
Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тодотгол болон бондын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ онд эдийн засгийн өсөлт хангалттай биш байгаа ч мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байна.
Инфляц 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн орлого 97.2, зарлага 84.5 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт. Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байна гэсэн төсөөлөл гарлаа. "Оюутолгой"-гоос нэг их наядын орлого орж ирсэн. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг зарцуулна" гэв.





















































Сэтгэгдэл (1)