
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа “Төв цэнгэлдэх” хүрээлэнгийн сурын талбайд өнөөдөр эхэллээ.
Уранхай сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Болдбаатар: Би Үндэсний сурын мэргэн цолтой Баян-Өлгий аймгийн Алтанцогц суманд төрж өссөн Улаанбаатар хотын уугуул хорь гаран жил үндэсний сурын харваагаар сүр хүч чандас мэргэнээ сорьж байна.
Энэ жил нийт 350 гаруй харваачид оролцсоноос Дархан мэргэн нэг, Хошой мэргэн гурав, Улсын мэргэн 10 гаруй Аймаг, сум, харваачид оролцсоноос залуу харваачид дийлэнх хувь нь байна. Мөн энэ жил дүрэмд өөрчлөлт орж "Чих" буюу "бай" нь 20 байсан нь 10 болж стандарт өмнө нь 200-350-ын хооронд харвадаг байсан бол 400 грамм болж жин нэмэгдсэнээрээ энэ жилийн наадам онцлог болж байгаа юм гэлээ.























































