зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"УДШ-ийн хулгайч шүүгчид үнэнийг тогтоохгүй нь ойлгомжтой. Горьдлого тээхгүй байгаа"

2021-3-30
0
ЖИРГЭХ

С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хоёр ч дүрс бичлэг олон нийтэд ил болсон. Эл хэргийн шүүх хурал маргааш Улсын Дээд шүүхэд болно. Үүнтэй холбогдуулан Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлж, дүүгээ суллах хүртэл Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад зургаа дахь өдрөө болж байна. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Сайн байна уу. Та өлсгөлөн зарлаад нэлээд олон хоног боллоо. Бие нь яаж байна?

-Сайн. Өлсгөлөн зарлаад 100 гаруй цаг боллоо. Би ямар хүнд өвчин туссан биш дээ, өвдөж зовоод байгаа зүйл алга. Харин хоол идээгүй удаж байгаа болохоор жаахан сульдаж, тамирдаж байна. Гэхдээ энэ бол миний дүүгийн, ээжийн минь амсаж, туулж байгаа зовлонгийн хажууд юу ч биш.

-Энэ хугацаанд биеийн тань байдлыг эмч нар үзэж байгаа байх. Нэг удаа албадан эмчлүүлэхээр авч явсан. Энэ талаар тодруулаач?

-Тийм ээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэх хүн гуравдугаар сарын 27-ны шөнийн 12 цагт захирамж гаргаж, намайг албадан эмчлүүлэх шаардлагатай гэсэн байсан. Үнэхээр тэр хүмүүс миний эрүүл мэндэд санаа тавиад шөнийн 12 цагт захирамж гаргаад ажлаа хийгээд сууж байсан уу гэдэг бас л эргэлзээтэй хэрэг. Тэр захирамжийн дагуу цагдаа нар намайг дүүргийн эмнэлэг рүү авч явсан. Харин би эмчлүүлэхээс татгалзаж, гарын үсэг зураад буцаад талбай дээр ирж, өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн.

-Та өлсгөлөн зарлах шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Амь нас тань дээсэн дөрөөн дээр байна шүү дээ.

-Шинэ оны өмнө шийдсэн. Өлсгөлөн зарлаж байж л төр засагт дуу хоолойгоо хүргэх юм байна гэж бодсон. Ийм үйлдэл хийхээс өөр чадах зүйл бидэнд алга. Зулай зулайгаа гишгэж төрсөн дүү минь бүтэн зургаан жил яргалалд өртөж, бие махбодь, сэтгэл санаагаараа хохирч байна. 2016 онд дүүгээ эргээд очих үед “Ахаа намайг эндээс аваад яваач ээ. Би ямар ч хэрэг хийгээгүй шүү дээ” гээд дүү минь эхэр татаад уйлж байхад нь үнэхээр зүрх шимширч байсан. Тэр цагаас өнөөдрийг хүртэл бид хууль хүчний байгууллага нь үнэн мөнийг шийдэх байх гэж итгэж, горидлого тээсээр бичиг цаасны араас хөөцөлдөж явсаар ирсэн. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Тиймээс өнөөдөр ингээд улаан зам дээр хөндлөн зогсохоос өөр сонголт үлдсэнгүй.  

-Та гэрээслэл бичсэн гэсэн. Энэ талаар?

-Тэгсэн. Хэрэв миний амь нас хохирвол ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх ёстой. Энэ талаар би гэрээслэл бичсэн байгаа. Өмгөөлөгчдөө ч хэлсэн.

-Өлсгөлөн зарлахаа ээждээ дуулгасан уу. Таны шийдвэрийг дэмжиж байгаа юу?

-Үгүй ээ. Ээждээ хэлж зүрхлээгүй. 80 гарсан буурал яаж хүлээж авах нь ойлгомжтой шүү дээ.

-Тэгэхээр ээж тань одоог хүртэл мэдээгүй хэрэг үү?

-Үгүй ээ. Намайг өлсгөлөн зарласан гэх мэдээллийг зурагтаар үзээд мэдсэн байсан. Тэгээд ээж минь надтай утсаар ярьж, “Нэг чинь тэр шоронд үхэх гэж байхад одоо чи бас талбай дээр үхэх нь” гээд уйлаад л байсан. Ээж минь дургүйцэж, сэтгэл санаа нь зовж байгаагаа хэлсэн. Ээжийнхээ үгэнд ороод өлсгөлөнгөө зогсоох гэхээр зорьсон зорилго маань талаар болох гээд байна. Энд ингээд сууж байвал нөгөө эрх мэдэлтэй хүмүүс, улстөрчид нь ядаж нөгөөх чинь гээд өглөө бүр харах юм даа. Тангуд улс байдгийг өдөр бүр сануул гэдэг шиг.

-Маргааш буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эсэх асуудлыг Улсын Дээд шүүх хэлэлцэнэ. Тус шүүхээс ямар шийдвэр гарах бол гэсэн хүлээлттэй байна?

-Дүүг минь эрүүдэн шүүж, хэрэг тулгаж гэж оролдсон нь үнэн. Үүнийг ард түмэн ч бичлэгээс удаа дараа харсан. Харин маргааш болох Дээд шүүхийн хуралд ямар ч горьдлого тавихгүй байгаа. Угаасаа С.Зоригийн хэргийг буюу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүсэн шүүгч нар нь эрүүдэн шүүсэн асуудлыг шүүх юм байна лээ. Тэгэхээр мэдээж юу гэж өөрсдийнхөө шүүсэн хэргийг “Өө бид нар өмнө нь буруу шүүсэн байна лээ” гээд үнэн мөнийг тогтоохгүй гэдэг нь тодорхой гэж бодож байна. Тэд бол хулгайч шүүгч нар шүү дээ. 

-Т.Чимгээ нарын хэргийг өмгөөлсөн өмгөөлөгч энэ хэрэгт хэр ажилласан гэж та боддог вэ. Одоо та бүхэн холбоотой байдаг уу?

-Тэгэлгүй яахав. С.Оюунцэцэг өмгөөлөгч маань өнөөдрийг хүртэл бидэнтэй жаргал зовлонгоо хуваалцаад л бидний төлөө явж байгаа. Өөрөө хүртэл энэ хэргийн золиос болох шахаад л зүтгэж байна. Бид түүнд итгэж, баярлаж явдаг. Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагад 40 гаруй жил ажилласан туршлагатай сайн өмгөөлөгч. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой гэдэг үүднээс бидэнд хууль зүйн зөвлөгөө өгдөг. Харин Б.Хурц нарын өмгөөлөгч бол зүгээр л өмөөрөгч хийгээд явдаг. Өнөөдрийг хүртэл тэд юу дуртайгаа ярих эрхтэй, бидний өмгөөлөгч үг ч дуугарах эрхгүй л байсаар ирсэн шүү дээ.

-С.Оюунцэцэг өмгөөлөгч хүртэл энэ хэргийн золиос болох шахаад зүтгэж байна гэлээ. Үүнийг жаахан тодруулж болох болов уу?

-Манай өмгөөлөгч 60 гаруй насны хүн. Биеийн байдлаасаа болоод жил бүр гадны улсад очиж эмчлүүлдэг юм. Гэтэл нэг удаа БНСУ-д эмчлүүлж байхад нь хүүг нь хар тамхины хэрэгт холбогдсон гээд цагдаа нар баривчилсан байсан. Тухайн үед үнэхээр нотлох баримт олдсон эсэх, яагаад саатуулах болсныг нь тодруулахад “102 дугаар утсанд хар тамхи хэрэглэсэн” гэх дуудлага ирсэн учраас саатуулсан гэж хэлсэн байсан. Ийм л үлгэр зохиож байгаа юм шүү дээ.

Ер нь хүүгээр нь байсхийгээд л оролддог юм шиг байна лээ. Хүүгийнх нь гар утсаар хэн нэгэн танихгүй хүн “Хар тамхи авъя”, “Хүүхэн байна уу” гэгчлэнгээр элдэв зурвас явуулж,утсаар ярьж оролддог гэсэн. Үнэхээр энэ хүнээс өөр хүн байсан бол үр хүүхдээ ч эрсдэлд оруулж мэдэх нь гээд биднийг хаяах байсан байх.

-Тэгэхээр өмгөөлөгч чинь дарамт ирж байгаа талаар та бүхэнд хэлж байсан хэрэг үү?  

-Тэр хүн энэ талаар бидэнд огт хэлж байгаагүй. Хүүгийнх нь талаар би өөр хүнээс сонссон. Гэхдээ шуудхан хэлэхэд бидэнд хэлж, ярьдаггүй болохоос С.Оюунцэцэг өмгөөлөгчийг өөрийг нь хүртэл тагнуулынхан уулзахдаа дарамталсан байх гэж боддог.

-Та бүхэн С.Оюунцэцэг өмгөөлөгчийг таньдаг байсан юм уу. Нууц биш бол ямар шугамаар энэ хэргийг өмгөөлүүлэхээр олсон юм бол?

-Тухайн үед Б.Хурц, Ц.Элбэгдорж нар цагийг эзэлсэн их аваргууд болсон байсан учраас энэ хэрэг дээр ажиллах нэг ч өмгөөлөгч олдохгүй байсан. Тэр ч бүү хэл Эрдэнэтээс нэг өмгөөлөгч авсан чинь ТЕГ-ынхан очиод айлгасан юм шиг байна лээ. Тиймээс тэр хүн “Би нялх нойтон хүүхэдтэй хүн учраас үнэхээр айж байна” гээд өмгөөллийн хөлсийг буцааж өгч байсан. Тэгээд танил талаараа хөөцөлдөж байгаад энэ өмгөөлөгчтэйгөө уулзсан. Тухайн үед өмгөөлөгч маань “За эгч нь энэ хэрэг дээр ажиллаж болно. Гэхдээ та нарын нөгөө тал үнэхээр хар масс шүү. Би өмгөөлөөд цагаатгуулаад гаргаад ирнэ гэж хэлж чадахгүй. Та нарт хууль зүйн талаас нь л туслалцаа үзүүлнэ гэдгийг хэлж байсан.

-Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэд хэдэн бичлэг ил боллоо. Энэ нь тус хэргийг эхнээсээ зохион байгуулалттай хэрэг байсан гэдгийг нотлож байна гэдгийг хэлэх хүн олон байдаг. Энэ талаар?

-Тэгэлгүй яах вэ. Энэ хэрэг чинь бүр эхнээсээ нарийн зохион байгуулсан хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа. Анх С.Зориг гэдэг хүний амь насыг хөнөөсөн гээд хоёр хүний зураг олон нийтэд ил болж байсан. Харин 2008 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болох гэж сонгуулийн шоу хийхдээ хамтран зүтгэгчийнхээ хэргийг ил болгоно гэж амлаж ард түмний саналыг авч сонгогдож байсан. Гэтэл бүтэн долоон жил юу ч хийгээгүй байж, суудлаасаа буухынхаа өмнөх жил Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон. Уг нь тухайн үед Б.Хурц чинь Энхбат гэдэг хүнийг гадны улсаас хулгайлж авч ирж байсан хүн шүү дээ. Хийсэн хэрэг байхгүй хүмүүс тэд л зохиол бичиж хэрэг тулгасан. Уг нь төрийн нууц гээд байгаа материал ил болвол тэдний хэрэг илчлэгдэх учиртай юм. Батлах шаардлагагүй үнэн гэж байдаг. Үнэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн нь үнэн бол тэр нь батлагдаж байгаа бол яагаад тэднийг шоронд хэргээ хүлээ гээд дарамтлах билээ. Хийгээгүй учраас л хилсээр хэрэг хүлээлгэх гэж эрүү шүүлт тулгаж байгаа хэрэг шүү дээ. Үнэхээр тэд алуурчид мөн бол яагаад хэргийн цорын ганц гэрч болох Б.Булганаас алуурчин мөн эсэхийг нь хэлүүлэхгүй яасан юм бэ. Нөхрөө алуулсан эмэгтэй хүн алуурчдыг хараад дуугүй суухгүй л байх нь тодорхой шүү дээ. Энэ мэт олон баримт байгаа учраас л би тэр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Зоригт гэсэн гурван шатны шүүгч нарыг хулгайчууд гээд байгаа юм. Тэд үнэхээр хулгайч биш байсан бол өнөөдөр халдашгүй дархан эрхийнхээ хүрээнд аль эрт намайг зөрчлийн хууль энэтэрээрээ далайлгаад шоронд хийх байсан биз. Үнэхээр хулгайч мөн учраас л өнөөдөр ингээд нүдэнд балай чихэн дүлий сууж байгаа юм.

-Б.Булгантай та бүхэн уулзаж, таарч байсан уу. Т.Чимгээ нарыг гэмт хэрэг үйлдсэн тухайн үеийн алуурчид биш гэдэг ч юм уу ямар нэгэн зүйл хэлж байсан болов уу?

-Төв аймгийн шүүх дээр хэд хэдэнд удаа таарч байсан. Б.Булган “Энэ хүмүүсийг би өмнө нь буюу хэрэг гардаг үед хараагүй. Би ийм хүмүүсийг танихгүй ” гэж хэлсэн гэдгээ шүүх хурал дээр хэлсэн шүү гэж надад хэлж байсан. Энэ талаараа ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Шүүх хурал дээр хэргийн цор ганц гэрч нь хүртэл ингэж хэлээд байхад л хэрэг тулгаад байгаа юм шүү дээ.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн байсан?

-Нууцаас гаргаж өгнө үү гэсэн бичиг байна лээ. Гэхдээ тэр үр дүнтэй зүйл биш байх.  

-Сүүлд олон нийтэд ил болсон бичлэгийг ил болгох хүсэлт Т.Чимгээ дэлгэхийг хүссэн, өөрийнх нь бичлэг гэдэгт эргэлзэх хүн олон байгаа. Т.Чимгээ үүнийг зөвшөөрсөн гэдэг нь үнэн болов уу?

-Үнэн. Дүү маань сүүлд өмгөөлөгчтэйгээ уулзахдаа тэр хүмүүсийн нүүрийг нь далдалж байгаа бичлэгийг ил болгож өгнө үү гэж хэлсэн байна лээ. Би бол дүүтэйгээ уулзаж, энэ талаар яриагүй.

-Тус бичлэгийг өмнө нь нөхөрт нь үзүүлж байсан гэсэн. Та мэдэж байсан уу?

-Тийм ээ. 2016 онд энэ хэрэг ид яригдаж байх үед саяны ил болсон бичлэгийг нөхөрт нь үзүүлж, дарамталж байсан гэсэн. Тухайн үед нөхрийг нь ч мөн 14 хоног барьж хориод ална, битонд хийж булна, та хоёрт дахиж амьдрал байхгүй, хэргээ хүлээсэн бол охин чинь амьд байх байсан гэхчлэнгээр дарамталж байсан.

-Таныг суулт зарлахыг Т.Чимгээгийн нөхөр дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлж байсан. Та бүхний харилцаа хэвийн байгаа юу уучилаарай?

-Хэвийн байгаа. Хүүхдүүд нь ч ирж уулзсан. Ний нуугүй хэлэхэд Т.Чимгээгийн нөхрийг тагнуулынхан 14 хоног барьж, дарамталсан. Түүнээс хойш энэ хүний сэтгэцэнд өөрчлөлт орсон юм болов уу гэж би ажиглах болсон. Хоёрдугаарт, манай хүргэн эхнэрээ хэрэгт холбогдсоноос хойш сэтгэлээр унаж хаяа нэг хатуу идээ балгах болсон. Үүнийг нь далимдуулаад өглөө болгон орцных нь үүдэнд архи ууя гэсэн нөхдүүд зогсож байдаг болсон байсан. Ингээд л тэр хүн энэ бүхнээс болж сэтгэцэд нь өөрчлөлт орсон байна гэж хардаг болоод байгаа. Тэр хүн эхнэрийнхээ төлөө тэмцэхгүй байна уу өөрийнх нь л эрх. Би бол дүүгийнхээ төлөө дуугүй сууж чадахгүй.

-Танай гэр бүлийн хүмүүсийг ч тагнаж, чагнадаг асуудал гардаг талаар өмнө нь ярьж байсан. Энэ байдал одоо ч хэвээрээ байгаа гэж та боддог уу? 

-Б.Хурц гэдэг хүнийг ажлаа өгснөөс хойш гар утас чагнах, араас дагаж мөшгих асуудал арай гайгүй болсон шүү. Гэхдээ л хаяа утас чангаад байх шиг байдаг юм. Мэдээж тэр хүний гар хөл болсон хүмүүс нь хаа сайгүй байгаа. Б.Хурц бол зүгээр л толгой хэсэг нь үлдсэн бүх хэсэг нь хуулийн байгууллагад ажиллаж байгаа шүү дээ.  

-Та бүхэн олон улсын байгууллагад хандаж байсан уу?

-Энержи интернешнил гээд олон улсын байгууллагад хандаж байсан. Гэвч нэг ч удаа хариу ирүүлж байгаагүй. Олон Улсын байгууллагууд угаасаа шүүхийн байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй эрхгүй учраас хандаад ч нэмэргүй юм байна лээ.  

-Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд Т.Чимгээ нарын эрүүдэн шүүсэн асуудлаар ХЭҮК-ын гишүүдтэй уулзсан. Тухайн үед Т.Чимгээ нарыг ХЭҮК-т хандаж байгаагүй талаар дурдсан. Яагаад хандаагүй юм бол?

-Шоронд эрүүдэн шүүгээд сууж байгаа яргачид дүүг минь ХЭҮК-т захидал бичихийг зөвшөөрөөд сууж байна гэж юу байхав дээ. Энэ хэнд ч ойлгомжтой. Харин бид бол хоёр ч удаа хандаж байсан. Харин Ж.Бямбадорж дарга мөрдөн байцаалтын шатанд байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөөлөх эрхгүй гэсэн хариу ирүүлж байсан. Шүүхийн шийдвэр хүний эрхийг зөрчиж болно, шүүхийн шийдвэр хүний эрхээ дээгүүр давсан байдаг л гэх хариултыг өгдөг юм.

-Энэ хэрэг чухам хэзээ эцэслэгдэх бол. Танд ямар нэгэн горидлого байдаг болов уу?

-Энэ бүхнийг учгийг тайлах хүмүүс л энэ хойд талын ордонд сууж байна шүү дээ. Тиймээс л амь насаа дэнчин тавьж энд сууж байна. Тэд үнэхээр энэ хэргийн үнэн мөнийг олох чин сэтгэлтэй, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх юм бол энэ хэрэг эцэслэгдэж, дүү минь гарч ирэх байх. Нөгөөтэйгүүр энэ хэрэг шүүхийн байгууллага цэвэршиж, шинэчлэгдсэн цагт л эцэслэгдэх байх. Өнөөдөр шүүхээр дүүрэн хулгайч нар бухишсан байгаа нь нууц биш шүү дээ. Үүний ч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүртэл хэлж байсан. Зөвхөн хар бор хэргийг шүүдэг шүүгч нар нь тусдаа байдаг гэж. Энэ нь бол үнэн.

-ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүд гээд хүмүүс тантай ирж уулзсан гэсэн. Тэд ямар мэдээлэл өгч байх юм?

-Хууль дүрэм, журмын дагуу шийднэ л гэдгийг хэлсэн. Гэхдээ би гишүүдийн үгэнд итгэж, горьдлого тээхээ больсон доо.

-Ярилцсанд баярлалаа.  

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Иргэн (202.9.40.99)
    Энэ Хурцыг өмөөрөөд бгаа хүмүүсийг шалга.Хэргийн хамсаөтан бн
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • K (64.119.24.81)
    Gem buruutai l geed bna daa.. akh ni uuruu hunii gar hul bolood bgaan bishuu...huuliin daguu l shiideh bh daa
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • бат (202.126.90.51)
    зургаан жил болчихоод байхад захиалагч зохион байгуулагч санхуужуулэгч орон байр машин хутга хувцас хэрэгслээр хангагч хатгагч ятгагч нарыг нь олохгуйгээр алуурчид энэ гэж гудамжны архичин тогооч 2-г хориод байгаа нь инээдтэй эсвэл эмгэнэлтэй
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • бат (202.126.90.51)
    1.Хурц бол ямар ч боловсролгуй гудамжны рекетчин хар тамхины наймаачин. дипломат алба болон тусгай албанд олон саяар авлигадаж байж орж ажилласан товарищ. барилгын ТМС -д сурсан 2.Амгаланбаатар анхны мэдуулгуудээсээ буцаж хонзон авах ,500 саяыг авах гэж Ч.С нарыг хорлосноо хэлсэн 3.Булган огт эргэлзэхгуйгээр С.Ч нарыг алуурчид биш ээ гэсэн
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.161.51)
    Энэ улсад гэмт хэрэгтэн Содномдаржаа Чимгээ нараас өөр яарих сэдэв хийх ажил байхгүй болсон юм уу? Ах дүү нар нь зохион байгуулалттай хэвлэл мэдээллээр дүүгээ өмөөрч хүмүүсийн тархи угаахаа болимоор юм олон хүний мөрдсөн хэрэг ямар нэг байдлаар холбоотой л байгаа болоод ял өгсөн байлгүй
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.161.51)
    Олон жил мөрдөж гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хэрэг шүү Чимгээг өмгөөлөөд байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй ах нь гэх хүн өлсөглөнгөө зогсоож үнэнтэй эвлэрэх хэрэгтэй !!!
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.109.42)
    zov shuugeeri olnooroo harj bna ta nariig
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Монгол (192.82.82.24)
    Ямар ч үр дүн гарахгүй.учир нь дүү нь гэмт хэрэгт холбоотой нь батлагдсан зүйл
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • ТҮРГЭН (66.181.181.57)
    НЯМДОРЖ ГЭДЭГ ХЯТАД ТАГНУУЛ, ЭНЭ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХГҮЙ ГЭЖ МӨНЧ ОЛОН ХҮНЭЭР ТОГОЛЖ БАЙНА ДАА. НЭГ ХЭСЭГ НЭГ АВГАЙ БААХАН ХАШГАРСАН ОДОО ЭНЭ ХҮН ЗОЛИОСЛОГДООД ДҮРДЭЭ ОРЧИХСОН ХАШГАРЧ БАЙХ ЮМ. ХӨӨРХИЙ ДӨӨ, ХЭЗЭЭ ОЙЛГОХ ЮМ БОЛ ДОО.
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.101)
    Маргааш тэр шүүгчид эрүүдэн шүүсэн нь нотлогдохгүй байна гэж шогтох байлгүй. Харж л байя.
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.195.76)
    ULSGULUN ZARLAJ BAIGAAD AMI ERSDVEL BUH HARIUTSLAGIIG N DEED SHUUHIIN LALARUUD HULEEJ HATUU TSEERLEL HURTEH YOSTOI SHUUU
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    4 цаг 8 мин
  • Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
    4 цаг 19 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    4 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    5 цаг 56 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    6 цаг 11 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    6 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ
    6 цаг 59 мин
  • Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
    7 цаг 2 мин
  • Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
    7 цаг 23 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна
    7 цаг 54 мин
  • Хүүхдийн асуудлаар орон нутгийн хэлэлцүүлэг болж байна
    8 цаг 4 мин
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
    8 цаг 30 мин
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
    8 цаг 42 мин
  • Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг илүү тохилог, орчин үеийн цогц шийдэлтэйгээр дахин төлөвлөж шинэчилж байна
    8 цаг 58 мин
  • Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
    9 цаг 15 мин
  • Оюу толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна
    9 цаг 46 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
    10 цаг 12 мин
  • Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
    10 цаг 13 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
    10 цаг 17 мин
  • Баруун бүсийн импортын улаанбуудай, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив
    10 цаг 20 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК