
БНСУ-ын Emart Inc компанийн PL брэнд No Brand Монголын жижиглэн худалдааны зах зээлд цоо шинэ форматыг нэвтрүүлж, шинэ хандлага, шинэ өрсөлдөөний эхлэлийг тавилаа. Тус брэнд Монгол дахь анхны салбараа Улаанбаатар хотын Яармагт байрлах UB Autocom худалдааны төвд нээж байна.
Шинэ хотын захиргааны баруун талд байрлах тус No Brand-ын анхны салбар нь бүтээгдэхүүний илүүц зардлыг багасгаж, орц найрлага, чанарт илүү анхаарсан өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд боломжийн үнээр хүргэх зорилготой юм.
Нээлтийн өдөр олон төрлийн онцгой урамшуулал, шинэ бараа бүтээгдэхүүн, сонирхолтой бэлгүүд Та бүхнийг хүлээж байна. No Brand – City Hall анхны салбараар зочилж, шинэ сонголт, шинэ худалдан авалтын туршлагыг хамгийн түрүүнд мэдрээрэй.





















































