зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Сувилахуйн мэргэжилтнийг чанартай, хүртээмжтэй бэлтгэхэд төрийн бодлого чиглэгдэх ёстой

2021-5-12
0
ЖИРГЭХ

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сувилагч тандаа баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын хариу арга хэмжээний тэргүүн эгнээнд явж, үнэлж баршгүй гавьяа байгуулан ажиллаж байгаа Монголын нийт сувилагч мэргэжилтнүүддээ орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр-Олон улсын сувилагчдын өдрийн  баярын мэнд хүргэж, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.

Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4 хувийг сувилагч, 3.5 хувийг бага эмч, 3.5 хувийг эм найруулагчид эзэлж,  нийт 13.112 сувилагч, мэргэжилтэний 46,3 хувь нь дипломын, 47.8 хувь нь бакалаврын боловсролтой, 20,4  хувь  нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй, боловсролын докторын зэрэгтэй 15, магистрын зэрэгтэй 171 сувилагч, мэргэжилтэн ажиллаж байна.

Нийт эмнэлгийн мэргэжилтнүүдийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд сувилагчдын тоо жил бүр 400-500-аар, эх баригчдын тоо 40 орчмоор тус тус нэмэгдэж байна. Түүнчлэн сувилахуйн салбарт янз бүрийн хугацаагаар мэргэшүүлэн бэлтгэсэн 780 гаруй хүн туслах сувилагчаар ажиллаж байна.

Сүүлийн хоёр жил шахам хугацаанд дэлхий нийтээрээ коронавируст халдварын цар тахалын нөхцөлд ажиллаж, амьдарч, 5 дугаар сарын 11-ний байдлаар дэлхийн 226 улсад коронавируст халдвар тархаж, өвчилсөн иргэдийн тоо 155,7 саяд хүрч, 3,2 сая хүн нас барж, түүний дотор Монгол Улсад 45,936 тохиолдол бүртгэгдэж, 179 хүн нас бараад байна.

Энэхүү халуун цэгт амь нас, эрүүл мэнд, эцэг эх, гэр бүл, хайртай бүхнээ  умартан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, мятрашгүй их тэвчээр, зориг гарган манлайлан зүтгэж байгаа эрүүл мэндийн ажилтан Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд дэлхийн хэмжээнд 129,0 сая хүн, Монгол Улсын хэмжээнд 34,230 хүн эдгэрч хэвийн амьдралд шилжээд байна.

Энэ бол коронавируст халдварын халуун цэгт өдөр бүр дайчлагдан ажиллаж байгаа 56 мянга гаруй  эмнэлгийн мэргэжилтэн, 13112 сувилагчдын маань хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж, Та бүхэндээ баяр хүргэж байна.

Сувилагч мэргэжилтэн бол өвчтөн, үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж, үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг энэрэнгүй үйлстэн билээ. Өнөө үед сувилагч мэргэжил Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн жагсаалтын хоёрт бичигдэж, сувилагчийн мэргэжил олон улсын түвшинд хамгийн сайн хийгдсэн робот ч орлож чадахгүй мэргэжил хэмээн өргөмжлөгдөж байна. Түүнчлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр эмч, сувилагчийн харьцаа багадаа 1:3 байх нь зохистой гэж үзсэн бол өндөр хөгжилтэй орнуудад уг харьцаа 1:4;1:8 болж сувилахуйн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам нэмэгдэж байна. Энэ бол сувилагчдын мэргэжил олон улсад нэр хүндтэй, хэрэгцээ өндөртэйг харуулж, энэ хэрээр цалин урамшуулал өндөр түвшинд үнэлэгдэж байна.

Харьцуулж үзвэл манай улсад эмч сувилагчийн харьцаа дөнгөж 1:1,4 байгаа төдийгүй эрүүл мэндийн салбарт тэдний гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг дутуу үнэлэх, ингэснээрээ мэргэжлийн үнэлэмжийг бууруулах хандлага байсаар байна. Сувилахуйн мэргэжилтнүүдийн дийлэнх нь цалингийн зээлтэй, ажлын ачаалал нь авч буй цалин, урамшуулалтай дүйцэхгүй байгаа нь тэдний ажлын байран дахь сэтгэл ханамж, ажиллах урам зориг, сэтгэлзүйн байдалд сөргөөр нөлөөлж байна.

Бодлогын яамнаас хууль эрх зүйн шинэчлэлт, олон улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн бодлого, стратегийн чиглэлүүдийг гарган ажиллаж байгаа ч байгууллагын түвшинд  хэрэгжилт сул, хэрэгжүүлж ажиллах сувилахуйн мэргэжлийн манлайлагчид цөөн байна. Сувилахуйн мэргэжилд хандах нийгмийн төдийгүй төрийн бодлогын хандлагыг өөрчилж, сувилагч бэлтгэн гаргаж буй боловсролын байгууллагууд орчин  үеийн шинжлэх ухааны түвшинд бэлтгэгдсэн сувилагч мэргэжилтнийг сургах, тэр  мэргэжилтнүүд нь төгсч гараад чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг стандартын өндөр түвшинд хүн амд үзүүлдэг тогтолцоог цогцоор нь бий болгох шинэчлэлийг хийх хэрэгтэй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарласан 72 дугаар Ассамблейгаас уриалсан сувилахуйн чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтыг мөрдлөг болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилагч мэргэжилтнүүдийн цалин хангамжыг нэмэгдүүлэх, үүний тулд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог тууштай нэвтрүүлж, ажлын гүйцэтгэл үр дүнтэй уялдсан цалин урамшуулал олгох, тэдний мэргэжил боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, сувилахуйн мэргэжилтнийг чанартай, хүртээмжтэй бэлтгэхэд төрийн бодлого чиглэгдэх ёстой гэж үзэж байна. Энэхүү зорилтыг Монголын төр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Эрхэм сувилагчид аа,

Та бүхэнд болон та бүхний гэр бүл үр хүүхдүүдэд Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, эзэмшсэн мэргэжилдээ хариуцлагатай, ёс зүйтэй хандаж, амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл саруул байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ жил "Чингис хаан одон"-г ямар эрхэмд гардуулах бол?
    24 мин
  • Баасан гарагт томоохон зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана
    16 цаг 0 мин
  • "Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ
    16 цаг 26 мин
  • Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
    17 цаг 2 мин
  • Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
    17 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзлаа
    18 цаг 17 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    19 цаг 10 мин
  • “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
    19 цаг 23 мин
  • ФОТО: “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт боллоо
    19 цаг 37 мин
  • 207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    20 цаг 8 мин
  • ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын "Сүүлчийн нүүдэлчид" хөрөг номын нээлт Швейцарын холбооны улсын Женев хотод боллоо
    20 цаг 27 мин
  • МИАТ: Бангкок чиглэлийн нислэг нээгдлээ
    20 цаг 38 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна
    20 цаг 53 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    21 цаг 10 мин
  • МАН-ын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй бага хурал өнөөдөр хуралдана
    21 цаг 32 мин
  • Монгол Улс Хүлэмжийн хийн ялгарлыг 30,3 хувиар бууруулах амлалт, бодлогоо танилцуулна
    22 цаг 3 мин
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
    22 цаг 8 мин
  • Улс тунхагласан ойн баярт зориулсан бөхийн барилдаан 33 дахь удаагаа болох гэж байна
    22 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа
    22 цаг 25 мин
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
    22 цаг 30 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК