Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга дарангуйлагч болоо юу, эсвэл...

2021-3-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлагын асуудлыг ярихгүй өдийг хүрснийг, түүний олон үйлдэл Үндсэн хуулийн зүйл, заалтыг илтэд зөрчиж буйд хуульчид баримттайгаар шүүмжилж байгаа. Тухайлбал, бусдыг тагнаж чагнадаг, мөрдөж, мөшгидөг, жагсаал цуглаанд уриалдаг, эмх замбараагүй байдалд турхирдаг, Цэц болоод прокурорын байгууллагад очиж, далдуур дарамт шахалт үзүүлдэг, бусдад хэрэг тохон үгэнд нь орвол хаая, үгүй бол шоронд  хэмээн албаддаг гэх хууль зөрчсөн үйлдлийг нь тоочвол дуусахгүй. Цаашлаад ҮАБЗ, шүүгчид гээд үргэлжилнэ. Харин хуульчдын гаргасан  Ерөнхийлөгчийн хууль зөрчсөн наад захын үйлдлийг баримтаар өгүүлье.

Х.Баттулга нь өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн  бүрэн эрхийг зөрчсөн тул огцруулах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн гэж болно. АН-ын дарга С.Эрдэнэ  гуравдугаар сарын 26-ны  мэдэгдэлдээ, Х.Баттулга нь Үндсэн хуулийг уландаа гишгэж байгаа улам бататгаж, огцруулах нэмэлт үндэслэлийг дурдлаа. Үндсэн хуулийн 35.2 дахь заалтад “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл” УИХ түүнийг огцруулна гэсэн байдаг.

Тангаргаасаа няцсан нь.. Х.Баттулга нь Ерөнхийлөгч болохдоо Үндсэн хуулийн 32.2-т заасны  дагуу өргөсөн тангарагтаа “ард түмнийхээ эрх чөлөөг”-г эрхэмлэн хамгаална” гэж андгайлсан байдаг. Ард түмэн гэдэг нь нэг хүнийг ч, нийт монголчуудыг ч хэлж байгаа. Нэг хүний эрх чөлөөнд халдвал ард түмний эрх чөлөөг хамгаалах тангаргаасаа няцаж байна гэсэн үг.

Баримт. Өргөдөл өгөхийг өөрийн Тамгын газрын дарга байсан хүнээр хэлүүлээд, хэрэг хаасан тухай шийдвэрийг өөрийн шадар туслахаараа гардуулаад уулз, намын даргаар тэрийг томил гэх мэт үүргийг нь дагахгүй болохоор АН-ын хүмүүсээр санууж байгаад хэргийг сэргээнэ гэдэг С.Эрдэнийн эрх чөлөөнд Ерөнхийлөгч Х.Баттулга халдсаныг баримтаар нотолж байна.

Үндсэн хууль зөрчсөн нь... Үндсэн хуулийн 16.13 заалтад Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй  байх эрхтэй” гэсэн байдаг.  Халдашгүй чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг заалт нь хэнийг ч “журмаас гадуур дур мэдэн ...мөрдөн мөшгихийг хориглоно” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, журмаас гадуур дур мэдэн хэрэг үүсгэж, хаасан нь Үндсэн хууль зөрчсөн явдал юм.

Баримт. Прокурорын байгууллагад хэрэг хаах тухай хүсэлтийг  журам зөрчиж, өгүүлэхийг өөрийн Тамгын газрын дарга байсан хүнээр хэлүүлж, өгүүлсэн. Өөрийн шадар туслахаараа дамжуулан хэрэг хаасан тухай мэдэгдлийг хүргүүлсэн. АН-ын тодорхой үнээр сануулан байж хэргийг сэргээсэн нь журмаас гадуур дур мэдэн С.Эрдэнийг мөрдөн мөшгисөн гэдгийг баримттайгаар нотолж байна.

Бүрэн эрхээ зөрчсөн нь... Үндсэн хуулийн 33.1 дэх заалтад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг маш тодорхой заасан байгаа. Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг Ерөнхийлөгч зөрчиж болохгүй. Тэгвэл огцрох ёстой. Тэр тусмаа Ерөнхийлөгч бүрэн эрхэд нь байхгүй эрхийг эдлэх юм бол шууд огцруулах үндэслэл болох учиртай.

Баримт. Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн дотор хэрэг үүсгэж хаах, тэр тусмаа хэрэг хаасан тухай прокурорын шийдвэрийг гаргуулж, түүнийг гардаж аваад нөгөө хүнд нь өгч болно гэсэн заалт байхгүй.

Эцэст нь... Үндсэн хуулийн 32.2 дагуу “Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж Ерөнхийлөгч тангараг өргөдөг. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлэхдээ шударга бус байвал огцрох ёстой гэсэн үг.

Хууль зөрчих нь өөрөө шударга бус байгаагийн хамгийн тод илэрхийлэл.”Прокурорын тухай” хуулийн 7.2 дугаар заалтад “Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг  хориглоно” гэсэн байдаг. Тэр байтугай “албан тушаалтан...нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж тус хуулийн 7.3 дугаар заалтад маш тодорхой заасан байна.

Х.Баттулга нь хамгийн наад зах нь прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон нь баримтаар нотлогдож байна. Түүний Тамгын газрын дарга байсан хүн нь өргөдлийг нь өгүүлж, бичиг хэргээр биш Нийслэлийн прокурорын туслахаар авахуулж, шадар туслах нь шийдвэрийг нь гардаж өгсөн нь үүний нотолгоо. Цаашилбал, шийдвэр гаргахад оролцсон, нөлөөлсөн, бүр дарамт шахалт үзүүлсэн гэдэг нь ч энэ үйлдлээс нь тодорхой байна.

Энэ бүхнээс Х.Баттулга нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь, өргөсөн тангаргаа зөрчсөн гэдэг нь,бүрэн эрхээ зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Үүнийг тогтоодог газар нь Үндсэн хуулийн Цэц. Үндсэн хуулийн 66.2.4 дүгээр  заалтын дагуу Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэх учиртай. Хэлэлцэхдээ “иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу”,  бас “өөрийн санаачилгаар”мөн “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиа зөрчсөн нь тодорхой байсаар атал шударга үнэний төлөө байх учиртай Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор нь “амь”-гүй таг чиг. Тэгээд ч Монгол Улсад Х.Баттулгад үйлчлэх хууль гэж байдаг уу. Эсвэл хүн бүгдийг айлгаад дарамтлаад жинхнээсээ дарангуйлагч болоо юу.

 

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • бүтэн амьдрал (66.181.182.123)
    Бүгд нийлээд барьж идэхнээ та нар.ард түмэн тэнэг бишээ харж байна дахиж сонгох болно!!!!!!!!!
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.6)
    Огцруулах хэрэгтэй яаралтай
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Irgen (192.82.90.54)
    Za naad Genko hulgaich, Ofshorchnoosoo salaarai ard tumeen ... mungiig avaad bai, zugerr l sanalaa buu demj! Ner devshih ch bolomjgui sh de yamar Undsen huulia shataaltai bish
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Zochin (192.82.90.54)
    Genko zugeer l hulgaich, Mafiin tolgoiligch shvv dee! Yuniih ni Erunhiilogch baihav ... nohoin baasan deer nar mandah geech l bolson
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (192.82.90.54)
    Женко бүхнийг мөнгөөр, хүчээр, хар аргаар шийдэж болно гэдэг сэтгэлгээтэй! Одоо бүр Үндсэн хууль зөрчиж, хууль бусаар нэр дэвшихээр улайрч байгаа нь шившиг шүү дээ.
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Иргэн (192.82.90.54)
    Ийм Ерөнхийлөгчтэй байснаас байгаагүй нь дээр!
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (192.82.90.54)
    Монгол Улс хэзээ ч ийм хуулийг гууль болгодог Ерөнхийлөгчтэй байгаагүй! Х.Баттулга өөрийн компанид хэрэгждэг ДАРАНГУЙЛЛЫН, ХУЙВАЛДААНЫ аргыг төрд зөөж хэрэглэсэн! Маш олон үйлдлээр хууль зөрчиж Шүүх, Прокурор, Цэцэд нөлөөлсөн нь огцрох бүрэн үндэслэл болно!
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Ард түмэн (202.126.90.73)
    Угаасаа дарангуйлсаар ирсэн. Урд ард түмэн ийм муухай талцаж байгаагүй. Маш их мөнгөөр талцуулж байгаа хүн нь мэдээж Баттулга. Бүх хүнс түүний гарт байна. Бидний гар дээрх бүх мөнгө тэрний карманд л орж байна. Яасан ханаж цаддаггүй луйвар вэ. Үнэхээр монголоо гэдэг юм бол Энэ одоо өөрөө монгол төрөөс зайлаад өгөөч
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.9.46.2)
    Энэ чинь түрүүчийн Баттуга, Батболдынхтой адил төстэй. Баттулга нь Эрдэнээг дарамталсан тодорхой баримт байна. Тэгээд яагаад энэ хуулийн дээд байгууллага хөдөлж чадахгүй хүлээж, дүлж, тойрч давхиад байнаа. Хэнээс тэгтлээ дөлөөд байна гэдэг нь тодорхой л байх шиг.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (192.82.88.84)
    Eрөнхийлөгч биш МАН дарангуйлагч болоод байгааг харж л байна ш дээ.хулгайчаа хэрэг нь шийдэгдээгүй байхад ИХ-д тангараг өргүүлж төрийг гутааж,доромжиллоо, eрөнхийлөгчийн суудлыг авахын тулд хийж байгаа үйлдлийг хар !
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (192.82.88.84)
    Eрөнхийлөгч биш МАН дарангуйлагч болоод байгааг харж л байна ш дээ.хулгайчаа хэрэг нь шийдэгдээгүй байхад ИХ-д тангараг өргүүлж төрийг гутааж,доромжиллоо, eрөнхийлөгчийн суудлыг авахын тулд хийж байгаа үйлдлийг хар !
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.24.11)
    Х.Баттулга улстөрийн зорилгоор Б Хурцаар тагнуулж улмаар баривчлан олон хоног хорьж эцэст хэргийг хэрэгсэхгүй болгуулж байсан хүндээ
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.58)
    МАН бүх л сувгаар Баттулгыг унагах опирац зохион байгуулахад мөнгөтэй нам шиг авирлаж байгааг ард иргэд мэдэрч өргөн хүрээтэй шүүмжилж байгаа.Гэвч тэд улайран давшиж ерөнхийлөгчийн сонголтыг ямарч үнээр авахаас буцахгүй дэндүү эрээ цээргүй авирлаж байгаад ирлэд олон нийт бүгдээр дүгнэлтээ өгч дараагийн тэмцэлд идвэх гарган оролцож эрхээ эдлэхээ болгооно биздээ.Байдал дээрдэх хэндлагагүй даоангуйлал улам хүчээ авч байна.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.46.166)
    монголд төр байна уу .энэ ерөнхийлөгч гэдэг хүн чинь төрөөр тоглож дууслаа .олон том хэргийг зохион байгуулсан нь нотлогдоод байхад хараад сууж болохуу эрх барьж байгаа намынхаан яасан үхэнц амьтад бэ. жирийн иргэддээ эр бар хулгайч эрхэмдээ бол номхон боолууд юмаа
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Ахмад (66.181.190.186)
    .Ерөнхийлөгч ҮХ зөрчсөн гэх баримт мэдээлэл зөндөө цацагдаад байхад түүнийг шалгаж хэрэг үүсгэн огцруулах асуудлыг нээлттэйгээр хэлэлцэж нэг тийш болгоочээ.яасан үхээнц ноюшнууд вэ Та нар чинь.УИХ,ҮХЦ,УЕП,УДШ аль нь ч тодорхой алхам хийхгүй байгааг юу гэж ойлгох вэ Ард түмнийг, босохийг хүлээгээд байдаг юм уу
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (64.119.27.213)
    энэ хууль зөрчсөн эсэхийг үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах эрх нь иргэнд ч их хуралд ч хууль шүүхэд ч байдаг л юм байна. Бие биенээ хараад гомдол гаргахгүй гэдгийг мэдэж байгаа байхгүй юу.Гомдол гаргахгүй айж байгаа нь бүгд нотой болоод арга мэхэнд унаад уургалуулчихсан болоод тэр биздээ. Үйлтэйгээрээ харааж зүхүүлж сурснаараа Эрдэнэ л үгээ хэлж зориглох шив дээ. Энэ бусармаг бүгдийг харж суугаад гаслахаас өөрийг чадахгүй байна. Ийм байхад дарангуйлагч төрөлгүй яахав.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.70.40.108)
    Мулгуу дарангуйлагч
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.70.40.108)
    Мулгуу дарангуйлагч
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.115.155)
    Impichment
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    44 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    1 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 26 мин
  • Говь цөлийн найдвар
    1 цаг 30 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    1 цаг 37 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    2 цаг 25 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    2 цаг 31 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    2 цаг 42 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    5 цаг 15 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    5 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    5 цаг 55 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    6 цаг 33 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    7 цаг 1 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    7 цаг 13 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    7 цаг 22 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    7 цаг 35 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    7 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгнө
    7 цаг 49 мин
  • НҮБ хиймэл оюуны хөгжлийг зохицуулах дэлхийн комисс байгууллаа
    8 цаг 6 мин
  • Хорт хавдраа даван туулсан Торстейн Трээн "Тур де Франц-2026" уралдаанд тэргүүллээ
    8 цаг 13 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК