Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт шаардлагатай хууль тогтоомжийг боловсруулж, салбараа шинэчилье

2021-4-05
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах саналыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичжээ. 

Тэрбээр "Коронавируст халдварын цар тахалтай галын шугамд тэмцэж буй салбарынхан та бүхэн минь шантралгүй ард иргэддээ тусламж үйлчилгээг үзүүлж буйд Та бүхнээрээ бахархаж байна. Цагаан нөмрөгтөн Та бүхний уйгагүй хөдөлмөр, зүтгэлээр иргэдээ дархлаажуулж, цар тахлыг даван туулахад тун ойрхон байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд УИХ-д эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан мэргэжлийн эмч нар сонгогдож, Засгийн газарт мөн мэргэжлийн эмч сайд томилогдон ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарынхан та бүхнээс эрүүл мэндийн салбарт реформ хийх их хүлээлт байгааг гүнээ ойлгож, ухамсарлаж байгаа.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн судлаачдаар хэд, хэдэн хуулийн төсөлд судалгаа хийлгэж амжлаа. Нилээдгүй олон төрийн бус байгууллагуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх нэлээдгүй олон ажлыг тусгууллаа.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, ажилтнуудыг Улсын Их Хурал, Засгийн газар шууд хүлээн авч уулздаг, санал, санаачлага, хүндрэл бэрхшээлийг нь сонсдог тогтолцоог бүрдүүлэх эхний бодит ажил 2021 оны 3 сарын 30-ны өдөр “Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсоё” цахим уулзалтаар эхэллээ.

Тус уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Н.Ганибал болон миний бие, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМДЕГ удирдлагын багаараа оролцож, Монгол Улсын 4 зүг, 8 зовхист ажиллаж, амьдарч буй 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумын болон өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн төрөлжсөн болон нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд гээд нийтдээ 450 орчим байгууллагын эмч, ажилтнуудыг цахимаар хүлээн авч уулзсан.

Тус цахим уулзалтад эрүүл мэндийн байгууллагууд маань саналаа хэлж, чатаар олон зуун санал ирүүлсэн байна. Сум орон нутгийн онцлогоос хамаарч хүндрэл бэрхшээл нь харилцан адилгүй байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр та бүхнийхээ санал, санаачилга, хүндрэл бэрхшээлийг нэг бүрчлэн уншиж танилцлаа. Нийтлэгээрээ дараах саналууд хамгийн их гарч байна.

1. Цалин нэмэх, амьдралд хүрэлцдэг болгох

2. Тэтгэвэрт гарах насыг багасгах

3. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, ажилтнуудыг түрээсийн орон сууцанд хамруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах

4. Жилд олон эмч нар төгсөж байгаа ч хөдөө орон нутаг эмч нарын хомсдолтой байгааг анхаарах

5. Эмнэлгийн жолооч, туслах сувилагч, тоног төхөөрмжийн инженер, засварчид, тогтооч, нярав, нягтлан бодогч нарт эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй адил ажилласан жилийн урамшуулал олгодог болгох

6. Сумын эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийн асуудлыг анхаарах

7. Эмнэлэгт ажиллаж буй эмч, ажилтнуудыг орон сууцжуулах

8. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт чирэгдэлгүй оруулах

9. Алслагдсан хөдөө, орон нутагт ажиллаж байгаа эмч, ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс ажиллах нөхцлийг дэмжих

10. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон тоог нэмэгдүүлэх

11. Сумдын барилгын шинэчлэл, техник тоног төхөөрөмжийн хангалт хийх, сумын эрүүл мэндийн төвд хэд хэдэн ажил хавсарч хийж байгааг болиулах, орон тоог нэмэгдүүлэх,

12. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудал

13. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн орчин, ажиллах нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах

14. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай боловсруулагдаж буй хуулийн төсөлтэй холбоотой саналууд хэлсэн байна.

Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх үйлсэд та бүхэн маш завгүй ажиллаж байгаа тул улс орон даяар вакцинжуулалт бүрэн дууссаны дараа 21 аймаг, нийслэлийн эмч, ажилтнуудаа хамруулан эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа хууль тогтоомжийг хамтдаа боловсруулж, хамтдаа хэлэлцүүлж, хамтдаа салбараа шинэчилье.

Та бидний амьдралаас урган гарсан хууль нь эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдэж чадсан, урт настай хууль болж мөрдөгдөх ёстой. Иймд долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хуулийн шинэчлэлээ хамтдаа хийцгээе" гэжээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • nah (66.181.171.26)
    nusan taglaa
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    9 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    45 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    49 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    1 цаг 27 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    1 цаг 56 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    2 цаг 7 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    2 цаг 16 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    2 цаг 29 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    2 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгнө
    2 цаг 44 мин
  • НҮБ хиймэл оюуны хөгжлийг зохицуулах дэлхийн комисс байгууллаа
    3 цаг 0 мин
  • Хорт хавдраа даван туулсан Торстейн Трээн "Тур де Франц-2026" уралдаанд тэргүүллээ
    3 цаг 8 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
    3 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
    3 цаг 25 мин
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    18 цаг 7 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    18 цаг 32 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    19 цаг 36 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    19 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    21 цаг 3 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    21 цаг 13 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК