
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр байна.
Улаанбаатар хот орчмоор: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.





















































