Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэмтдийнхээ үгийг сонссон бол... Одоо хориод нэмэргүй

2021-4-07
0
ЖИРГЭХ

Бид коронавирусийг дарах бус  дарагдаж байгаагийн шалтгаан юу байв

Манай улс коронавирусний халдварыг дотооддоо алдаад даруй таван сарын нүүрийг үзэж, арав гаруй хүний алтан амь эрсдсэн харамсалтай мэдээтэй байна. Гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн анхны тохиолдол гарч байхад хүн бүр цэрвэж, нийгэм тэр чигтээ айдаст автаж байсан. Гэтэл өдгөө 11 мянга гаруй хүн өвчилж, арав гарй хүний алтан амь эрсдчихээд байхад хээвнэг сууцгаах болов.

Коронавирусний халдвар цар тахал болтлоо даамжрах шалтгаан юу байв. Үүний буруутан хэн бэ. Цаашид хэрхэн энэхүү цар тахалтай тэмцэх вэ, төр засгийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр үр дүнтэй байгаа вэ гээд олон олон асуулт өнөөдөр эзэнгүй, хариултгүй үлдэж, ард түмэн хэдэн зуугаараа өвчилж, амь насаа алдсаар байна.

Гэтэл өнөөдөр үүнийг байх ёстой үзэгдэл мэт хандаж, албан тушаалтнууд нь эрх мэдэл, сандал суудлын төлөө чимээгүйхэн тэмцэлдэн, дайдсаар суугаа нь үнэхээр харамсалтай. Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан ч энэ тэмцлийг илчилнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр эхнэрээ улаан бүсэд ороод гарсан гэх дуулиан нь эрх мэдлийн төлөөх тэмцэл, удахгүй энэ бүхний эзнийг зарлах болно гэдгээ нуугаагүй. Гэхдээ өнөөдөр улстөрчдийн тэмцэл бус ард түмний эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт байх учиртай. Эдийн засаг, эрүүл мэнд хоёроо хамтад нь сэргээнэ, 10 их наяд гэх сайхан үгийн цаана аль нь ч  үгүй хоосон хоцрох нь.

Өнөөдрийн үүсээд буй энэ хүнд нөхцөл байдлыг Улсын онцгой комиссын шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хэдийнэ хэлж, учирлаж байсан.

Тодруулбал, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих "Хоёрдугаар сарын 6-21-ний өдрүүдэд хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 3000 давж ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Энэ үед хүнд өвчтөнийг хэвтүүлж эмчлэх, хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлах олон улсын жишиг арга хэмжээ хэрэгжүүлэх болно. Ингэснээр, нийт өвчлөгсдийн хоёр хувь нь амь эрсдэх тооцоо гарсан. Хөл хорио тогтоосноор эмнэлгийн ачааллыг 1000 орчим өвчтөнтэй байлгах боломжтой. Өвчтөний эндэх эрсдэлийн түвшин багасна" хэмээж байсан.

Гэтэл тэднийг үгийг хэн ч сонсоогүй. Харин нөхцөл байдал эрдэмтдийн хэлснээр болов. Засгийн газар, УОК-ынхон “Оном” сангийн Д.Наранбаатар нарын үгэнд орж, сар шинийн баяраар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулж, 10 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэж орхисон. Үүний үр дүн тун бага. Тэр ч байтугай “Үр дүнгүй байсан. 220 орчим тохиолдлыг илрүүлж дөнгөөгүй” гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Үүнийг өнөөдрийн өдөрт илэрч байгаа халдварын тоо батална. Түүнчлэн энэ сарын 3-18-ны өдрүүдэд хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яам гаргаж, УОК дэмжсэн. Тэд үүсээд байгаа нөхцөл байдлыг мэдэж байсан учир тэр. Гэтэл мөн л энэ арга хэмжээг аваагүй.  

Ногоон бүс байсан орон нутгууд ч халдварын бүс болов. Коронавирусний улмаас өвчилж буй хүний тоо өдөрт 1000 орчмоороо илэрч байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар яг одоо хуралдаж байгаа. Ёстой л нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэгч энэ. Эрдэмтдийн хэлснээр хөл хорио тогтоох ёстой үед тогтоогоогүй байж, байдал хүндэрч, бараг л хяналтаас гарсан хойно нь ийнхүү “хөдлөөд” яах билээ.

Газар тариалан, ноос ноолуур, барилга байгууламжийн ажил гээд  амьдрал ид өрнөдөг энэ үед хөл хорио тогтоовол ирэх намар ёстой л эдийн засаг элгээрээ мөлхөх нь гарцаагүй. Ингэхээр эдийн засгаа авч үлдэх үү, эрүүл мэндээ золиослох уу гэдэг сонголт бидний өмнө тулгараад байна. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Ө.МАНГАЛБАЗАР (202.126.88.165)
    НИЙГЭМ Э/З ДЭЭР ТОГТДОГ. БИД ВАКЦИНИЙГ ӨВЧЛӨЛ ЭХЛЭХЭЭС ХЭДЭН САР ,ЖИЛИЙН ӨМНӨ ТАРЬЖ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ.ХАЛДВАРЫН ГОЛОМТОНД ВАКЦИН ХИЙСНЭЭР ХАЛДВАР ДААМЖИРЛАА. ХАВТГАЙРЛАА. ЭНЭ ҮЕД ХӨЛ ХОРИОД, ВАКЦИНДААД НЭМЭРГҮЙ. ДЭГДЭЭЧИХВАЛ ВАКЦИНДСНААС ХАВЬГҮЙ ДЭЭР,
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • dorj (103.29.144.173)
    хөл хорио тогтоолоо гээд бөөн эсэргүүцэл байсан.Үүнээс нь болоод хөл хорио тогтоож чадахгүй байгаа шүү дээ.Хорилоо гэж бөөн эсэргүүцэл.Хорио тогтоосонгүй гэж бас л баахан шоу
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.108.24)
    Хирээ угааж мэддэггүй халдвар тусдаг монголчуудыг соёлын довтолгоо гэж цэвврэлгээниий ажил орон даяар явуулж байж хагас хугас угаалганд сургасан.Вирусээс айж мэддэггүй хүн сүргийг энэ сэтгүүлчид нь сэнхрүүлэхиын оронд хүн муулах, огцррох иймм л юм бичих юм. Сэтгүүлчид чинь соён гэгээрүүлэхэд зорьдог байлаа. Одоогийнх. Чадал, ёс суртахуун нь ч хүрэхгүй өөрсдөө дэлхийн мэдээллийг ч ойлгохгүй. Үнахээр ядмаг юм. Эмүжин, тэргэл 2 оос бусдыг нь уншдаг ч үгүй. Тжн дорой. Хөлсний комментчид шиг л юм байх.Одоо хөл хорио тогтоовол ажил нь өдийд эхлэдэг салбарууд өнгөрнө. Тариалан, ургац, барилага гээд. Хөл хрио тогтоохгүй бол бактерлогийн. Дөйн шиг энэ вирусыг дарга солиод жагсаад ялчихна гэж сэтгэж байгаа хүн сүргээ яах вэ!надад лав хариулт алгга.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • ойлгогч (192.82.87.194)
    Уян хатан хандаад байгаа бус уу?Их хурал нь төрийн тэргүүнтэй тэмцээд,засгийн газартаа туслах завгүй байсаар энэ.Адаглаад хөдөөнөөс сонгогдсон гишүүд аймгуудаа ногоон хэвээр авч үлдсэнгүй нь харамсалтай. 3 хувийн зээлийг ААН нэрээр чинээлэг хэсэг нь хүртээд,иргэдэд хүртээлгүй хоцрох хандлага ил болсонд эс үйлдэл хийсээр өнгөрбөл туйлын харамсалтай.Оны эхэнд домог болсон ваучерыг өгөөд хатуу хорио тогтоох байсан бус уу?Энэ талцал,у/т-с монгол түмэн салаасай. Оюунэрдэнэ сайд,УОК -г буруутгах учиргүй.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.59)
    Шилэн данс шилэн тэзү
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Иргэн (103.10.23.163)
    Халдвартайгаа найзлаад амьдрах цаг болж
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Олон (192.82.72.133)
    Хучээр хорьж байж дарна гэсэн онол биш харгис арга л үр дүнтэй байж болноо.Хуурамч онол хэрэгүй дээ.Хэдэн ч Нобелын шагналтан эрдэмтэд байгаад ч мухардаж байгааг манай хэдэн их мэдэгч сэтгүүлчид гадаадын мэрэгжил нэгт нөхдийнхөө бичсэнийг уншиж,ойлгодоггүй юм шиг байна.Ард иргэдийг зөвөөр ухааруулж,ухамсарлуулж ойлгуулах талаар сэтгүүлчид маань бага ажиллах юм даа.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шилээ (192.82.73.173)
    Халдвар ихэсвэл ашиг олох хүмүүс байна. Тэднийг олж хазаарлах хэрэгтэй. Ийм их ажлыг шороотой хутгалаа. Наранбаатарын санаа бол Хятадад батлагдсан жишээ. Санаанаасаа зохиогоогүй. Дэлхийд нам дарсан туршлага зөвхөн Хятадад л байна. Хатуу хөл хорионоос шууд задгай тавьсан нь л буруу. Ийм зөвлөлгөөнийг Наранбаатар өгөөгүй. Эндээс л халдвар ихэсвэл ашиг олох хүмүүсийг хайх хэрэгтэй гээд байгаа юм.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.73)
    Одоо өдөрт 800 гаруй шинэ халдвар илэрч байхад эмнэлгийн хүчин чадал дутагдаад эхэлчихсэн, ойрын үед 1000 давахад яах улс вэ, бид??? Эмнэлгийн ажилтны дутагдалд орвол вакцинжуулалт ч явахаа болино!! ОХУ, БНХАУ-аас эмнэлгийн туслалцаа гуйх юм уу??? Нэг арга бодохгүй бол болохоо байлаа шүү, Оюун-Эрдэнээ??!!! Чамд ер нь бодож төлөвлөж байгаа үр дүнтэй арга хэмжээ байна уу, нөхөөр???
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    22 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    51 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    1 цаг 2 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    1 цаг 11 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    1 цаг 24 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    1 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгнө
    1 цаг 39 мин
  • НҮБ хиймэл оюуны хөгжлийг зохицуулах дэлхийн комисс байгууллаа
    1 цаг 55 мин
  • Хорт хавдраа даван туулсан Торстейн Трээн "Тур де Франц-2026" уралдаанд тэргүүллээ
    2 цаг 2 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
    2 цаг 19 мин
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    17 цаг 2 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    17 цаг 26 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    18 цаг 31 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    18 цаг 43 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    19 цаг 58 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    20 цаг 8 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    20 цаг 19 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    20 цаг 21 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    20 цаг 39 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
24 баримт
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК