Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн хурандаа Л.Мандах: “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын сургалтын хөтөлбөрийн эмэгтэй элсэгч бүртгэхгүй

2021-4-23
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын  14 хөтөлбөрт элсэгчдээ бүртгэж эхлээд байна. “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын сургалтын хөтөлбөрийн талаар Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Л.Мандахаас тодрууллаа.


-Ярилцлагаа Дотоодын цэргийн албаны тэнхимийн  үндсэн чиг үүрэг, онцлогийн талаар мэдээллээр эхлэе ?
-Манай  тэнхим “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, албаны тактик-тусгай бэлтгэл, Дотоодын цэрэг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх үндсэн чиг үүрэгтэй. Мөн “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Мөрдөх алба-эрх зүй”, “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” зэрэг бакалаврын сургалтын хөтөлбөрт тусгагдсан “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл”, “Тактик, тусгай бэлтгэл”, “Албаны байр зүй” зэрэг хичээл сургалтыг зохион байгуулдаг.
Цагдаагийн байгууллагын захиалгаар бакалавр зэрэгтэй дотоодын цэргийн офицер бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, дотоодын цэргийн алба-ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, сонсогчдыг чадваржуулах сургалт, танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг дотоодын цэргийн анги, салбарыг түшиглэн явуулах чиглэлээр Дотоодын цэргийн штабтай хамтран ажилладаг.
-“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцахаар бүртгүүлж байгаа иргэддээ хөтөлбөрийнхөө  талаар товч танилцуулна уу?
-“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” сургалтын хөтөлбөрийн хувьд дотоодын цэрэгт хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх цогц чадамж бүхий офицер алба хаагчийг бэлтгэхэд чиглэдэг.
“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” хөтөлбөрийг төгсөгч нь дэслэгч цолтой, дотоодын цэргийн анги, салбарт харуулын дарга, эргүүлийн офицер, салааны захирагчийн албан тушаалд шууд томилогдон ажилладаг тул улсын онц чухал обьектыг хамгаалах үндсэн чиг үүргийн зэрэгцээ нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг тусгай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байхын зэрэгцээ цэргийн эрдэмд шамдан суралцах явдлыг зорилго болгодог юм. Ийм учраас сургалтын хөтөлбөрийн агуулгад дээд боловсролын суурь хичээлүүдээс гадна аюулгүй байдал судлалын, эрх зүйн, цагдаа судлалын болон цэргийн ухааны суурь хичээлүүд, дотоодын цэргийн албаны мэргэжлийн хичээлүүдийг судлахаар тусгасан байдаг.
2021-2022 оны хичээлийн жилд “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” хөтөлбөрийн өдрийн сургалтад 25 эрэгтэй элсэгчийг элсүүлэн суралцуулна. Элсэлт “Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу зохион байгуулагдана. Энэ журамд заасан эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил, ярилцлагад тэнцсэн, ял шийтгүүлж байгаагүй, 17-25 хүртэлх насны, эрэгтэй элсэгч байна. Энэ хичээлийн жилийн хувьд энэ хөтөлбөрт эмэгтэй элсэгч суралцах боломжгүй.
-Энэ хөтөлбөрт элсэхийг хүсэгч ямар шалгуур, шаардлагыг хангасан байх ёстой вэ? Элсэлтийн шалгалт хэрхэн зохион байгуулагдах вэ?
-“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” хөтөлбөрийг сонгон цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын суурь нийгмийн тухай мэдлэг, хавсрага бусад хичээлийн онооны нийлбэрээр эрэмбэлж жагсаана. Энэ жагсаалтын эхний 35-д багтсан иргэд нэмэлт шалгалтад орох эрхтэй  юм. Нэмэлт шалгалт, сорилд тэнцсэн, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн тангараг өргөсөн 25 элсэгчийг элсүүлэн суралцуулна. Энэ талаар элсэлтийн шалгалтын журмын тавдугаар зүйлд тодорхой заасан байгаа.   
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудсаар элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлнэ. Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 500 , элсэлтийн ерөнхий шалгалтын аль нэг хичээлээр 480 онооноос доошгүй оноо авсан байх шаардлагатай. Цахим бүртгэлд  бүртгүүлэхдээ зарлагдсан хөтөлбөрүүдээс зөвхөн нэг хөтөлбөрийг л сонгон бүртгүүлэх учраас мэргэжил сонголтоо хариуцлагатай хийх үүднээс 1000-1500 үгтэй эсээ бичиж цахимаар хавсарган ирүүлнэ.
-“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” хөтөлбөрийг сонгон суралцахын  давуу тал нь юу вэ?
-Дотоодын цэрэг нь 1922 оноос Тусгай салаа, 1924 оноос Тусгай суман, 1929 оноос штаб, Тусгай дивиз, 1936 оноос штаб, тусгай хороо болон өргөжиж, 1936 оноос Дотоод явдлын яамны харъяанд, 1959 оноос Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хилийн ба дотоодын цэргийг удирдах газрын бүрэлдэхүүнд, 1990 оноос Цагдаагийн ерөнхий газрын харъяанд үйл ажиллагаа явуулж ирсэн, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй, төрийн цэргийн байгууллага юм.
Энэ байгууллага нь тайван цагт Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох болон хуулиар тогтоосон бусад чиг үүргийг бие даан хэрэгжүүлж, дайны байдал зарламагц зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.
“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” сургалтын хөтөлбөрийг сонгон суралцсанаар төрийн тусгай алба болох дотоодын цэргийн мэргэжил эзэмшиж, аюулгүй байдлын бакалавр зэрэгтэй төгсөх тул Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.5-д зааснаар сургалтын зардлыг төр хариуцаж, офицерийн албанд шууд томилдог. Мөн сонсогчоор суралцсан хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулж, цэргийн алба хаасанд тооцдог зэрэг олон давуу талуудыг дурьдаж болно. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Дотоодын цэргийн албаны бахархалт үйлсийг залгамжлан үргэлжлүүлэх офицер бүрэлдэхүүний эгнээнд нэгдэж, нэр төртэйгээр алба хаах боломжийг өөртөө бий болгох нь энэ хөтөлбөрийн хамгийн чухал давуу тал юм.
Та бүхэн элсэлтийн шалгалтын үйл явцын талаар Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn, дотоодын цэргийн алба, үйл ажиллагааны талаар Дотоодын цэргийн штабын internal-troops.police.gov.mn цахим хаягаар тус тус мэдээлэл авах боломжтой.
-Танд   баярлалаа. Ажлын амжилт хүсье

 

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    6 цаг 16 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    10 цаг 32 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    11 цаг 11 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    11 цаг 33 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    11 цаг 46 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    11 цаг 49 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    12 цаг 3 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    13 цаг 7 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    13 цаг 47 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    14 цаг 10 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    14 цаг 42 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    15 цаг 9 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    15 цаг 12 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    16 цаг 10 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    16 цаг 10 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    16 цаг 31 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    16 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    16 цаг 54 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    17 цаг 32 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    17 цаг 38 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК