаа үүсэж байгаа эрсдэлд дүгнэлт хийж, аль болох нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх нь бүх талын оролцооноос шалтгаалж байгаа. Заавал хатуу хөл хорио тогтоож, цагдуулж байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна.

БАРИМТ 9

Дэлхий нийт коронавирусийн халдвартай дасан зохицож, өөр өөрсдөө сэргийлж амьдрах орчин нөхцөл ч бий болж байна. Бид тодорхой хугацаанд хөл хорьж тоог багасгасан ч хэсэг хугацааны дараа дахиад л шинээр илрэх халдварын тоо өсөх магадлалтай. 

БАРИМТ 10

Нөгөө талаар, бид аль болох вакцинжуулалтын ажилтай уялдуулан богино хугацаанд тогтвортойгоор эрсдэлийг бууруулахаар ажиллаж байгаа. Мэдээж дөрөвдүгээр сарын 5-н гэдэг эцсийн байдлаар тогтсон өдөр биш.

БАРИМТ 11

Халдвар эрчимтэй өсвөл заавал дөрөвдүгээр сарын 5-ныг хүлээхгүйгээр хөл хорио тавих нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй.

БАРИМТ 12

Энэ бол бүх талын оролцооноос хамаарах тул иргэд хаа, хаанаа халдвар хамгааллын дэглэмээ хатуу сахих ёстой.

БАРИМТ 13

УОК-ын Шуурхай штабын ажилтан, алба хаагчаас коронавирусийн халдвар илэрсэн.

БАРИМТ 14

Жаргалантад удаан хугацаагаар амралтгүй ажилласан Шуурхай штабын ажилчдыг долоо хоногийн хугацаатай ээлж ээлжээр сувилалд амраах ажил зохион байгуулагдсан. Тус алба хаагчдын 11-ээс нь коронавирусийн халдвар илэрсэн.

БАРИМТ 15

Мөн Шуурхай штаб дээр ажиллаж байсан нэг алба хаагч сэжигтэй тохиолдол болсон.

БАРИМТ 16

Хөдөө орон нутаг руу томилолт нэртэйгээр явж байгаа үзэгдэл гарч байна. Үүнийг дагаад олон ч эрсдэл бий болж буй. Тиймээс томилолт болон өөр янз бүрийн шалтгаанаар хөдөө орон нутаг руу явах бүхий л асуудлыг тодорхой хугацаанд бүрэн хориглож байна. Ингэж бид бид ногоон бүсэд халдвар эрчимтэй тархах эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа. 

БАРИМТ 17

ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 285 иргэний 117 нь халдвар авсан.

БАРИМТ 18

Замын-Үүдээс Эрээн рүү гарах  ачааны машинууд оочерлосон байгаа. Энэ асуудлаар Зам,тээврийн хөгжлийн сайд, хил хамгаалах байгууллагад холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд асуудлууд шийдэгдээд явна. Замын-Үүдэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Замын-Үүд, Дорноговь, Өмнөговь гээд эрсдэлтэй бүсүүдэд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа.

БАРИМТ 19

Орон нутаг нийслэл гээд халдварын тохиолдлыг нийлүүлж байгаа учраас ялгаж салгаж мэдээлэх хэрэгтэй. Гэхдээ зовлон хүндрэл хэлж биш хийсэж ирдэг учраас өвчлөлийн тоо огцом хяналтгүйгээр нэмэгдэж эхэлбэл маргааш ч хатуу хөл хорио тавихыг үгүйсгэхгүй.

БАРИМТ 20

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн.

БАРИМТ 21

Вакцины эхний тунг хийлгээд халдвар авахгүй гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас бүрэн дархлаа тогтоно. Эхний тунг хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх ёстой.

БАРИМТ 22

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, COVID-19 халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа ирэх долоо хоногт болно.

БАРИМТ 23

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна.

БАРИМТ 24

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: 72 цагийн PCR шинжилгээг хүмүүс их асууж байгаа. Орон нутаг руу халдвар тархаад байгаагийн нэг шалтгаан нь магадгүй PCR шинжилгээ хийлгэчихээд 72 цаг халдвар авахгүй юм шиг буруу ойлголтоос болсон болов уу. Уг шинжилгээг хийлгэсэн л бол иргэдийн дунд хий хоосон тайвшрал үүсэж байна.Мөн вакцин тариулсан бол халдвар тараахгүй, дамжуулагч болохгүй гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ барина гэсэн зөвлөмжийг ДЭМБ өгч байгаа. PCR шинжилгээ хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтална. Тус шинжилгээг ямар шаардлагатай тохиолдлуудад хийх вэ гэдгийг бид ярилцана. Шийдвэр гаргаад та бүхэнд мэдээлнэ. 

image

Улсын Онцгой Комисс өчигдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулсан. Энэ үеэр мэдээлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    43 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    1 цаг 23 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 25 мин
  • Говь цөлийн найдвар
    1 цаг 29 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    1 цаг 36 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    2 цаг 24 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    2 цаг 30 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    2 цаг 41 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    5 цаг 14 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    5 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    5 цаг 54 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    6 цаг 32 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    7 цаг 0 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    7 цаг 12 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    7 цаг 20 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    7 цаг 34 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    7 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгнө
    7 цаг 48 мин
  • НҮБ хиймэл оюуны хөгжлийг зохицуулах дэлхийн комисс байгууллаа
    8 цаг 5 мин
  • Хорт хавдраа даван туулсан Торстейн Трээн "Тур де Франц-2026" уралдаанд тэргүүллээ
    8 цаг 12 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК