Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний “Тээвэр хөгжлийн банк”-ны ажилтнуудыг хэлмэгдүүлж, зээлийн төлөлтийг саатуулсан “хэрэг” яаж дууссан бэ?

2021-7-05
0
ЖИРГЭХ

Ганбямбын Дөлгөөн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн томилогдож байв. Тэрээр 2008-2010 онд Монголбанкны Бүртгэлийн хэлтэст нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч,  2015-2016 онд Монголбанкинд ахлах хянан шалгагчаар ажиллаж байжээ.

Тэр утгаараа Г.Дөлгөөн нь Монголбанкны хувьд хуучин хүн болж таарч байгаа юм. Ер нь бол их сургууль төгсөөд удаагүй жаахан хүү Монголын Төвбанкинд орж, тэгээд шингэж чадсан нь сайн аавын буян гэх хүмүүс бас их байдаг. Гэхдээ “Аавын бийд хүнтэй танилц” гэдэг сайхан монгол үг бий л дээ.

Гэвч Г.Дөлгөөн 11 жилийн өмнө Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч байхдаа маш ноцтой алдаа гаргаж байжээ. Энэ талаар тухайн үеийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгджээ.

Бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчоос Хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч болоод удаагүй байсан Г.Дөлгөөн дээр 2010 оны хоёрдугаар сарын 19-нд яагаад ч юм “ТТ” ХХК-иас “Тээвэр хөгжлийн банк”-тай холбоотой гомдол оччихжээ. Г.Дөлгөөн гомдол ирсэн өдөр жирийж очоод “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлдэгч “ГУ” компанийн зээлийн материал, баримтуудтай танилцсан байна. Мөн тэр өдрөө “ТТ” ХХК-иас шилжүүлсэн 800 мянган ам.долларын гүйлгээний утга зөрүүтэй байгааг олж тогтоов.

Асуудал энд үүссэн байгаа юм. Ингэж тухайн үед Г.Дөлгөөн зээлийн барьцаанд тавьсан хувьцааг чөлөөлснөөрөө “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлийн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.

Мон­голбанкны шал­­галтын хэсэг бүх шатандаа шалгаад “.. “Анод” банк шиг дампуурах вий” гэдгийг са­нуулсан ч хянан шалгагч Г.Дөлгөөн “Би мэдэж байна” гээд гүрийчихсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, Г.Дөлгөөн “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлийг төлүүлэхгүйгээр зээлдэгч бус хөндлөнгийн хүнд хувьцааг буцаан олгох нөхцөлийг мэдэгдэл гаргачихжээ.

Дээрээс нь бүр ноцтой явдал болсон нь Г.Дөлгөөний мэдэгдлийн дагуу “ТТ” компани гомдол гаргаад  “Тээвэр хөгжлийн банк”-ны ажлаа хийж явсан гурван ажилтныг УМБГ-т шалгуулж ёстой л “махыг нь идсэн” байна. Тэдгээр гурван ажилтныг 2010 оны зургадугаар сард цагдаад өгч, улмаар хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар яллагдагчаар татаж шалгажээ. Ийм байдлаар 2011 оны дөрөвдүгээр сар хүртэл бүтэн арван сарын турш хэлмэгдүүлж, бие сэтгэлийн хүнд дарамт учруулсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Хууль нүдтэй. Учрыг нь олдог. Уг хэргийг шалгаж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж “Нэмэлт нотлох баримтыг цуг­луулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгожээ.

Энэ хооронд Чингэлтэй дүүргийн шүүх 2011 оны до­лдугаар сарын 1-нд Г.Дөлгөөний  гаргасан мэ­дэгдлийг үндэслэн зээлийн барь­цаанд байсан “Т” компанийн 10231 ширхэг хувьцааг цуцлуулж, “ТТ” компанид ямар ч үндэслэлгүйгээр шил­жүү­лэх шийдвэрийг гаргачихжээ. Нийслэлийн шүүх ч хэвээр үлдээж шийдсэн байгаа юм.

Энэ бүхний эцэст “Тээвэр хөгжлийн банк”-ны гурван ажилтан бүтэн арван сар цагдаа хуулийн газраар явж хэлмэгдээд, “ГУ” компанийн нийт 2 226 347. 214 төгрөгийн өрийг барагдуулах боломжгүй болгож орхижээ.

Дараахан нь “Тээвэр хөгжлийн банк”-наас Монголбанкны Ерөнхийлөгчид “Тус банк “Банкны эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл төлөх хугацаа болмогц зээлдэгчийн батлан даагчийн данснаас үл маргах зарчмаар өр төлүүлнэ” гэсэн заалтын дагуу зээлийн төлбөрөө суутгасан. Тиймээс “ГУ” компанитай гэрээ байгуулсны дагуу тэдний  харилцах дансанд орж ирсэн валют бүрийг  гүйлгээний утга ямар байхаас үл хамааран өр төлүүлэх ёстой. Гэтэл гэрээлэгч талуудын хоорондын харилцааг хөндлөнгөөс дүгнэж, зээлийн төлөлтөд саад учруулсанд нь гомдол гаргаад байгаа юм билээ. Ингээд дээрх үндэслэлээр улсын байцаагч Г.Дөлгөөний гаргасан 2010 оны гуравдугаар сарын 4-ний 04/108 тоот мэдэгдлийг шалган хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан байдаг.

Монголбанкны ерөнхийлөгч үүнд ямар хариулт өгсөн бэ. 11 жилийн өмнө гурван хүн хэлмэгдүүлж, арилжааны банкны 2.2 тэрбум төгрөгийн зээлийн өрийг барагдуулах боломжгүй болгож маш ноцтой алдаа гаргасан Монголбанкны хянан шалгагч Г.Дөлгөөн ямар хариуцлага хүлээсэн бэ. Ер нь энэ явдал яаж дууссан бэ?!?!?!

Юутай ч олон түмний мэдэхээр Г.Дөлгөөн нь энэ явдлаас хойш тушаал дэвшиж, Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч болсон. Улмаар өнгөрсөн жил Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болоод байна.

Алдаа гаргасан ч ахиад, албан тушаал дэвшээд явдаг гажиг тогтолцоо гагцхүү Монголд байдаг болов уу даа. Ийм мэтийн жишгийг халж, хариуцлага хүлээлгэж чаддаг болгохын төлөө төр, нийгэм тэр чигтээ анхаарах учиртай билээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Yu bicheed bgaa yum be, hun ch oilgokhgui, uuruu ch oilgokhgui yum bichikh yum, banknii hyanan shalgagch hun barimtand undeslen dugnelt gargana. 30000 hariltsagchiig ersdelees hamgaalakh zorilgoor 3 ajiltniiig shalguulakh n bdag l asuudal shu. (202.126.88.178)
    Baagii
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • Zail2 (66.181.161.57)
    Yu hutsaad yu bicheed bgambe? Barimg notolgootoi negch ym alga shal t1 psda bnshd ene svld gej setgvvlch ymu yuin
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.76.200)
    Үхсэн хойноо юу бичээд байгаа юм болдоо чаавас
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Гончиг (202.126.90.88)
    Чааваас энэ бичиж байгаа хүн сэтгүүлч хүн мөн үү?
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.20.4)
    Тэнвэр хөгжлийн банк орос иргэнийг хулхидаж хохироосон тухай гомдол гаргасан гэж уншиж байсан. Бас л Капиталын өрөөсөн бллтой.!
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.113.208)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Энэ нэг солиотой юмыг болиулаад ээ.
      2021 оны 07 сарын 05
  • Зочин (185.205.206.101)
    naad zaluugaa harluulah ged baiga yum bol oligtoihon sedver govoochee, mongondooo taaruulaad baigaa yum uu
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (185.205.206.101)
    galzuu huni odrin temdeglel yum u?
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.178.29)
    энэ хүнд тэгээд төрийн төв банкийг хариуцуулчихаж байгаа юмуу
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    16 цаг 10 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    16 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    16 цаг 25 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    17 цаг 14 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    18 цаг 28 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    18 цаг 34 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    18 цаг 36 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Уржигдар 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2026-07-03
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2026-07-03
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    2026-07-03
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    2026-07-03
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    2026-07-03
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    2026-07-03
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2026-07-03
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2026-07-03
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК