Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ

2021-5-11
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Фридрих Эбертийн сантай хамтран “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтыг өнөөдөр (2021.05.10) зохион байгууллаа.

Цахим уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт-тэнцлийг хангах чухал зохицуулалтууд орсон. Иймээс Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталснаар парламентын хяналтын үр нөлөөг сайжруулах, хянан шалгах үйл явцыг зохицуулах, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлуудыг тодорхой болгох ач холбогдолтой” хэмээн онцлоод хоёр талт найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн ХБНГУ-ын Бундестаг болон парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд хамтран ажилладаг Фридрих Эбертийн сангийнханд талархлаа илэрхийллээ.

“Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Цогтбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа, Ж.Эрдэнэбат, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон Тамгын газрын ажилтнууд, хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүн, доктор Фритц Фелгэнтрой, Бундестагийн гишүүн, Бундестагийн Дижитал хөтөлбөр хорооны дарга, “Wirecard”-ын санхүүгийн луйврын хэргийг мөрдөн шалгах түр хорооны гишүүн Йэнс Циммерманн, ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хууль зүйн доктор, профессор Херта Дойблер-Гмелин, ХБНГУ-ын Парламент судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Данни Шиндлэр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар оролцож, хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд болон мөрдөн шалгах түр хорооны зохицуулалтын талаарх өөрийн орны туршлагаас хуваалцав.

Бундестаг Засгийн газрын үйл ажиллагаанд олон арга хэлбэрээр хяналт тавьдаг. Үүний нэг хэлбэр нь Хяналтын хороо байгуулах юм. Хяналтын хорооны гишүүд асуулга асуух, бичиг баримттай танилцах, нотлох баримтуудыг судлах, гэрч дуудах гэх мэт арга хэмжээг авч ажилладаг байна. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хяналтын хороог байгуулдаг бөгөөд Бундестагийн гишүүдийн дөрөвний нэгийн саналаар буюу Бундестагийн 630 гишүүний 158 нь дэмжсэн тохиолдолд Хянан шалгах хороог байгуулдаг байна.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах”-д Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглээд, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаад ХБНГУ-ын Элчин сайдын яам, Фридрих Эбертийн сан болон хэлэлцүүлэгт оролцож туршлагаа солилцсон ХБНГУ-ын Бундестагийн гишүүд, эрдэмтэн судлаачдад талархлаа илэрхийлэв.

Фридрих-Эбертийн сан нь дэлхийн 100 гаруй оронд суурин төлөөлөгчийн газартай бөгөөд хүний эрхийн төлөөх бодлогыг дэмжих, иргэдэд улс төрийн боловсрол олгох, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн ардчиллын үнэт зүйлд хувь нэмрээ оруулахыг зорьдог байгууллага юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    8 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    15 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    23 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замыг энэ сарын 12-ныг хүртэл хаалаа
    23 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
    55 мин
  • Л.Одсайхан: Эмэгтэй хүн ээж болохдоо баярладаг шиг, наадамд түрүүлсэн мөч хамгийн сайхан байсан
    55 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
    1 цаг 18 мин
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    1 цаг 19 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
    1 цаг 38 мин
  • Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа сурын талбайд эхэлнэ
    2 цаг 3 мин
  • Хөлбөмбөгийн мангас, гоолын машин Эрлинг Холандын түүх
    2 цаг 6 мин
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    16 цаг 15 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    16 цаг 47 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    17 цаг 3 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    17 цаг 29 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    18 цаг 50 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    19 цаг 26 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    19 цаг 30 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    19 цаг 35 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    19 цаг 41 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК