Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дашмаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараасан байж болзошгүй гомдлыг шалгаж байна

2021-6-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа. 


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс сонгууль дуусах хүртэлх хугацаанд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хэчнээн гарсан бэ? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 7 бүртгэгдсэн байна. Үүнээс Цагдаагийн байгууллага 5, Тагнуулын байгууллага 2 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд орон нутагт 2, бусад нь Нийслэлд гарсан. Эдгээрээс 2 нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан, худал мэдээлэл тараасан гэсэн агуулгатай, бусад нь “бэлэн мөнгө тараасан байж болзошгүй” гэсэн гомдол, мэдээлэл байгаа. Одоогоор эдгээр гомдол, мэдээллүүдийг шалгах ажиллагаа хийгдэж байна. 

-Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн хэрэг хэд гарсан бэ?  

-Иргэд, хуулийн этгээдээс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй нийт 80 гомдол, мэдээллийг гаргасан. Үүнээс 78.8 хувь нь Нийслэлд, 21.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт 10, Баянгол дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 4 бүртгэгдсэн.

Харин Хөвсгөл аймагт 3, Говьсүмбэр, Увс аймгуудад тус бүр 2, Налайх дүүрэг, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий аймгуудад тус бүр 1 зөрчил бүртгэгдсэн. Бусад газруудад Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Сонгуулийн үеэр бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 36.2 хувийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 2.5 хувьд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Одоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа 45 гомдол, мэдээлэл байна. 

Нийт бүртгэгдсэн зөрчлийн гомдол, мэдээллийн 50 гаруй хувь сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургаан сарын 9-ний өдөр бүртгэгдсэн байсан.

-Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн шинжтэй нийт гомдол, мэдээллийн дийлэнх хувийг ямар төрлийн зөрчил эзэлж байна вэ? 

-Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хууль зөрчих зөрчилд нийт 36 төрлийн зөрчил хамаардаг. Үүнээс  “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн, харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан”,  “Сонгогч нь санал авах байрнаас гарахдаа саналын хуудас авч гарсан, саналын хуудсанд  тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн” гэсэн Зөрчлийн  тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16, 30 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 39 бүртгэгдсэн нь хамгийн их байна. 

Мөн “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан”, “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад  хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сурталчилгаа явуулсан” гэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл тус бүр 8 бүртгэгдсэн.

Бусад нь “Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан”,  “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн”, “Хүн, хуулийн этгээд нь сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийсэн”, “Сонгуулийн сурталчилгаанд хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан, эсхүл бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан” зэрэг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүд байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    5 цаг 9 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    9 цаг 25 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    10 цаг 4 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    10 цаг 26 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    10 цаг 39 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    10 цаг 42 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    10 цаг 56 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 0 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    12 цаг 40 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    13 цаг 3 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    13 цаг 35 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    14 цаг 2 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    14 цаг 5 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    15 цаг 3 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    15 цаг 3 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    15 цаг 24 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    15 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    15 цаг 47 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    16 цаг 25 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    16 цаг 31 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК