Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын бүлэг: 10 их наядын төлөвлөгөө “аюул” дагуулна

2021-4-05
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 


• Коронавирусний халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, Улсын онцгой комисс /УОК/-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаны хүмүүсийн танилцуулга

• Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийн талаар;

• Засгийн газраас хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөний талаар хэлэлцлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УОК, НОК-ийн холбогдох төлөөллөөс ирж мэдээлэл хийлээ. Шадар сайд коронавирусний халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн асуултад хариуллаа. Мэдээллийн төгсгөлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал:

- УИХ-ын гишүүн Н.Ганибал: Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ хоорондоо харилцан уялдаатай. Ковидын шинжилгээ, PCR-ын аппаратыг аймаг бүрт яаралтай суурилуулах шаардлагатай. Үүнтэй эдийн засаг, хүнсний нийлүүлэлт, түүний тасалдалгүй байх зэрэг ажлууд холбоотой. Энэ хаврын нөөцийн махны нийлүүлэлтийг зүүн гурван аймгаас голчлон нийлүүлнэ. Гэтэл цар тахлын халдварын тархалт, түүнийг шинжилж, илрүүлэх, голомтыг нь тогтоох, хумих зэрэг арга хэмжээ хийгдэхгүй бол хатуу хөл хорио тогтоох шаардлага үүснэ. Үүнээс хамаарч махны нийлүүлэлт тасрах зэрэг сөрөг үр дагавар гарна. Үүнд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай,

- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цар тахлын нөлөөлөөс хамаарч хил гааль дээр асуудал үүслээ. Үүнээс болоод эдийн засгийн гол эргэлтийг бий болгодог уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс экспорт саатаж байна. Өдөрт хэдэн мянгаар хил нэвтрүүлэх боломжтой нүүрсний экспорт дөнгөж 30-хан машин гарч байна. Үүнээс хамаарч хоногт таван сая ам.долларын экспортын орлого алдаж байна. Хил дээрх энэ нөхцөл байдал авлига, хээл хахууль дагуулдаг. Үүнд онцгой анхаарах шаардлагатай.

- Ж.Батсуурь: Цар тахалтай тэмцэх ажилд хоёр жилийн турш, Засгийн газар дамнуулан улсын төсвөөс 5.1 их наяд төгрөг, мөн олон улсын зээл тусламжаар олон зуун сая ам.долларын санхүүжилт авчихаад өнөөдөр дөнгөж 13-хан аймагт PCR шинжилгээний төхөөрөмж суурилуулсан нь тун чамлахаар үзүүлэлт. Тэгээд өнөөдөр тендер дөнгөж зарлаж байгаа, шинжилгээ хийх зүйлсийг нийлүүлэх асуудал дээр УОК болон ЭМЯ өөр өөр мэдээлэлтэй нь асуудалтай байна.

УИХ-д 62 гишүүнтэй хэт олонхи байж цар тахлын үед хамгийн чухал асуудал болох шинжилгээний төхөөрөмж, урвалж зүйлсээ тасралтгүй нийлүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байгаадаа анхаарал хандуулах шаардлагатай. Дөрөвдүгээр сарын 15-аас шийднэ гэж хойш тавьж суух цаг байхгүй гэдгийг анхааруулъя,

- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар тэр чигтээ цар тахлын голомт болчихлоо. Халдвар аваагүй дүүрэг, хороо бараг л үлдээгүй гэж та бүхэн мэдээлэлдээ дурдлаа. Сүүлийн үед тархалт огцом нэмэгдэж, өнөөдрийн байдлаар ганц хоногт 602 хүнээс халдвар илэрч, мөн коронавирусний халдвараас шалтгаалж хүн нэмж нас баржээ. Үүнийг Нийслэлийн онцгой комиссын буруу шийдвэр, ялангуяа сонгууль дөхөж олон нийтэд таалагдах гэсэн, сошиал нөлөөнд хэт автсан НОК-ын удирдлагын буруу шийдвэр гэж үзэж байна. Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа аврах аль нэгийг нь сонгох бус, аль зохистой байдлаар шийдвэр гаргах нь чухал гэсэн байр суурь илэрхийлж, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Үндсэн Хуулийн Цэц /ҮХЦ/-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Ерөнхийлөгчийн хоригт, ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нар нэг өдөр, ижил тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь ч нэгэн зэрэг дуусгавар болсон. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон. Нэр дэвшигчийн хэнийх нь оронд санал болгосноо нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулах нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурджээ. Түүнчлэн эцэг хууль гэгдэх Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ҮХЦ-ийн бүрэлдэхүүнийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүй томилж, чөлөөлөх нь эрх бүхий байгууллагын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Тиймээс энэ үүргээ биелүүлэхийг УИХ-д шаардаж буйгаа илэрхийлсэн байна.

Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, ҮХЦ үүссэн маргааныг шийдвэрлэсэн шийдвэрээ албажуулж чадахгүйд хүрлээ. Нийгэм нэг намын дарангуйллын системд алгуур боловч тууштай шилжиж байна. Үүнээс гадна Хууль зүйн байнгын хороогоор Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Мөн эрх баригчид хуульд өөрчлөлт оруулах замаар Авлигатай тэмцэх газар, шүүхийг нөлөөндөө оруулж эхэлсэн.

Одоо ҮХЦ-ийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байгаа нь монголын ардчилалд ноцтой аюул учруулна гэдгийг онцоллоо.

Харин Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр инфляц хөөрөгдөж, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэл байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс дахин илэрхийлсэн. Мөн эдийн засагт аюул дагуулах эрсдэлтэй талаар ярилцав. Түүнээс гадна 10 их наяд төгрөгийн хөтөлбөр нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчин, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл гэж дүгнэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.108.45)
    Ардчиллсан намынхны үед дагуулж ирсэн аюул одоо ч үргэлжилж байна. Дуугүй зайлцгаа
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    10 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    46 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    50 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    1 цаг 28 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    1 цаг 56 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    2 цаг 8 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    2 цаг 17 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    2 цаг 30 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    2 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгнө
    2 цаг 44 мин
  • НҮБ хиймэл оюуны хөгжлийг зохицуулах дэлхийн комисс байгууллаа
    3 цаг 1 мин
  • Хорт хавдраа даван туулсан Торстейн Трээн "Тур де Франц-2026" уралдаанд тэргүүллээ
    3 цаг 8 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
    3 цаг 20 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
    3 цаг 25 мин
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    18 цаг 8 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    18 цаг 32 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    19 цаг 37 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    19 цаг 49 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    21 цаг 4 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    21 цаг 14 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК