Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон нутгийн удирдлагууд наадмаас татгалзаж чадлаа. Харин улс...

2021-6-30
0
ЖИРГЭХ

Коронавирусний халдвар хэдийнэ цар тахлын хэмжээнд хүрч, эрдэнэт хүний алтан амь эрсэдсээр, халдварын тоо тасралтгүй өссөөр байна. Гэсэн ч Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр хэвээр. Бэлтгэл ажил хангагдсаар байгаа нь олны дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэлтэй тулгараад буй. 

Засгийн газраас аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэх эрхийг тухайн орон нутгийн удирдлагуудад олгосон нь оновчтой шийдвэр байв. Учир нь аймгийн Засаг дарга нар эхнээсээ баяр наадам тэмдэглэхгүй, төсөвлөсөн хөрөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулна хэмээн мэдэгдэж, давалгаалаад эхлэв. Эрдэнэт хүний алтан амь, үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг дээдэлж буй тэдэнд иргэд халуун баяр хүргэж, талархал илэрхийлж байна. Өнөөдрийн байдлаар зургаан аймаг баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан талаараа мэдээлээд байгаа юм. Тодруулбал, Өвөрхангай, Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Завхан, Сэлэнгэ зэрэг аймгууд баяр наадам тэмдэглэхгүй байхаар шийдвэрлээд байна.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн талаар аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга А.Ишдорж олон нийтэд мэдээлсэн. Энэ нь ч үнэхээр зөв, олонд үлгэрлэсэн шийдвэр байж чадсан юм. Тодруулбал, энэ онд тус аймгийн үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Гэвч халдварын нөхцөл байдал амаргүй байгаа учир баяр  наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа ээрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт  нэн шаардлагатай тоног төхөөрөж дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдэв.

Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар долоодугаар сарын 01-нээс 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. 

Баянхонгор Аймгийн ИТХ-ын хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2021 онд "Ардын хувьсгалын 100 жил"-ийн ойн Аймаг, сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй хэмээн шийдвэрлэжээ.

Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдахаар болжээ.

Завхан аймгийн хэмжээнд Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэв. Наадамд төсөвлөсөн зардлаараа эмнэлэг, цагдаагийн тоног төхөөрөмжөө сайжруулж, машиныг нь шинэчилжээ. Улмаар өчигдөр эмнэлэг, цагдаагийнханд шинэ машин гардуулан өгсөн байна.

Сэлэнгэ аймаг есдүгээр сарын 1 хүртэл ямар нэг ой баяр наадам тэмдэглэхгүй байхаар болжээ. Өнөөдөр АОК-ийн хурлаар эцэслэн баталж, бусад шийдвэрүүдийг мөн гаргана гэдгээ мэдэгдэв. 

Ийнхүү наадмаас татгалзсан аймаг, сумдын тоо өдрөөр нэмэгдэж байна. Харин улсын баяр наадам хойшлох, цуцлах эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Халдварын нөхцөл байдал хүнд, эрүүл мэндийн салбар туйлдаад байгаа энэ үед баяр наадмыг цахимаар ч тэмдэглэхгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь зүйтэй гэдэг саналыг иргэд уламжилж, "No Naadam" хөдөлгөөнийг хүртэл өрнүүлээд буйг энд дахин онцолъё. 

 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (202.55.188.87)
    Зөв шийдвэр гаргасан Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Завхан аймгийн удмрдлагуудад баяр хүргэе! Эрүүл байвал бусад нь болно.
    2021 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.69)
    Төр засгийн дээд, төв байгууллагын удирдлагууд аймгийн дарга нараас л хульчгар, зориггүй, ухамсаргүй, улс үндэстнээ гэсэн том бодолгүй, өнөө маргаашаа харсан, олон нийтэд таалагдахыг гол чухал болгосон богино бодолтнууд байх юмаа??!!!
    2021 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Бусад аймаг мөн ийм жишгээр Баяр наадамаас ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ.
    2021 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.160.60)
    Энэ жил сумын начин болох миний санаа будаа болов. Корона ч чадаж байна.
    2021 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    19 цаг 15 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    19 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    19 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    20 цаг 19 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    21 цаг 32 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    21 цаг 39 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    21 цаг 41 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Уржигдар 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2026-07-03
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2026-07-03
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    2026-07-03
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    2026-07-03
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    2026-07-03
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    2026-07-03
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2026-07-03
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2026-07-03
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК