Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг. Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлт буюу хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянан хэлэлцэж байгаа юм.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 185 дугаар тогтоолтой Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэж буй.
Шүүх хуралдаан хаалттай явагдаж байна. Шүүгчээс татгалзсан татгалзлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүлээж аваагүй, шүүх хуралдаан үргэлжилж бна.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)