
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Төрийн соёрхолт дуучин Д.Болд МУГЖ цолоор шагнагдлаа.
Тэрбээр "Камертон хамтлагийнхаа гурван найзтай хамт 31 жил урлагийн салбарт хөдөлмөрлөж, бие даасан бүтээлээ 21 жил туурвиад явж байна. Баяр наадмынхаа босгон дээр МУГЖ цол тэмдэгээр шагнагдаж байгаад баяртай байна. Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа. Даанч ээж маань харж хараахан амжсангүй. Ээж аавынхаа ачыг л хариулж явна даа гэж бодож суулаа" гэв.





















































