
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг энэ сарын 26-нд бүх нийтээр тэмдэглэнэ. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан түүхт өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан 33 дахь удаагаа зохиогдоно. Тодруулбал, уг барилдаан энэ сарын 21-ны баасан гарагт 11 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Дашрамд сонирхуулахад, манай улс Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар нийгэм, эдийн засгийн олон чухал ололтыг авчирсан юм.
Энэхүү эх хуулиар Монгол орны газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрх чөлөөг хүйс үл харгалзан баталгаажуулсан Азийн анхны улс хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой.
Л.Баяр




















































