Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дашмаа: Санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжгүй гэдгийг хэрэг шалгах явцад тогтоосон

2021-5-24
0
ЖИРГЭХ

Ардчилсан нам (АН)-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт 4:11 уулзалт, хэвлэлийн хурал зохион байгуулдаг. Өнгөрсөн долоо хоногийн эл мэдээллийн цагийн үеэр иргэн Г.Ган-Очир оролцож, “Сонгуулийн санал хураах цахим машиныг хакерддаг хэргийг хохирогчгүй хэмээн хаасан” гэсэн мэдээлэл хийсэн билээ. Түүний яриад буй хэргийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.


АН-аас энэ сарын 20-нд зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр иргэн Г.Ган-Очир “Сонгуулийн саналын “хар машин”-ыг хакерддаг хэргийг прокуророос хохирогчгүй гээд хаасан” хэмээн мэдээлсэн. Мөн тус намынхан “Энэ бол хохирогчгүй хэрэг биш. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд санал өгсөн иргэд, нэр дэвшигчид хохирсон. Хохирогчтой хэрэг учраас дахин шалгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Хэргийг яагаад хохирогчгүй гэж хаасан юм бэ?

Энэ хэргийг прокуророос “хохирогчгүй” гэж хаасан гэсэн ташаа мэдээлэл гарсан. Ер нь хуульд хэргийг “хохирогчгүй” гэж хааж шийдвэрлэх үндэслэл байдаггүй. Харин гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яллагдагч, шүүгдэгч нас барсан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан таван үндэслэлээр хааж, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг.

Тэгвэл ямар үндэслэлээр хэргийг хаасан юм бэ?

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд зааснаар иргэд нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг төрийн байгууллагаас авах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч эрүүгийн хэргийн талаар нийтэд мэдээлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэх, хэвлэлээр ил гаргах зэрэгт тодорхой хязгаарлалт тавьдаг. Тиймээс боломжтой хэмжээнд тайлбар өгье.

Хэргийг хаасан үндэслэлийг хэлэхээс өмнө чухам ямар асуудлыг шалгасан талаар товч тайлбар хэлэх нь зүйтэй байх. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сонгуулийн санал хураалтын автоматжуулсан системд нөлөөлж сонгуулийн дүнг өөрчилж гаргана гэж бусдаас мөнгө авсан байж болзошгүй” гэж нэр бүхий иргэдийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт гомдол, мэдээлэл гаргасан байдаг.

Уг гомдол, мэдээллийн дагуу ТЕГ-аас шалгалт хийхэд тухайн иргэд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй.

Мөн энэ шалгалтаар сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжгүй гэдгийг тогтоосон. Иймд ТЕГ-аас “Бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэж үзсэн. Тиймээс тус газрын харьяалан шалгах асуудал биш учраас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтэст шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгахад иргэд МАН болон АН-ын албан тушаалтнуудад “2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд серверийг хакердан нөлөөлж чадна” гэж худлаа ярьж их хэмжээний мөнгө шаардсан боловч ямар нэгэн хөрөнгө, мөнгө авч чадаагүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бусдыг залилах үйлдэл хийсэн ч хэн нэгний эрх ашигт бодитой хохирол учруулаагүй учраас хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаах саналтай Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ирүүлсэн. Тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэргийг хянаад, мөрдөгчийн санал үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-4 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Тэгэхээр “Сонгуулийн санал тоолох машиныг хакердаж чадна” гэж залилсан хүмүүстэй уулзсан хоёр намын албан тушаалтнууд өөрсдөө төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан юм биш үү. Энэ талаар шалгасан уу?

Эдгээр намын албан тушаалтнуудын хувьд “Сонгуулийн санал тоолох машиныг хакердаж чадна” гэсэн хүмүүстэй аль нэг намын захиалгаар явж байж болзошгүй гэж үзэн, ямар намаас ийм зүйл сэдсэн бэ гэдгийг нь мэдэх, тандах зорилгоор уулзсан гэдгийг хэргийг шалгаад тогтоосон байна.

Иргэн Г.Ган-Очирыг хэргийн хохирогч, оролцогч биш учраас хавтаст хэрэгтэй танилцуулахгүй гэсэн юм уу?

Ийм мэдээлэл бас гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэргийн оролцогч гэдэг. Эдгээр хэргийн оролцогч л хэргийн материалтай танилцах эрхтэй. Иргэн Г.Ган-Очирын тухайд дээрх хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн учраас хэргийн материалтай танилцах боломжгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Teхник техинологи хурдцтай хөгжиж байгаа үед IT мэргэжилтэй орчин үеийн мэргэжилтэнгүүд 10 жилийн өмнөх төхөөрөмжийг толгой өвдөхгүй хакердах чадвартай ш дээ??? Ямар ч төхөөрөмж алдаа байдаг, тэгээд найдвартай гээд юунд итгэлтэй хэлнэ вэ??? (202.21.108.18)
    Zochin
    2021 оны 05 сарын 26 | Хариулах
  • хуульч (24.10.158.175)
    Энэ удаа бүх саналыг гараар тоолно шүү дээ.Санаа зоволтгүй.
    2021 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (83.20.240.102)
    Garaar davhar tooljoo ene nohor PC mededgui hun bn
    2021 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    5 цаг 8 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    9 цаг 24 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    10 цаг 3 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    10 цаг 25 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    10 цаг 38 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    10 цаг 41 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    10 цаг 55 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 59 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    12 цаг 39 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    13 цаг 2 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    13 цаг 34 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    14 цаг 1 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    14 цаг 4 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    15 цаг 2 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    15 цаг 2 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    15 цаг 23 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    15 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    15 цаг 46 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    16 цаг 24 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    16 цаг 30 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК