Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дипломат албанд салхи сэвэлзэв

2021-7-01
0
ЖИРГЭХ

Гадаад орнуудад шинээр томилох элчин сайд нарын нэрсийг хэлэлцэж дэмжсэнээ Засгийн газар өнөөдөр төрийн тэргүүнд өргөн мэдүүлж, улмаар энэ асуудал УИХ-ын чуулганаар орно. Өмнөх ерөнхийлөгчийн үед хугацаанаас өмнө эргүүлэн татахыг нь татаж, томилгоонуудыг гацаахыг нь гацаан хүнд байдалд оруулаад байсан Монгол улсын дипломат албаны эрэг шураг ийнхүү ном ёсоороо ажиллаж эмхрэх шатандаа орох нь. Ерөнхийлөгч нь дипломат албаа багалзуурдаж байсан ийм явдал урьд өмнө Монгол улсын түүхэнд гарч байсангүй.    

Элчин сайдуудын нэрсийг нэг дор ийм олноор дэвшүүлж байсан явдал мөн өмнө нь гарч байгаагүй юм. Энэ нь өмнөх элчин сайдуудын ажиллах хугацаа дуусгавар болсонтой холбоотой гэхээсээ илүү Гадаад харилцааны яаманд эрчимтэй өрнөж буй шинэчлэл, дипломат албыг цэвэршүүлэх бодлогын хэрэгжилтийн нэг тод томруун илэрхийлэл болов уу.

Ээлжит нэг томилгоо ч төдий бус, Монгол улсын дипломат албаны үйл ажиллагааг зохих гольдрилд нь оруулах алхам, цаашилбал реформын шинжтэй үйл явцын нэг хэсэг гэсэн үг. Сайд нь энэхүү томилгоог улс төрийн эрх ашгаас ангид байлгахыг чармайж энэ байр сууриа тууштай хамгаалсан бөгөөд Засгийн газар ч энэ зарчмыг нь талархан хуваалцаж, шийдвэрийг нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн талаар уг хуралдаанд ойр байсан эх сурвалж мэдээлж байна.   

Дэлхийн аль ч оронд улс төрийн эрх ашиг элчин сайдын томилгоонд зохих хувийг эзэлж байдаг бичигдээгүй хуультай. Гэхдээ энэ хувь хэмжээ их бага байх нь тухайн улсын төр засгийн бодлогын эрүүл саруул байгаа эсэхийн шалгуур ч болох нь бий. Монгол улсын дипломат албаны томилгоонд улс төрийн эрх ашиг ихээхэн жин дарж байсан үе саяхных. Харин энэ удаагийн томилгоонд мерит зарчим баримтлахыг чармайсан байдал 25 элчин сайдын нэрсийг үзэхэд их л тодорхой харагдаж байх аж.

Насны хувьд идэр залуу, мэргэжлийн шалгуур хангасан, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, ГХЯ-ндаа ажиллаж буй арвин туршлагатай дипломатчидыг дэвшүүлсэн нь тэдгээрийн дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн өчигдөр мэдэгдсэнээр, цэвэр мэргэжлийн хүмүүс нийт томилгоондоо даруй 72 хувийг эзэлж байгаа ажээ.

Энэ нь дэлхий нийтийн жишгээр ихээхэн өндөр хувь бөгөөд Гадаад хэргийн сайд анхны томоохон энэ томилгоогоороо элчин сайдад мэргэжлийн хүмүүсийг түлхүү ажиллуулах, дипломат албанд дипломат ажилтнуудыг л дайчлах бодлогоо тунхагласан хэрэг төдийгүй энэ түвшний томилгоонд мэргэжлийнхний оролцоог хангах хувь хэмжээ буюу доод босгыг ийнхүү өндөр тогтоож Монгол улсын гадаад бодлогод хөдөлшгүй жишиг буй болгохыг чармайж байгаа харагдана. Энэ нь бас хараахан шинэ зүйл ч бус, сайдаар томилогдоод удаагүй байхдаа буюу өнгөрсөн 4 дүгээр сард тэрбээр Монгол улсаас хилийн чанадад ажиллах дипломат болон консулын ажилтнуудыг томилохдоо ондоо салбараас хүн орж ирэх бололцоог дангинатал хаасан юм.

Өөрөөр хэлбэл эдгээр албадад ГХЯ зөвхөн мэргэжлийн дипломат ажилтнуудыг суух орны хэлийг эзэмшсэн байдал, төвд ажилласан хугацаа, газар нэгжээс нь ирүүлсэн санал зэрэг олон талын үзүүлэлтийг харгалзан томилсон бөгөөд мөн л эрс шинэчлэлийн шинжтэй энэ арга хэмжээ нь олон нийтийн сонорт төдийлэн хүрэлгүй өрнөсөн билээ. Дөрөвдүгээр сарын энэ томилгоогоор ГХЯ-нд тодорхой илэрсэн шинэчлэл гүнзгийрэн өрнөсөөр эдүгээ харин дараагийн шийдвэрлэх шатандаа гарсан нь 25 элчин сайдын энэ томилгоо болов уу.     

Энэ удаагийн томилгоо тухайн эрэмбээсээ шалтгаалан олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна, энэ нь ч зүйн хэрэг. Олон нийт энэ томилгооны тухайд сэтгэл дундуур байх өнцөг булан цөөн боловч бий нь мөн зүй. Гэхдээ дээр дурдсанчлан, бодит амьдрал дээр мэргэжлийн хүмүүсийн оролцоо энэ томилгоонд өндөр түвшинд хангагдсан нь илэрхий баримттай зүйл бөгөөд энэ хувь хэмжээ нь дэлхий нийтийн тогтсон жишгээс өчүүхэн ч гажаагүй, харин ч харьцангуй өндөр үзүүлэлт болох нь мөн л бодит баримт юм.

Нөгөөтэйгүүр энэ томилгоо нь өөрөө Монгол улсын дипломат албанд амжилттай өрнөж буй эрс шинэчлэлийн чухал илэрхийлэл, нотолгоо болохыг ойлгоход тийм ч хэцүү биш төдийгүй ийн ойлгох нь дипломат алба шинэчлэгдэж цэвэршин Монголын нэр нүүр олон улсад сүүл барилгүй явахыг хэзээнээс хүсч ирсэн олон нийтийн хувьд олзуурхууштай зүйл чухам мөн.

Засгийн газарт буй эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд элчин сайдад нэр дэвшигчдэд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулахыг даалгасан байна. Энэ нь эцсийн бүлэгт монголчуудын эрх ашигт л чиглэсэн алхам болох нь тодорхой бөгөөд гадаад бодлогын амжилт, эцсийн үр дүн явж явж иргэн бүрийн амь амьжиргаанд очиж тусдагийг бодолцвол бид гадаад харилцааны институтийнхээ үйл ажиллагааг энэчлэн эрбхиш мэддэг, алдаа оноог нь ялган хардаг, амжилт олж урагшилж буйг нь талархан дэмжих нь өөрөө монгол хүний л эрх ашигт нийцсэн хандлага мөнөөсөө мөн.

Элчин сайдуудын томилгоо өнөөдөр шинэ Ерөнхийлөгчид өргөн баригдана. Томилогдсоноосоо хойш түүний хамгийн түрүүнд шийдвэрлэж буй асуудал нь энэ болох бөгөөд гадаад харилцаанд онцгой анхаарч байгаагийнх нь илрэл мөн. Монголын дипломат албанд сэвэлзэж буй шинэчлэлийн салхийг ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Ерөнхийлөгч талархан сайшааж, уухайлан дэмжинэ гэдэгт итгэнэ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
Улаанбаатарт 25 градус дулаан байна
No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ккк (202.131.228.131)
    хамгийн харамсалтай томилгооны нэг нь Унгарт байгаа Батбаярыг нэг цагдаагаар солих гэж байгаад л байна. хайран сайхан хэл устай, сэтгэлтэй залуу юмсан. тэндхийн оюутнууд маш ам сайтай байдаг юм даа. энэ цагдаа бид хоёр юугаа хийх вэ дээ, очиж жаал улсын мөнгө идэж ууж байгаад л ирнэ биз, арчаагүй шаарнууд ч юм аа даа.
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • zochin (192.82.76.99)
    Дэлхийн номер нэг,гуравдах хөршийн манлайлагч оронд үүргэвчтэй аялагч\доншууч\ ийг Улсаа төлөөх Бүрэн эрхт элчин сайдаар томилох гэж чичрэн зүтгэж буй Засгийн газар,Гадаад харилцааны яам, түүний сайдыг ямар илэнцэгнийх нь мэрэгжлийн дипломат бодлоготон гэх вэ дээ.Тэгээд бас Дипломат албанд салхи сэвэлзүүллээ.Оруулсан саналыг нь талархаад батлаад явуул ч гэх шиг. Жинхэнэ дипломат бодлоготон мэргэжлийн сайд энэ тэр гэж хувийн компанийх наараа бичүүлээд байгааг нь хар даа.Авилгаар бүхнийг шийддэг,өөрөө хүртэл авилгаар энэ албан тушаалд очсон гэж яригддаг энэ хүүхэнд ичих нүүр гэж юм даанч алга даа.
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • иргэн (66.181.182.20)
    Салхи сэвэлзүүлж хэрэггүй ээ зүгээр л мэргэжлийн хүмүүсийг нь мэрит зарчмаар өндөр шаардлага тавиад л ажиллуул. Салхи сэвэлжүүлж байна гээд салхи цохиулаад өмчлүүлээд байна шүү дээ. Дандаа улс төрийн бөгс долоолдоор томилогдсон улаан галзуу долоон согтуу юмнууд төрийн албыг сэхээнд оруулж байна шүү дээ.
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • ард (64.119.21.107)
    ЦАГДААГ ЭЛЧИН САЙДАД ТОМИЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    18 цаг 8 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    18 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    18 цаг 23 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    19 цаг 12 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    20 цаг 25 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    20 цаг 32 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    20 цаг 34 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Уржигдар 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2026-07-03
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2026-07-03
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    2026-07-03
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    2026-07-03
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    2026-07-03
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    2026-07-03
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2026-07-03
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2026-07-03
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК