Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1,5 сая нийслэлчүүдийн эрх ашгийг дээгүүрт эрэмбэлсэн хууль удахгүй “төрнө”

2021-7-01
0
ЖИРГЭХ

Хот гэх их айл маань өргөжин тэлж, хүн амын өсөлт эрс нэмэгдэж, бүтээн байгуулалт зогсолтгүй өрнөхтэй зэрэгцэн энэ бүхнийг зохицуулах, зангидах, урагшлуулах хууль зайлшгүй шаардлагатай болж ирсэн.  Монгол Улсын хувьд тэртээ 1994 оны долоодугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байдаг. Энэ хуулийг анх батлахад нийслэл маань 117 хороо, 609 мянган оршин суугчтай байсан бол өнөөдөр 173 хороо, 1,5 сая орчим хүн амтай, улсын хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 63 хувь, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэдэг томоохон голомт болжээ.

Тиймээс хүн амынх дийлэнх нь амьдардаг нийслэлчүүдийн эрх зүйн байдлыг шинэчлэх, эдийн засгийн хувьд чадамжтай болгох Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ хэлэлцэхийг нь дэмжээд явж буй. Өөрөөр хэлбэл, эхний босгоо амжилттай давсан гэсэн үг юм.

Аливаа улсын нийслэл хот нь бие даасан гэхээсээ илүү тухайн улсын өнгө төрх болж, гадаадын жуулчдын сонирхлыг татдагийн хувьд түүний эдийн засгийн хөгжлийн бодлогыг тусгайлан авч үзэж, онцлог зохицуулалтын хүрээнд дэмжих олон улсын жишгийн дагуу Монгол Улсын нийслэл хотын хөгжлийг дэмжих төрийн үүргийн талаарх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон Монгол Улсын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах нь нийслэл хотын удирдлагын үүрэг боловч нийслэл хот нь иргэний энэхүү эрхийг бүрэн хангахад чиглэсэн нийгэм, эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаар хязгаарлагдмал явж иржээ. Тиймээс нийслэлд шинэ тутам үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, нөгөө талаас нийслэл дэх давуу талыг ашиглан хөгжүүлэх замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй юм. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн онцлогт нь тохирсон эрх зүйн зохицуулалт, чиг үүргийг нь тодорхойлохгүйгээр аймгийг нийслэлтэй, сумыг дүүрэгтэй адилтгах байдлаар удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгааг зарим тодорхой харилцаанд өөрчилж, нийслэл хотын эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн нь оновчтой шийдэл юм.

Хуулийн төсөл долоон бүлэг, 51 зүйлтэй.

НИЙСЛЭЛ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН АСУУДЛАА БИЕ ДААН ШИЙДДЭГ БОЛНО

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдах шалтгаан:

  • Нийслэл эдэлбэр газартай, эдэлбэр  газар нь бүсчлэл, дүрэмтэй  байх бөгөөд  бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлахаар тусгажээ.
  • Түүнчлэн нийслэл хот нь хотын аж ахуйн асуудлаарх тодорхой чиг үүрэг буюу нийслэлийг хөгжүүлэх сангийн менежмент, авто замын  түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт, орчны аюулгүй байдал, хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, хүн амын ундны болон ахуйн хэрэглээний төвлөрсөн усан хангамж, хэсэгчилсэн инженерийн хангамж, ус, дулаан, цахилгаан хангамж, гадна болон явуулын зар сурталчилгааны зохицуулалт, хяналт зэрэг бусад чиг  үүргийг бие даан  хариуцан хэрэгжүүлэх.
  • Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар тусгав. Хотын дүрэмд тусгах асуудлыг хуульд тодорхой болгожээ. Тухайлбал,  ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, автозамын арчлалт хамгаалалт,  шашны, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажиллагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэрэг нийслэл дэх нарийвчилсан зохицуулалт шаардлагатай  үйл ажиллагааг зохицуулалт оруулжээ. Түүнчлэн дүрмийн төслийг боловсруулахдаа олон нийтийн саналыг заавал авах, баталсны дараа иргэдэд таниулах боломж олгох зорилгоор гурваас доошгүй сарын дараа дагаж мөрдөхөөр зохицууллаа.
  • Нийслэлийн эдийн засгийн харилцааны талаар тусгасан бөгөөд  нийслэл хот нь Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзжээ. Ингэхдээ нийслэл хотын эдийн засгийн үндэс, нийслэлийн өмч, түүний харилцаа, нийслэлийн үнэт цаас гаргах, концесс олгох, нийслэл хотын албан татвар, түүнчлэн нийслэлийг хөгжүүлэх сантай байж болохоор, сангийн хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулах үйл ажиллагааг тодотгожээ. Харин нарийвчилсан харилцааг Өрийн удирдлагын тухай, холбогдох татварын болон бусад хууль тогтоомжоор зохицуулахаар дагах хуулийн төсөл боловсруулжээ.  Түүнчлэн нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил, үйлчилгээг нийслэлийн өмчит  болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр  гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлдэг байх зохицуулалтыг тусгаж, нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
  • Нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засч сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан  бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалт бий болно.
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөгжлийг дэмжих, иргэдийн таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийслэл хотод болон иргэн аж ахуйн нэгж байгууллагад эдийн засгийн хувьд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулна. Нийслэлийн дагуул хот нь эдэлбэр газартай, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар хуульд тодорхойлжээ. Дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг,  удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгасан. Дагуул хотыг засаг захиргааны бусад нэгжийн нутаг  дэвсгэрт дамнан байгуулж болох бөгөөд дагуул хотыг УИХ-ын шийдвэрээр байгуулна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөх, шинэчлэн батлах санаачлагыг үе үеийн Хотын дарга гаргадаг ч УИХ дээр гацах, улс төрийн дэмжлэг авч чадахгүй явсаар өдийг хүрсэн. Энэ удаад Хотын дарга Д.Сумъяабазарт Засгийн газар, УИХ дээр аль алин дээр нь улс төрийн дэмжлэг байгаа учраас ийн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах  санаачлагад идэвхтэй ажиллаж байна.

Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй, урагшилдаггүй байдлыг нийслэлээс сонгогдсон гишүүд хамгийн сайн мэднэ. Үүнд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч идэвхтэй оролцох хэрэгтэй.

Энэ хууль нь Хотын даргын амбиц гэхээсээ илүүтэй 1,5 сая хүн амьдарч байгаа нийслэлчүүдийн эрх зүйн орчин, нийгэм, эдийн засагт том дэвшил авчрах чухал хуулийн төсөл гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Алт (64.119.25.203)
    3.4 хороололд зам талбайн тохижилт хийж байгаа боловч иргэдэдээ тустай тохижилт хийгээсэй. ! Хашилаганы боржуурыг хэт өндөр хийж байна хүүхэд хөгшид тээглэх хог шороо их хуримтлах гээд олон муу талтай
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.92)
    нийслэлийн засаг дарга зг-ын гишүүн байх асуудлыг шийдэхгүй бол ямарч хуулийн өөрчлөлт оруулаад хэрэгжихгүй.
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • Иргэн (79.98.213.82)
    Аль ч улсад нийслэлийн иргэн байна гэдэг нь маш том босго байдаг. Нийслэлд байнга оршин суух эрхийг зөвхөн 5 дээш жил байнгийн тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж амьдарч буй хүмүүст олгох ёстой
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    18 цаг 7 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    18 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    18 цаг 22 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    19 цаг 11 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    20 цаг 25 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    20 цаг 31 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    20 цаг 33 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Уржигдар 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2026-07-03
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2026-07-03
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    2026-07-03
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    2026-07-03
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    2026-07-03
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    2026-07-03
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2026-07-03
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2026-07-03
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК