Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хийж чадахгүй бол Засгийн газрыг огцруулна”

2021-7-06
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Цар тахлын халдвар ихсэж, халдвар авсан зарим иргэдийн өвчлөл хүндэрч, улмаар нас баралтын тоо өдөр ирэх тусам өсөж байгаад Ардчилсан нам /АН/-ын зүгээс гүнээ санаа зовниж байна. Засгийн газрын урагшгүй удирдлагын улмаас амь насаа цаг бусаар алдсан иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

БАРИМТ 2

Ковидоос үүдэлтэй эрүүл мэндийн салбарт үүссэн бэрхшээлтэй зэрэгцэн эдийн засаг хямарч, ядуурал гүнзгийрэн, үнийн өсөлт тэнгэрт тулж, ААН-үүд олноороо хаалгаа барьж, бизнесийн салбарынхан бүрэн дампууралд тулж ирээд байна.

БАРИМТ 3

Энэ гамшгаас хэрхэн гарах гарц, шийдлийн хувилбар бүхий дараах шаардлагыг Ардчилсан намаас Улсын Их Хурал /УИХ/, Засгийн газар /ЗГ/-т хандан гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт: Төсвийн тодотголыг жинхэнэ утгаар нь хийж, хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах!

БАРИМТ 4

2021 онд нийт 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн ба үүнээс 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг ондоо багтаж хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тодотголоор хөрөнгө оруулалт буурсангүй харин ч өсжээ.

БАРИМТ 5

Төсвийн нийт алдагдлыг анх хоёр их наяд төгрөгөөр төсөвлөж байсан бол тодотголоор 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3.7 их наяд төгрөгт хүргэжээ.

БАРИМТ 6

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох зэрэг сайшаалтай зүйлүүд байгаа боловч сонгуульд зориулсан байж болох зардал маш их байна. Малчдад тараасан “100 мянган төгрөгийн тэтгэмж”-ийг өнгөрсөн хойно нь тодотголд суулгаж байгаа бололтой.

БАРИМТ 7

2021 оны төсвийн тодотголоос үзэхэд ковидтой тэмцэхэд нэмж 230 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл анх 14 их наяд төгрөгийн зарлагатай байсан төсвийг 16 их наяд хүргэж өсгөсөн байна. Ингэж зарлага бараг 2 их наяд төгрөгөөр өсөж байхад ковидтой шууд тэмцэх эрүүл мэндийн салбарын нэмэлт хөрөнгө оруулалт нь үүний 10 гаруй хувьтай л тэнцэж байна.

БАРИМТ 8

Ковид нэрийн дор “бай”-гаа олоогүй үрэлгэн тодотголыг Монгол Улсын Засгийн газарт өргөн барьсан нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.

БАРИМТ 9

Хувийн хэвшилд эрх чөлөөг нь өгөх замаар хэмнэх боломжтой зардлууд төсөвт нэлээн их хэмжээгээр туссан байна. Жишээ нь: Увс аймагт Баруун бүсийн логистик төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг 250 сая төгрөгөөр хийх гэнэ. Мөн Цагаан ултай гутлын кпастер төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв 100 сая төгрөг гэнэ.

БАРИМТ 10

Гурил, тэжээлийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв 200 сая төгрөг байна. Мөн бизнес инкубатор төвийн ТЭЗҮ нэртэй тус бүр нь 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтууд цөөнгүй тусгагджээ. Зөвхөн нэг аймгийн хувьд ийм байна. Хувийн хэвшлийнхэн зах зээлийнхээ зарчмаар хийж болох эдгээр төсөл хөтөлбөрүүдийг зогсоох шаардлагатай

БАРИМТ 11

Хэнтий аймагт маш олон соёлын ордон баригдахаар төсөвлөжээ. Түүнээс гадна, Хэнтий аймгийн Батноров сумын Хөгжпийн ерөнхий төлөвлөгөөг 200 сая төгрөгөөр хийх гэнэ. Норовлин суманд "Шихихутаг нууц товчоо" цогцолборын тохижилтод нэг тэрбум төгрөг зарцуулна гэнэ. Биндэр суманд "Их хуралдай" цогцолборын барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамжид 2.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бэрх тосгонд 1.4 тэрбум төгрөгөөр иргэдэд үйлчлэх төв барих гэнэ. Мөн Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг тус аймгийн Баян- Овоо суманд 1.4 тэрбум төгрөгөөр ашиглалтад оруулах аж. Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг Баян-Адрага суманд мөн л 1.4 тэрбум төгрөгөө барих аж. Бэрх тосгонд далд уурхайн музей барихад 3.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

БАРИМТ 12

Энэ мэт соёлын ордон, музей, иргэдэд үйлчлэх төв нэртэй төсвийн бүх хөрөнгө оруулалтуудыг зогсоож, хойшлуулж болох урсгал зардлуудыг царцаан, энэхүү хөрөнгийг ковидын дэгдэлтийг намжаахад чиглэсэн яаралтай арга хэмжээнүүдэд зарцуулахаар зориулалтыг нь яаралтай өөрчлөн батлахыг УИХ-аас шаардаж байна.

БАРИМТ 13

Хоёрдугаарт: Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, урин дулаан цагийг ашиглан хээрийн эмнэлгийг яаралтай байгуулах, тэнд ажиллагсдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмж, орны тоо, эм хангамжид төсвийн хөрөнгө оруулалтаас хэмнэсэн мөнгийг зарцуулахыг УИХ, ЗГ-аас шаардаж байна.

БАРИМТ 14

Цаашид эрүүл мэндийн салбарыг төрийн мэдэлд хямд өртөгөөр барьж, тэнд ажиллагсдыг бага цалингаар урам зориггүй, эдийн засгийн ямар ч хөшүүрэггүй ажилладаг байдлыг яаралтай халах, энэ салбарт хийх хувьчлалыг түргэтгэхийн тулд УИХ-аас яаралтай ажлын хэсэг гаргаж, суурь судалгаа, хэлэлцүүлгүүдийг даруй эхлүүлэхийг шаардаж байна.

БАРИМТ 15

Гуравдугаарт: Төрийн бүх шатны албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгаж, ялангуяа иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албаныханд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэх чиглэлээр Үндсэн хууль болон бусад олон улсын актуудыг танилцуулах, харилцааны наад захын соёлыг таниулсан сургалтуудыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна.

БАРИМТ 16

Одоогийн байдлаар өвдсөн иргэд тусламж эрээд онцгой байдлын газар руу хандахад ХӨСҮТ эсвэл түргэн тусламж руу, тэдгээр нь харьяа дүүргийн эмнэлэг рүү, дүүргийн эмнэлгүүд нь өрхийн эмнэлэг, өрхийн эмнэлэг нь иргэдийг цахим сайтаас мэдээлэл аваад өөрөө өөрсдийгөө эмчил гэж түлхдэг байдал түгээмэл болсон байна.

БАРИМТ 17

Тийм ч учраас тусламж эрж очсон Монгол иргэн эмнэлгийн гадна өрөвдөлтэйгээр нас барлаа. Ерөөс төрийн албаны дунд доод шатныхан асуудлыг өөрсдөөсөө холдуулсан, хариуцлагаас мултрах гэсэн хандлагаар ажиллаж байна. Энэ байдалд даруй дүгнэлт хийж, тусламж эрсэн иргэдэд төрөөс үзүүлэх ёстой бүхий л үйлчилгээний “замын зураг”-ийг тодорхой, ойлгомжтой гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан иргэдэд таниулах ажлыг нэн яаралтай зохион байгуулахыг шаардаж байна.

БАРИМТ 18

Дөрөвдүгээрт: Хоёр жил гаруйн хугацаанд бизнес зогсож, айл өрхүүдийн орлого эрс багасаад буй хүнд нөхцөлд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хэд дахин нэмэгдэж, энэ нь иргэдийн амьдралд маш хүндээр тусч байна.

БАРИМТ 19

Тухайлбал, 2019 онд нэгдүгээр гурил 1,000 төгрөг байсан бол 1,400 болж 40 хувиар, үхрийн мах 10,000 байсан бол 16,000 болж 60 хувиар тус тус өсжээ.

БАРИМТ 20

Гэтэл нөгөө талд иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж хумигдаж, ядуурал 50 хувьд хүрээд байна. Энэ байдалд Засгийн газар онцгой анхаарч, зүүн төвийн үзэлтэй намын хувьд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг яаралтай зохион байгуулахыг санал болгож байна.

БАРИМТ 21

Тавдугаарт: Улс орон эдийн засгийн гүн хямралд орсон энэ үед иргэдийн амьдралд тулгамдаад буй дээрх асуудлуудыг шийдэхийн тулд УИХ-д амрах эрх байхгүй гэж Ардчилсан нам үзэж байна.

БАРИМТ 22

Иймд чуулганаа үргэлжлүүлж, эдийн засаг, эрүүл мэндийн чиглэлд авах дээрх арга хэмжээнүүдийг яаралтай хэлэлцэж, хариуцлага алдсан Засгийн газрын сайдуудыг болон ковидын үеийн гадаад зээл тусламжийн нийт 1.3 их наяд төгрөгийн зарцуулалтад хөндлөнгийн аудит оруулж, тайланг нээлттэй сонсголын хуулийн дагуу УИХ-аар авч хэлэлцэхийг шаардаж байна.

БАРИМТ 23

Зургаадугаарт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танхимын гишүүддээ хариуцлага тооцох бүрэн эрх бий. Зөвхөн танхимын гишүүд төдийгүй улс орны эдийн засгийн гол зангилаа болсон асуудлуудыг шийддэг томоохон агентлагуудын удирдлагуудад ч хариуцлага тооцох бүрэн эрх бий.

БАРИМТ 24

Гэтэл Замын-Үүд боомт дээр ажлаа хийж чадахгүй байгаа ГЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга нарт Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй байгаа нь түүний бүрэн эрхэд эргэлзэх байдал үүсгэж байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг асуудлыг гартаа бүрэн авч, ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцон, чадварлаг мэргэжпийн багийг томилон ажиллуулах, эс бөгөөс Ардчилсан нам улстөрийн дараагийн шийдвэртэй алхамд шилжин өнөөгийн Загийн газрыг огцруулах Улс төрийн тэмцэлд манлайлан оролцоно гэдгээ мэдэгдэж байна.

image

Ардчилсан намаас Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг асуудлыг гартаа бүрэн авч, ажлаа хийж чадахгүй бол Ардчилсан нам улстөрийн дараагийн шийдвэртэй алхамд шилжин өнөөгийн Загийн газрыг огцруулах Улс төрийн тэмцэлд манлайлан оролцоно гэдгээ мэдэгдэж байна. Ардчилсан намаас УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • DR. UROLOGIST (41.231.5.35)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.16.114)
    Zuv uu zuv saijirtal ni ogtsruulaad bai yaponuud tegsen dee
    2021 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.78.109)
    Оюун-Эрдэнэ маш сайн ажиллаж байна. АН төр засгийг тогтворгүй болгох унагах хорлонт ажилдаа орлоо, эдийн засгийг унагах, ковидыг ихэсгэх зорилготой байдаг
    2021 оны 07 сарын 11 | Хариулах
    • муу маны тролл чи юу ч гэж хуцсан огцорно муу суганы үснүүд
      2021 оны 07 сарын 11
  • DR. UROLOGIST (197.210.28.160)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 11 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.210.28.160)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.191.126)
    Мерит зарчим алдагдахаар улс орон дампуурдагийн яру тод жишээ нь Монгол улс.
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Erunhii Said L.Oyun-Erden - Ta Bol Ajilaa Hiij Chadahgui Baigaa n Ynen shuu !!! (202.9.40.124)
    Tanar Yaah gej Hulh China Vaccine hiisen yum be? Buruu Vaccine hiisenees bolood Buh Niiteeree Ulsaaraa Haldvariin Golomt Bolchood suuj baina shuu de !!! COVID-19 !!! PANDEMIC !!!
    2021 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    delxiig xamarsan taxal
    2021 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    AH buzarnuudaa oorsdiinxoo ham dotorxi chatsgaa tseverle Oyunerdene zasag mash sain ajillaj baugaa
    2021 оны 07 сарын 07 | Хариулах
    • Buzar avilgachin avilgalaasaa salna gej bodohoor booj uhlee yu
      2021 оны 07 сарын 07
  • Зочин (64.119.21.28)
    Нийгэмд б.гаа завхрал чинь өнөөдөр бий болчихоогүй.Та бүхэнч дорвитой хувь нэмэр оруулсан.өөрсдийнхөө бий бологсон алдаагаа жагсааж биччихээд засаг огцруулахгүй АН хан.Ядахдаа намаа цэгцэлчихээд шудрага царайлалдаа
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • зочин (202.9.40.199)
    ОГЦОРУУЛААД Л БАЙВАЛ АМЬДРАЛ УЛАМ ДООШОО
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.94)
    Za ta miny ene tsag ued tumen olnog turhirch tur zasgaar oroldohig sanaarhahin ch hereggui Turiin tushee bj Neg tiim yvtsuuhan uzel bodol erh ashgiig urital bolgodog boginohon uhaantai bj tur zasgiin togtvorgui bdlig huseed bga buhneer tarhia ugaalgadag bj bolohgui l de Ta narig zasgin gazrig ogtsruulahaar sanaarhaad bai gej songoogui bh shu
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.26.171)
    Энэ засаг хамгийн хорчин луйварчин новшнуудаар дүүрсэн огцрох байтугай
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.23.137)
    Энэ дөчирсөн дарга сайд нарт хатуухан хариуцлагын гар хэрэгтэй ерөнхий худалчаа шадар худалчтайгаа нийлээд худлаа их ярихаа боль
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Би л байна. (124.158.96.244)
    Хөгийн жогорхойнууд Монголын төлөө, Монголчуудын төлөө юу хийсэн гэж үмхий ханхалуулан солиорно вэ?
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (202.179.26.24)
    al chediin l ogchroch estoi ter ESaid
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (202.179.26.24)
    al chediin l ogchroch estoi ter ESaid
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Огцоруулаад ямар ч үр дүн гарахгүй. Адилхан нам дамжсан нөхдүүд хоолондоо орох гэж ирнэ. Бусад орнуудад Ковидоор нас барсан гээд ЗАСГИЙН ГАЗАР нь ОГЦОРСОН УУ? ...
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    16 цаг 10 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    16 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    16 цаг 25 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    17 цаг 14 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    18 цаг 28 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    18 цаг 34 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    18 цаг 36 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Уржигдар 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2026-07-03
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2026-07-03
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    2026-07-03
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    2026-07-03
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    2026-07-03
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    2026-07-03
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2026-07-03
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2026-07-03
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК