
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19,20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг хэлэлцэж буй юм. Энэ үеэр:
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улс иргэдээ амьд явах эрхээр хангах ёстой. Хэрэв чадахгүй бол эмчилгээний эмийг нь үнэгүй өг л дөө. 2021 оны улсын төсвөөс өчнөөн мөнгө гарын салаагаар урсгасан шүү дээ. Халдварын улмаас амиа алдсан иргэд Төв талбайд зул өргөхөөр цагдаа нар очоод дарамтлаад байх юм. Үүн дээр ХЭҮК нь дуугарахгүй таг чиг.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Халдвар авсан хүнтэй хүнлэг бус харилцах, тэр дундаа ялгаварлан гадуурхах үзэгдэл нийгэмд маш их байна. Хөвсгөл аймгийн иргэн над руу холбогдоод “Халдвар авсан айл, өрхийн гэрийн хаягийг зурагжуулаад, аюултай бүс мэтээр хандаж байна” гэсэн гэв.
У.Тэргэл





















































Сэтгэгдэл (2)