Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдсэн гэдгийг тэд онцлов. Харин захиалагчаар нь хэнийг нэрлэв

2021-5-11
0
ЖИРГЭХ

Монголын Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсан амь насаа алдаад хэдийнэ 23 жилийн нүүр үзжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл захиалагч хийгээд жинхэнэ алуурчид нь ил болоогүй байгаа гэх. Улс төрийн сонгууль бүрийн өмнө сөхөгдөж, шоу болдог эл хэргийн үнэн мөнийг олж илрүүлэхийг ард түмэн туйлаас их хүсэж буй. 

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бүх шатны шүүхээс ял сонссон. Тэднийг Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдсэн гэдгийг хохирогчийн ар гэр болон албаны олон хүн хэлдэг.

Энэ жил С.Зориг агсны төрсөн өдрөөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөр талийгаачийн ар гэрийнхэн болох төрсөн ах С.Баяр, дүү С.Оюун нар мэдэгдэл гаргасан билээ. Тус мэдэгдэлд, С.Зоригийн амь насыг онц эрцгийгээр хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт ч ихээхэн эргэлзэж байгаагаа бид тухайн үед мэдэгдэж байсан билээ. 

Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэр бидний зүгээс үзэж байна.

Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг, цаашид ч гэсэн энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг юм" хэмээсэн байв. 

Тэгвэл ХЗДХ-ийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ч мөн С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдлэж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдсэн болохыг өчигдөр дахин мэдэгдэв.

Тэрбээр, "Би 2016 оны гуравдугаар сараас хойш хэлмэгдсэн иргэдийн асуудлаар хөөцөлдөж байгаа хүн. Ямар нэгэн баян тарган, эрх мэдэлтэй хүмүүсийн хойноос бус, хэлмэгдсэн гэдгийг нь маш сайн мэдэж байгаа учраас би хөөцөлдөөд байгаа юм.

Одоо баасан гарагт энэ хэрэгт холбогдолтой Дээд шүүхийн хурал болно. Шүүх яаж шийдэхийг харъя. Яргалсан гэдэг нь ойлгомжтой болсон" гэдгийг онцолсон. 

Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар, хамжигчаар Б.Булганыг татсан

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мөн Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар, хамжигчаар Б.Булганыг татсан болохыг тодотгов.

Тэрбээр "Энэ хэрэгт Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Хамжигчаар нь Б.Булганыг татаж, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй тавьсан. Хамтрагчаар нь А.Ганхуяг гэдэг хүнийг татсан. Мөн л тогтоож чадаагүй. Найман сар хориод сулласан. 

2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насанд халдсан гэж яллагдагчаар "нотлогдож байгаа" гэдэг үгтэйгээр татчихаад 20 хоногийн дараа "нотлогдоогүй" гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож байсан.

Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш л Э.Бат-Үүлийн талаар ярьж эхэлсэн. Ийм юм байгаа учраас би хүн хэлмэгдүүлсэн гэж тууштай тэмцэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. 

Ядаж л  Ц.Амгаланбаатар нь элдэв юм яриад байгаа бол Э.Бат-Үүлийг байцаах ёстой биз дээ. Гэтэл байцаагаагүй. Зөндөө юм байгаа. Э.Бат-Үүлийн талаар Ц.Амгаланбаатарын ярьсан бүх зүйлийг би тэр сонин дээр бичсэн. Болсон бүх зүйлийн талаар би нэг бүрчлэн юуг ч нуулгүйгээр бичсэн. Тэнд байгаа үг болгон үнэн учраас хариу юу ч хэлж чадахгүй байгаа байхгүй юу. Одоо шүүхийнхэн энэ асуудлыг яаж эцэслэн шийдэх юм. Би мэдэхгүй байна. Эргэлзээ байсан бол би ийм итгэлтэй үг хэлж чадахгүй.

2016 оны есдүгээр сард Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа "Намайг яллагдагчаар татчихлаа" гэж ярилцлага өгч байсан. Энэ үнэн шүү" гэв.

 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.16)
    "Халдвал Хар халзанд нь" гэгчээр Нямдорж очиж очиж Бат-Үүлийг "захиалагчаар" тодруулж байгаа нь мань хүн өөрөө энэ хэрэгт айхтар ноцтой амин сонихолтойг харуулж байна биш үү??? Тийм л нотолгоотой юм бол Нямдорж 5 удаа Хуулийн сайд байхдаа Бат-Үүлийг аль эрт шоронд хийчихгүй юугаа хийж байсан хүн бэ??? Гэмт хэрэгтнийг нуун дарагдуулсан болж таарах нь ээ?!?!
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    8 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    14 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    23 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замыг энэ сарын 12-ныг хүртэл хаалаа
    23 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
    55 мин
  • Л.Одсайхан: Эмэгтэй хүн ээж болохдоо баярладаг шиг, наадамд түрүүлсэн мөч хамгийн сайхан байсан
    55 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
    1 цаг 18 мин
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    1 цаг 19 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
    1 цаг 38 мин
  • Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа сурын талбайд эхэлнэ
    2 цаг 2 мин
  • Хөлбөмбөгийн мангас, гоолын машин Эрлинг Холандын түүх
    2 цаг 6 мин
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    16 цаг 15 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    16 цаг 47 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    17 цаг 3 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    17 цаг 29 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    18 цаг 50 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    19 цаг 26 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    19 цаг 29 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    19 цаг 35 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    19 цаг 40 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК