Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга, Сү.Батболд хоёрын 15 жилийн өс хонзон юу байв?!

2021-4-06
0
ЖИРГЭХ

Монголын оффшорчдын баруун, зүүний магнайд бичигдээд байгаа хоёр эрхэм бол Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар юм.

Олон л баримт факт дэлгэгдэж байна.

Монголын хуулиар оффшор бүсээр зарлагдсан Сингапур, Их Британийн Виржинийн арлуудад голдуу “төвхнөсөн” оффшор компани, тэднийх нь данс тооцоонууд монголчуудад ил болов.

“Оффшортой тэмцэгч”, “Хувийн бизнесээ өөрийн ухаан, чадлаар цэцэглүүлэгч” энэ хоёр эрхэм яагаад хоёулаа оффшорчин болцгоосон бэ гэдэг бас л сонирхолтой юм.

Ингэж сонирхохын учир нь Х.Баттулга, Сү.Батболд хоёр бие биеэ оффшорчноор “цоллосон” гээд байгаа юм. Ингэх шалтаг, шалтгаан бий гэсэн үг.

Тэр ч байтугай Монгол төрийн эрх барих дээд байгууллагын индэр дээрээс бие биеэ “Төрийн эргэлт хийсэн”, “Гадаадын байгууллагаар гүтгэлэг хийлгээ харлуулах мэдээ сайтуудаар цацсан бохир технологийн эзэн” гэцгээв.

У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаас огцорсон 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д орж очоод “Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэж мэдэгдэв.

Дараахан нь УИХ-ын гишүүн Сү.Батболд Байнгын хорооны хуралдаан дээр “Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч хүн мааньУИХ-ын өндөр индэр дээрээс Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэлээ. Оюутолгойн гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Оюутолгойн гэрээг манай Засгийн газар сайжруулах хоёр зүйлийг хийсэн. Зээлийн хүүг нь бууруулах хэлэлцээрийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулж өгсөн. Давхар татварын гэрээг нь 0 хувь байхад нь 20 хувь болгосноор жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан. Өөр ямар ч холбоо байхгүй. Төрийн ажил хийж байхдаа төсөв тендэр, Засгийн ажилд оролцож, төмөр замын далан олон ажлыг нөлөөлж хийлгэж байгаагүй. Монгол төр нээлттэй хариуцлагатай байх ёстой. Бие биенээ хардаж, шалгах нь зөв. Оюутолгойн гэрээ, Тавантолгойн төсөл, Төмөр замын төслийг бусад том төслүүдээ нээлттэй шалгаж, ард түмэндээ танилцуулдаг байх. Ингэж байж бид нэр хүндээ авч үлдэнэ. Буруутай нь хариуцлага хүлээх нь ус агаар шиг хэрэгтэйг сүүлийн үед болж буй үйл явдлууд харуулж байна. Миний хувьд төрөөс хулгай хийж амьдрах шаардлагагүй. 30 жил бизнес хийж өрхөө засчихаад төрдөө хариуцлагатай зүтгэж байна. Тавантолгойн асар том төслийн эрхийг эзэмшиж байснаа ард түмэндээ өгчихөөд 1072 хувьцааг ард түмэндээ өгөх шийдвэрийг гаргуулж байсан төрийн тэргүүн. Яривал энд нилээн юм бий. Дараа ярих болно. Ам үдээстэй байсан олон асуудал дээр ярих боломж олгож байгаад баяртай байна. Нээлттэй болох ёстой. Олон арван төгрөгийн татвар төлдөг компанитай учраас надад хулгай хийх сэтгэлгээ байдаггүй. Ичсэн хүн хүн ална. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй бусдын толгой дээрх өвсийг харна гэдэг. Яагаад ийм байдалд хүрэв ээ гэдэг алдааг эрж хайхын оронд бусад руу гүтгэж байгаад харамсч байна. Энд нэг жишээ хэлье л дээ. Гадаадын бизнесмэнтэй хардаж, Оюутолгойтой холбосон гүтгэлэг хувийн байгууллагаар хийлгээд гадаадын шүүхэд өгөөд надад танилцах эрх олгохгүй хаачихаад гадна, дотнын сайтаар цацаж харлуулах бохир технологийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байсан би хүртэл ийм асуудалд орж байгаа учраас хүний эрх зөрчигдөж байгаа асуудал үнэхээрийн хүндэрч байна. Өнөөдөр бид нар ардчилал руу явах юм уу, дарангуйлал руу явах юм уу. Эрх зүйт төрөө бэхжүүлэх юм уу гэсэн хариуцлагатай сонголт дээр ирсэн энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч ийм үйлдэл хийж байгааг зөв гэж үзэж байна. Тиймээс цаашид энэ талаар маш дэлгэрэнгүй тайлбар хийх болно. Гүжир гүтгэлэг чигээр нь үлдээхгүй” гэсэн.

Тэгвэл Х.Баттулга, Сү.Батболд хоёр 2004-2008 онд нэг УИХ-д сууж байсан. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад Х.Баттулга танхимынх нь  ЗТБХБ-ын сайд байлаа. Хэдийгээр төрийн хэрэгт дөрөө харшуулан зүтгэж явсан ч хувийн сонирхлууд нь хэзээ нийлүүлж яваагүйг Монголын улс төр, бизнесийнхэн дэндүү сайн мэднэ.

Нэг үгээр хэлбэл, тэдний толхилцоон өнөөдрийнх биш ажээ. Бүр 15 жилийн түүхтэй бөгөөд явсаар өс хонзонгийн хэмжээнд хүрсэн гэсэн үг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (43.252.112.67)
    СҮ. БАТБОЛДын сонгуулийн сурталчилгаанд боовыно хөхчих шахаад гүйгээд байсан дундговын эрдэнэдалайн О. Мөнхсаайхан гэж этгээд овоо хэдэн төгрөг авсан биз
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.126)
    Хулгар Жонхуу Сүгийн цэрэг нь байсан. Дарамтанд нь байсан одоо өсөө авч бгаа юм. Хулгар бол зүгээр өс хонзон л бодож төрийн тэргүүн болсон хүн. Хулгар жонхуу одоо бол монголын номер 1 мөнгөтэй, эрх мэдэлтэй гээд эрдэж бна. ХААН банкыг авна гээл япончуудыг дарамтлаад
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.219.27)
    Адилхан хар хэрээ. Хосуланг нь ерөнхийлөгчид дэмжихгүй ээ. Энэ 2-оос өөр нэр дэвшигч олдох л байх
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Баянхонгор (103.57.92.154)
    "Женко" Баттулга бол Сү. Батболдоос алд илүү хулгайч шүү.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.68.205)
    Боловсрол огт хамаагүй.... Чингэс хаан маань хэдэн дээд сургууль төгссөн билээ??Д Сүхбаатар Чойболсон,ЖСамбуу гуай сургууль дүүрэгсэн билүү?? Эд эх орны төлөө цохилох зүрхтэй байж
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • дунд хуруу (192.82.68.205)
    сүБатболдын энэ их хөрөнгө хаанаас эхлэлтэй вэ? 1990 оноос өмнө баячууд гэдэг нэр хөрөнгөтний баруунд бсан ! монголчууд бүгд яг адил тэгш хөрөнгө, амьдралын маяг нэг түвшинд байсан!!! одоо ихэнх нь ядуу маш цөөн хүмүүс Сү батболд ерөнхийлөг ч хүртэл баяжсан ... эд хаанаас хөрөнгөтэй болсон бэ??? эдний эцэг хур баян байгаагүй биздээ?? яагаад заавал гадаадад мөгөө байршуулсан гэж!!! тийм л мундаг юм бол эх орондоо хөрөнгөө байлгахгүй яасын!!!
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.204)
    Манай одоогийн ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч биш . Яагаад гэвэл улс орныхоо хөгжлийн төлөө, эв нэгдлийг хангахын төлөө юу хийсэн бэ? Юу ч хийгээгүйгээр барахгүй дандаа хагаралдуулах, эвдрэлцүүлэх, хулгай хийх, хууль зөрчих, тагнах,чагнах, хүмүүсийг муу зуршилруу уруу татах санал сэлтийг гаргахаас өөр юу ч хийгээгүй новш байга а юм. Энэ хүнийг дахин дэвшүүлж болохгүй гээр барахгүй шоронд хийж ялыг нь эдлүүлэх шаардлагатай. Энэ хүн ийм хариуцлага хүлээх үндэслэл, нотолгоо хангалттай бий.
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    Баттулгыг Сү. Батболдтой яаж харьцуулах билээдээ тэдний хийсэн гэж яригдаад байгаа хар мэдээллийг ярихаа болье харин сая олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ 2 хүний талаар тодорхой харьцуулсан маш тодорхой АНКЭТ ийн мэдээллээс харахад эзэмшсэн мэргэжил болов рол эрдмийн зэрэг цол гадаад хэлний мэдлэг эрхэлж байсан албан тушаал улс орон нийгэмд хийж гүйцэтгэсэн ажил ололт амжилт нь даанч ХАРЬЦУУЛАХ АРГАГҮЙ тэмээ ямаа гэдэг шиг зөрөөтэй байгааг ШУДРАГА ард иргэд ойлгоо байлгүй дээ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Зөв
      Яг тийм үүнийг хараад ойлгохгүй бгаа ерөнхийлөгчөө дэмжинэ гээд нүдээ аниад зүтгээд бгаа хүмүүсийг яалтай билээ ёстнарой хөлсний бичээч нь юм уу
      2021 оны 04 сарын 07
  • Зочин (83.20.231.208)
    Hojulaa hulgaich
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.96.21)
    Сү.Батболд ерөнхийлөгч болох ёстой, бүх нөхцөл болзолыг хангасан улс төрч. Сү. төрөөс хулгай хийсэн гэхэд хэн ч үнэмшихгүй. Харин жонхуу бол ясны хулгайч гэж хамтрагч найзууд нь ярьдаг.
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.75.179)
    ЯВЖ ЯВЖ СҮ БАТБОЛД ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ЗАЯАХГҮЙ ДЭЭ НАМ НЬ ГАРГААД ИРВЭЛ НАВСАЙТАЛ ДЭМЖЭЭД ӨГНӨӨ ХАРИН
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Монгол (66.181.161.21)
    Монголынхоо олон орд газрыг Сү.Батболд гадныханд зарчихаад бүх мөнгөө гадаадруу гаргасан, ямарч өршөөл байх учиргүй. Үүнээсээ нэг жоохон ч гэсэн хувийг Монголынхоо төлөө зарцуулсан бол, уг нь. Хүний шунал хязгааргүй гэдэг үнэн юм даа.
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зөв
      Та буруу бодож бна Сү шиг их татвар төлөгч лав Баттулга л биш ямар ч сэтгэл бхгүй
      2021 оны 04 сарын 06
  • Зочин (103.212.116.158)
    Эх оронч шудрага гээч нь боловсролоос шалтгаалдгуй юм бн. Боловсролгуй будуулэг бөх, боловсролтой гадаад хэлтэй цагаан захтан яг адилхан хулгайч байж. Харин сүүлийх нь боловсролоо ашиглаж бүр илүү хулгайлсан.
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
    • хэл ус боловсро лэж яривал цөмөөрөө биднээс илүү хүмүүс тийм боловч эх орноо зараад хулгайлаад байхаар ямар харэг байх вэ хүнд эх оронч сэтгэл юу юунаас илүү чухал юм аа боловсрол гэдэг бол хзмүүжил гэсэн үг юм биш үү тэгээд бодохоор мэдлэг боловсролоо яаж ашиглаж байгаагаар хүнийг дүгнэ
      2021 оны 04 сарын 06
  • зочин (59.153.84.211)
    ЕР маань маш их хонзонч хүн юмуудаа. Оджаргалтай тэрсэлдсээр байгаад төмөр зам гацаа. Одоо СҮ-тэй тэрсэлдээд бас юу гацаах болов. Ингэж МОНГОЛ ЯЛАХ УУ?
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    9 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    45 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    49 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    1 цаг 27 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    1 цаг 56 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    2 цаг 7 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    2 цаг 16 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    2 цаг 29 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    2 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгнө
    2 цаг 44 мин
  • НҮБ хиймэл оюуны хөгжлийг зохицуулах дэлхийн комисс байгууллаа
    3 цаг 0 мин
  • Хорт хавдраа даван туулсан Торстейн Трээн "Тур де Франц-2026" уралдаанд тэргүүллээ
    3 цаг 7 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
    3 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
    3 цаг 24 мин
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    18 цаг 7 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    18 цаг 31 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    19 цаг 36 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    19 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    21 цаг 3 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    21 цаг 13 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК